Fashion, Summer

OVERSIZED.

Zürich Switzerland - May 29, 2017

 

 

Сайн уу UGD’s! Яг одоо сууж байгаа газраасаа ширээнийхээ ардаас шөнийн мэнд хүргье. 5 сарын 29ний 23 цаг 23 минут 30 градус гарсан маш халуун өдөр байлаа. Халуун өдрийн орой нар жаргахын өмнө гүйх дуртай. 30 гаруй минут гүйчихээд гэртээ бага зэрэг дасгалуудаа хийчихээд уржигдар авсан лүүкээ блогтоо оруулж та нартаа хүргэх гээд сууж байна. Өнөөдрийн хувцаслалатаас сул жийнсэн яак онцолж яримаар байна. Сүүлийн үед Oversized буюу томдсон юм шиг сул цамц, подвоолк жакэтууд цаашилбал малгайтай цамц их трэнд болж хүмүүс их өмсөж байгаа. Би урд нь дандаа л биеэ барьсан бариу хувцасууд авдаг байлаа. Харин сүүлийн нилээн хэдэн сар ялангуяа гадуур хувцас xs size биш M бүр L размер ч сонгож авдаг болоод байгаа. Томдсон сул хувцасыг олон төрлөөр өөрчилж өмсөх боломжтой байдаг. Ялангуяа гадуур хувцас томдуу авахад алзахгүй. Мөрөн дээрээ нөмөрч болхооос гадна, тэлээгээр тайлаа тодотгосон хэрнээ сул загварлаг харагдуулах гэх мэт эсвэл бүр сулаар нь өмсөхөд күүл шдээ тиймээ 😉
Нас явах тусам бодож сэтгэх, амьдралийг харах өнцөг өөрчлөгддөгийн хажуугаар стиль имидж хүртэл дагаж өөрчлөгддөг. Миний хувьд бүх зүйлд хувьсан өөрчлөлт явагдаж байгаа үе юм болов уу… Амьдралаас хүсдэг зүйл сэтгэл санаа урдных шигээ биш эрс өөр зүйлс хүсдэг болоод л… тиймээс блог бичих “онгод маань” 😛 маш их орж гараад байгаа учраас хэсэг хугацаанд өөртөө чөлөө өгөөд паус авсан байгаа шүү. Анхандаа яанаа зураг оруулсангүй, блогтоо пост оруулсангүй удчихлаа гээд л санаа зовоод байсан сүүлдээ бүүр ширэлсэн ккк Гэхдээ би өөрөө бэлэн биш байхад блог пост хийхэд бүх зүйлс сэтгэл зүрхнээс гарах учраас цаанаасаа л болохгүй юм байнлээ. Тиймээс та нар минь намайг эргээд идэвхитэй болтол хүлээнэ гэж найдаж байна. 🙂 Блогоо орхихгүй, надад харин хэсэг хугацаа л хэрэгтэй байна. Цаг нь болохоор өдийг хүртэл байснаасаа илүү та нартаа хэрэгтэйгээр ажил болгож ажиллах болно. Илүү их мэдээллийг хүргэхээс гадна өдийг болтол ихэнх хүмүүсийн хардаг юмаа гайхуулах гэсэн өөрийгөө рекламддаг хүүхэн гэж бодогдуулахгүй болтол нь ажиллаж хөдөлмөрлөнө. Бас сүүлийн үед бодох боллоо дэмий ажиглагч олон дагагчтай байснаас үнэнч цөөхөн дагагчтай байх нь зүгээр санагдаад. Манай Монголчууд сэтгэл доторхоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй юм шиг санагддаг. Хэдэн хүн үзэж харж байгаа статиск би байнга харж байдаг харин өчнөөн мянган хүн үздэг хэрнээ маш бага лайк, коммэнт ирж байдгийг би гайхаад олдоггүй юм. Эсвэл би хүмүүст өөрийгөө буруу илэрхийлээд байдаг юм боловуу ч гэж бодогдоно.. Гэхдээ ер харж байгаагүй нэртэй хүмүүс хөөрхөн хөөрхөн мэссэж их бичдэг болохоор заавал лайк коммэнт бичээд байдаггүй ч чимээгүй хараад л урам аваад байдаг юм байна гэж боддог. Тийм болохоор тэрүүнд хэт их ач холбогдол өгөхгүй байх ёстой ч юм шиг хэхэ Миний хийж байгаа зүйл олонд хандсан учраас та нарын сэтгэгдэл надад их чухал байдаг юм шүү гэдгийг хэлэх ёстой байх. Тиймээс харж уншиж байгаа бол ямар нэгэн реакци үзүүлж байгаарай. 😉 Илүү нээлттэй байж, өөрийнхөө бодлыг эерэгээр илэрхийлж байгаарай гэж хүсье. Урам өгөөд байвал сэтгэл хөдлөөд цаадах чинь улам их зүйл хиймээр болоод байдаг шүү 😛 Нээрээ үсээ бүүр богинохон болгосон тэгээд миний өмнөөс харамсаад байваа хэхэ Би тийм хүмүүсийг ойлгодоггүй юм хүний тайрсан vсний өмнөөс харамсаад л 80 юм бичээд байдаг. Тэр хүн хүсээд л тайрсан байгаа шд. Өөрийн чинь vс биш учраас өөрийгөө тэгж стрэссдүүлэх хэрэг юу байнаа тиймээ Би сүүлд тайрсан хурдан ургаад бараг дундаж болчихоор нь бүүр богино болгомоор санагдаад л байсан ахиад бүр богино болгосон ёстой happy байгаа. Одоо халуун болоод бүр богино үс ёстой амар ч байна. Бас нэг тийм гоё шал өөр мэдрэмж. Миний хувьд бол бараг худлаа ярьсан хүнд насаараа л урт үстэй явлаа шдээ хэхэ Өөрийгөө өөрчлөхөөсөө битгий ай битгий эргэлзэж байгаарай. Юу хүсч байна түүнийгээ хийж туршиж үзэж байх л хэрэгтэй. Өөртөө итгэх итгэлтэй байж, гаднах дүр төрх стиль имиджээ өөрчилснөөр та амьдралдаа маш том алхам хийж эхлэх боловуу. Хүмүүстэй хамт дэлгүүр хэсч байхад ийм хэлбэртэй цамц ч юмуу өмд надад угаасаа л зохихгүй дээ гээд л өнгөрөөд яваад байдаг тэгээд явж явж нөгөө л авдаг төрлийн хувцасаа сонгоод авчихдаг. Гэрт чинь шкафанд төстэй загварын, өнгийн хувцас хэр их байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Адилхан юм олон цуглуулаад байхгүй зохих байсан ч зохихгүй байсан ч хамаагүй нүдэнд таалагдсан хувцасаа нэг удаа өмсөөд үзээрэй гэж санал болгомоор байна. Яадгын дэлгүүр дотор өмсөж үзэхэд үнэгүй юм чинь! Зохисон зохиогүй олон төрлийин хувцас өмсөж үзсэнээр тэр дундаас өөрийнхөө стилийг олж авах боломжтой. Магадгүй таны өө энэ ч яагаад ч надад зохихгүй дээ гэсэн хувцас үнэхээр гоё зохихыг хэн мэдлээ? Шоппинг хийхэд стрэсс тайлагдаад хэсэг хугацаанд кайф авдаг шдээ. За амжилт хүсье хөөрхнүүд минь дараагийн пост хүртэл түр bye. ♥

Psst: Доор хавсаргаж зураг оруулсан байгаа Clarins lip oil мааш их таалагдаж байгаа заавал авч хэрэглэж үзээрэй. Ягаан туяатай, уруул хүрээлэх шаардлагагүй маш гоё хүрээ гаргаж уруул гялалзуулж тослог байлгана. Love it!

XoXo Оgi

OUTFIT DETAILS:

T-shirt: Bershka

Oversized denim jacket: Zara

Bag: Chanel Jumbo in caviar leather

Shoes: Gucci Princetown

Belt: Gucci GG Marmont

Fishnet tights: Calzedonia

Sunnies: QUAY Australia

 


Thank you for reading my post.

You Might Also Like

15 Comments

  • anji May 31, 2017 at 11:19

    Woow udaan huleesen shuu hoorhonoo tes oor style ni ch mash goy haragdaj bna bayrlalaa. harah uneheer saihan blaa

  • Otgoo May 30, 2017 at 11:13

    Yostoi goy haragdaj bna bainga shineleg uur?

  • Tuugii Chuluun May 30, 2017 at 10:21

    Би бас блогыг дагаад нилээн хугацаа өнгөрсөн байна, мэдээлэл оруулах бүрт шимтэн уншдаг эрч хүч урам зориг авдаг шүү. Нээрээ бодоод байсан чинь хувиа бодогч шиг л нэг ч реакц үзүүлээгүй байна шүү. Уучлаарай
    Бас ийм сайхан блог хөтөлж соёлыг түгээж байдагт маш их талархалтай байдаг шүү.

    • Miss Couture May 31, 2017 at 00:02

      Хүндлэл мэдрэгдсэн сайхан сэтгэгдэл бичсэнд маш их баярлалаа. ?????

  • Wishwishwish May 30, 2017 at 09:27

    ooriigoo bodood baisan cin reakts vzvvldeggv hvmvvsiih ni neg ym sig bna hhe. Vrgelj erch hvch ogohoor medeellvvd oruuldagt bayrladagshvv???

    • Miss Couture May 31, 2017 at 00:01

      Юун хөөрхийн ккк баярлалаа dear ???

  • Naraa May 30, 2017 at 08:58

    Duugeesee ih sanaa avdag shuu bayrlalaa hoorhon oo ??

    • Miss Couture May 31, 2017 at 00:00

      Баярлалаа Нараа эгчдээ ??

  • Ariunaa May 30, 2017 at 07:24

    Hi neeree ih udlaa shvv hvn UH geh ni hamaagyi eee gehdee shvvmj sonsood abahiin abaad l boloo sanaa zoboh hereggyi ee øørtøø l itge AMJILT UGD estoi goë haragdaj bna stilen haaya øørchløh bas hvve ene maani iim bolchij goë ch um yy Geed l bas sonjino sh dee bas sanaa abna hhhhh ????

    • Miss Couture May 30, 2017 at 23:59

      Хэхэ байнга хамт байдаг хөөрхөн Ариунаадаа баярлалаа ????

  • doljko May 30, 2017 at 04:32

    I loved Gucci Princetown Миний дагадаг олон сайхан бүсгүйчүүд үүнийг өмсөөд тренд болж байнаа. Заа үс гоё байна оо угаасаа ургах юманд огтоосоо санаа зовж болохгүй. Би чолктой байсан тэгээд жил ургууллаа. Гүй мөн сайхан урт боллоо. Тэгээд дулаараад сэтгэл хөдлөөд дахиад тайрчихлаа. Хүмүүс бүгд л ээ яаж байгаан бэ хайран ургуулсан үс яаж ургууллаа нтр гээд байна. Ёстой битгий тэгээрэй биднүүсийн өмнөөс тэ хэхэ. /адилхан зовлонтой/ Би бас сул загварын хувцасанд дуртай. Яамар ч хэлбэрт оруулаад өмсөх боломжтой сайхан хувцас. Харин оффист ажилладаг миний хувьд жаахан хумигдмал байна даа. Заа амжилт сайхан бүсгүй минь. Өө тий бас нас нэмээд хувьсан өөрчлөгдөөд ирэхээр гэнэт хааяа энэ тэнүүгээр хатгаж өвдөнө шүү хаха. Эрүүл мэндээ анхаарай.

    • Miss Couture May 30, 2017 at 23:55

      Хаха янз янзын л юмнууд гарч ирэх шинжтэйдэг шүү ? Нээрээ л өвчингүй байвал л жаргал шүү дээ санаа тавьсанд баярлалаа ???

  • eva May 30, 2017 at 04:27

    tanii blogiig tesen ydan huleej garanguut n unshdag shuu?
    bi bas sayhan urt usee buur boginohon bolgochihson, ystoi goy bn aa hongohon hhe

    • Miss Couture May 30, 2017 at 23:53

      Баярлалаа хөөрхнөө хамт байдагт ?

    Leave a Reply