Fashion, Inspiration, Summer

HELLO UB HELLO SUMMER

July 13, 2018

 

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минээ. Блогоороо уулзаагүй үнэхээр их хугацаа өнгөрчээ! Та нарыгаа санасан байна шүү. Ингээд бичээд суусан чинь удаан уулзаагүй хүмүүстэйгээ л уулзаж байгаа юм шиг л сайхан мэдрэмж төрж байна хэхэ. За энэ хугацаанд би Монголдоо ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Ямар ч байсан би тэсгэм хүйтэн өвлийг давсан шүү ккк Тийм хүйтэн болдгыг яг үнэндээ мартчихсан байсан байнлээ. Аргагүй 11 жилийн дараа ирж өвөлжиж байгаа болохоор… бараг гэрээс гараагүй юу ч хийх хүсэлгүй олон жилийн дараа гэртээ л байгаад баймаар байсан. Одоо харин дулаараад зун болоод нилээн гарч ороод сэтгэл хөдлөөд сайхан байна. За тэгээд сонин сайхан яриад байвал дуусахгүй их юм болно тийм болохоор өнөөдрийн постныхоо талаар яръя даа тиймээ… 😉
Удаан пост оруулаагүй байж байгаад оруулж байгаа болохоор бас Монголдоо байгаа болохоор анхны постоо уншигч нэг бүсгүйтэй уулзаж оруулъя гэж гэнэт өчигдөр шийдээд тэгээд нэг байнга гоё коммэнт бичдэг урмын үгийг харамгүй хайрладаг цоглог хөөрхөн бүсгүйтэй уулзаж нэгэн өдрийг өнгөрөөж зургаа даруулангаа танилцаж зугаатай өнгөрүүллээ. Баяр наадмын өдрүүдээр бороотой байсан бид 2т зориулаад тэнгэр хангай хүртэл нар гараад ямар сайхан байваа ккк
Шинэ хүмүүстэй танилцаж загвар гоо сайхан гээд л за тэгээд эмэгтэй хүмүүс ярих зүйл мундахгүй болохоор гоё байдаг шүү. Буцаад явахаасаа өмнө ахиж өөр хүнтэй уулзаж ийм пост хийхүү та нар саналаа бичээрэй. Саяарангул эгч маань гоо сайхан массажний салонтой юм байнлээ. Та нар очиж үйлчлүүлээрэй. Үнэн цоглог авъяаслаг хөөрхөн эгч байна шүү 🙂

Миний өнөөдрийн хувцаслалт яг л миний сүүлийн үед дурлаад байгаа бүгдийг өмссөн байгаа. Цагаан сэт/2 тусдаа шорт, мөр гарсан цамц 2г Ugi Unique гээд дэлгүүрээс авсан. УБ.д хэд хэдэн салбар байдаг болохоор та нар мэдэж байгаа байх тиймүү?
Зүүсэн бүс өө маа гоод i love it! Chanel.н ийм гинжин тэлээ эргээд трэнд болж байгаа шүү охидоо… ямарч энгийн хувцаслалтыг үнэн шик болгоно. Très chic! 90д оны загварын шоунд Шанэль иймэрхүү бүснүүд их гаргаж байсан. Яг дэлгүүртээ нилээн үнэтэй бас яг гоё хүсэж байгаа нь бас ховор. Тийм болохоор ийм гинжин бүс авах бол хүний хэрэглэж байсанг  VINTAGE хайвал их олдоно. Би хуучин юманд ерөнхийдөө дургүй гэхдээ энийг хүнээс авсан. Гэхдээ ганц гоё юм нь тэр ганцхан удаа зүүсэн тэгээд ер хэрэглээгүй шив шинээрээ хайрцаг авсан бичиг бүх юмтайгаа байсан болохоор авсан. Аан бас мэдээж ориг үнээсээ хямд нилээн ярьж байгаад Герман хүүхнээс авсан. Danke Nani! Та нар онлайн хайвал Chanel chain belt гээд хайгаарай. Vintage юмнууд зардаг гайгүй сайтууд гэвэл: www.vestiairecollective.com, www.rebelle.com г.м сайтууд алдартай, найдвартай. Илгэхээсээ өмнө мэргэжлийн хүмүүс оригинал эсэхийг шалгаж байгаад явуулдаг учраас. Германд байдаг хүмүүст хэрэгтэй бол www.maedchenflohmarkt.de , www.vite-envogue.de г.м байгаа дурдаад байвал дуусахгүй болохоор гайгүй гэсэн цөөхөнг орууллаа. Мода эргэдэг гэдэг үгний учрыг би яг үнэндээ сүүлийн хэдэн жил утгаар нь ойлгож байна. 80 аад 90ээд онд манай ээж эгч нар өмсдөг байсан стилийн хувцас хэв маяг бүгд эргээд үнэндээ гайхтал трэнд болж байна шүү. Тэгэхээр ер нь над шиг уйдлаа эсвэл моданаас гарсан гээд ийш тийш нь алга болгохгүй зарим юмаа хадгалж байх нь зөв юм байна ккк Охинтой болвол ирээдүйд охин минь гангараг.
Миний стиль бас энэ хугацаанд багагүй өөрчлөгдсөөн. Магадгүй гаднаа мэдэгдэхгүй ч миний хүсдэг зүйл загварыг харах хандлага өөрчлөгдсөн байх. Загварлаг ганган гэхээсээ илүү түрүүнд биед эвтэйхэн эсэхийг чухалчилдаг болсон. Надад үнэхээр таалагдаж байсан ч эвгүй бол авахгүй. Бие барьсан биш биед эвтэйхнийг, Хэт өндөр биш хөлд эвтэйхнийг авч өмсье гэдэг уриатай кк Гутал бол дор хаяж хагасаас нэг размер том авдаг болсон. Хэт өндөрийг авч зөвхөн гоёлд ямар нэгэн юманд явахдаа өмсөх биш энгийн өдөр тутамдаа ч өмсье.

За сүүлд нь цүнхээ ярихгүй бол болохгүй байх. Зуны ямар нэгэн цүнх хэрэгтэй байлаа. Хэд хэдэн цүнхэн дундаас харж байгаад CULT GAIA сонгосон. Инстаграмаар загварлаг ихэнх хүмүүс барьсан байхыг та нар харсан л байх. Би бас сонголт хийхдээ хэт хямдхан биш хэт үнэтэй биш хэдхээн бариад уйдчихгүй бас чанар нь муудаад мярчихгүй тийм сонголт хийж цүнхний цуглуулгадаа оруулахыг хүсэж байсан. Энэ хийсэн сонголт маань маш зөв байсныг Америкаас захиад ирэхэд нь мэдэрсэн. Thank you Anuka!  ЭНД дараад та нар энэ брэндийн цүнхийг сонирхож үзээрэй. Бүгд гараар хийсэн жинхэнэ бамбоос. So cute!

Гутал: Manolo Blahnik мөрөөдлийн туфль байлаа шдээ хэхэ ноднин 40% хямдралаар миний дуртай ягаан өнгө яг миний сайз ганцхан үлдсэн байхад нь олж авсан. Арай азтай юу? ккк бодхоор л баярлаад байдгын 😛 Бараг хямдралд ордоггүй болохоор… үнэхээр хөлөнд эвтэйхэн ♥

Шил: Zara

За хонгорууд минь шинэ пост ямаp байсан сэтгэгдлээ бичээрэй. Удахгүй ахиад өөр гоё лүүкүүд оруулна. Мэдээж та нарын урмын үгсээр тэтгэгддэг болохоор show me some love!

Удахгүй эргээд уулзъя. Дэлхийн хаанаас ч уншсан бай өглөө, өдөр, оройн мэнд. Яг одоо Монголд уншиж байгаа хөөрхнүүд сайхан амраарай.

Love, Ogi




Thank you for reading my post.

You Might Also Like

11 Comments

  • khulan sj January 14, 2019 at 08:22

    Сайн уу хөөрхөн бүсгүй минь . Одоо ингээд гэрийн эзэгтэй боллоо шүү дээ . Халуунаас халуун баярын мэнд хүргэе . Өнөр өтгөн эрүүл энх аз жаргалтай сайхан айл гэр болоорой гэж ерөөе!
    Анх misscouture дагахдаа би ч бас дөнгөж гэрийн эзэгтэй болоод байж билээ . Одоо тэгсэн 3 хүүхэдтэй болчихсон байна цаг хугацаа их хурдан юмаа… Сая нэг хэсэг УБ.д байхад нь хурдан яваасай гэж бодож байсаан үнэндээ нөгөө гоё Цюрих хотын цэцэгтэй гудамжаар зугаалж яваа зургийг нь санасан даа л тэгж бодсон хэрэг л дээ хэхэ одоо байнга хамт байна биз дээ?

    • Miss Couture January 14, 2019 at 09:22

      Bayarlalaa dear. Tsag hugatsaa ch hurdan yum daa. Namaig hurdan butsaasai gej godson humuus ih baisaan kk Odoo endee hesegtee amidarnaa.

  • アナー January 14, 2019 at 04:36

    Wow yasan ch goyiin. Bi taj huvtsasaa goy zohitsulj suray daa baiz. Yag goy geel yum avhaar nadad baigaa yumnuudaas tohiroh yum baihgui bolchihdog. Suuldee baigaa yumandaa tohiruulj avdag bolchihood bga.

  • Flower July 29, 2018 at 21:12

    Udaan uulzaagui shine blog -r uulzah saikhan bailaa ???

  • byambaa July 14, 2018 at 17:15

    Vneheer goe bn. ih uram avdag bas goo saihnii medremj maani sergeh shig l boldog shvv??

  • Номин July 14, 2018 at 09:11

    Блогийг нь эргээд унших сайхан байна шүү.
    Гоё зураг авалтууд байна ???

    • Miss Couture July 14, 2018 at 15:48

      Thanks dear ?? hamt baidagt bayarlalaa ?

  • Tuvshoo July 14, 2018 at 05:54

    Woooow ?

  • Ariunaa July 13, 2018 at 17:43

    Wooow vneheer goë bna aaa

  • Leave a Reply to Miss Couture Cancel Reply