Lifestyle, Winter

Standesamtliche Trauung Гэрлэлт батлуулалт

January 13, 2019

Hot summer nights, mid July нанана… энэ дуу бид 2той салшгүй холбоотой. 2013 оны зуны 7 сарын дундуур нартай халуун өдөр Швейцарь улсын Цюрих хотын төв вагоны буудал дээр 11 цагт Золбоо бид 2 анх бие биенээ харж анхны харцаар дурлаж билээ. Олон жил ганц бие явсны эцэст бурхан надад бэлгээ өгсөн байх аа гэж би боддог юм. Яг л миний мөрөөддөг залуу мэт анхны харцаар өндөр нуруутай цэв цэвэрхэн цагаан царайтай поло стилийн даавуун өмд цамц цацагтай хилэн гутал өмссөн хар том цүнх барьсан залуу. Мань хүн тухайн үед Герман улсын Мюнхен хотод сурдаг байлаа. Миний байсан газрын ETH их сургууль сонирхож үзэх гэж яваа нэртэй бид 2 эхлээд тийшээ очсон боловч үнэндээ тэнд юу ч сонирхохгүй намайг л сонирхож байсан бололтой ядаж худлаа үнэн нэг ч ангийн хаалга онгойлгож үзэхгүй байна шүү 😛 Надтай тулж юм яриастай ккк Тэр өдөр хэзээ ч мартагдахааргүй жинхэнэ пэрфэкт зуны халуухан өдөр байсан. Сургуулиас гараад бид 2 Цюрих хотын нуурын эрэг дээр очлоо. Цаг 30 мин явдаг завинд сууж хамтдаа аялаад нуурын эргээр алхаад ярилцсаар танилцсаар бие биедээ таалагдсаар. Хамтдаа зураг авхуулъя гээд бүсэлхийгээр тэврээстэй миний дотор сонин болоостой гэхдээ таалагдаж байгаа болохоор гоё санагдаастай лол

Тэгж явсаар нэг Монгол найзындаа очиж бууз идчихээд цаашаа миний тухайн үед амьдарч байсан хотоос нилээн гадуур байдаг мөрөөдлийн том виллад очиж (мэдээж манай найзын байр байсан л даа тэднүүс Куба руу амралтаар явчихсан би ганцаархнаа үлдсэн байлаа ) 2уулхнаа хөгжим сонсож шампанск уугаад л. Энэ амьдралд байсан бараг хамгийн гоё зуны орой байсан байхаа. Нилээн халуун өдрийн орой ямар болдгыг мэдэж байгаа биздэ? Зүгээр л тасархай орой байсан. Гадаа тэрасс дээр балконы хаалгыг онгойлгочихсон хөшиг хийсээд л 2 талд софа дээр сууж байснаа түүний тактик см,см.р ойртсоор… За тэгээд цаашаа та нарын бодож байгаа шиг зүйл болоогүйл дээ гэвэл яах уу хаха

Тэр өдрөөс хойш бид 2 өдөр шөнөгүй утсаар ярьж чаталдаг болсон юм даа. Герман Швейцарь 2н хооронд 3 жил гаруй ирж очсоор Золбоо маань магистраа хамгаалж байхдаа Sankt Gallen хотын HSG, Zürich.n ETH 2 сургууль дээр хагас хагас жилийн сургалтанд хамрагдаж ирэхээр болж бид 2 FINALLY хамтдаа амьдарж эхэлсэн юм. Жил орчим хамт амьдраад манай хүн ч төгсөөд албан ёсоор банкны ажилтан болох болж би олон жил эх орон руугаа 10 гаруй яваагүй байсан болохоор шинэ амьдрал эхлэхийн өмнө хэсэг гэр рүүгээ явахаар шийдэж 2 талд 2 өөр тивд жил гаран байсны эцэст ингээд шинэ газар амьдралаа эхэлж байгаа юмаа. Яг нарийн бодвол бид 2 одоо 5 жил гаруй хамтдаа ч гэсэн яг цугтаа байсан өдрүүд нь энэний талд ч хүрэхгүй байх кк Ийм удаан яаж хол байдаг байнаа гээд хүмүүс гайхаад байдаг их хэцүү байдаг байхдаа гээд л. Надад, бидэнд тийм биш угаасаа л наана цаана байгаад сурчихсан болохоор бас бие биедээ бат итгэдэг учраас ямар ч асуудал байхгүй.

2019 оны эхлэл гайхалтай байлаа. Дөнгөж он гараад 1.2нд Монгол ёс журмын дагуу бэр гуйлт болж би нь албан ёсоор Золбоогийн эмэгтэй болвоо. Тухайн үед хэлсэн эмээ өвөө ээж ах эгч нарын үгийг бодохоор уйлчих гээд хэцүү юмаа. Эр нөхрөө дагаад хүний хүн болоод явдаг нь эмэгтэй хүний жам юм байна. Өдийг болтол өөрийнхөөрөө байсан омголон бардам зангаа дарж тэвчээртэй ухаалаг байж гэр бүлээ авч явах нь эхнэр болж байгаа миний үүрэг юм даа. Гэхдээ насны хувьд өдийг болтол хангалттай эрх чөлөөтэй ганцаараа явсан болохоор энэ шинэ амьдралдаа бэлнээс бэлэн happy байгаа. 🙂 Бүх юм миний хүссэн дарааллаар явж байгаа болохоор. Амьдралыг хэт их төлөвлөх дэмий гэдэг ч 3 жилийн өмнө байсан бол би гэр бүл хүүхэд гэхэд өөрөө хүүхдээрээ гээд сэтгэлд багтахгүй байсан. Харин одоо бол сайн гэрийг гийгүүлэгч байж ээж болоход бэлэн. Намайг ганц бие нилээн олон жил явахад хүмүүс миний өмнөөс санаа зовоод л найз залуутай болоочээ, аятайхан залуу олдохгүй байна уу чамайг тоохгүй гэж баймааргүй юм эсвэл чи өөрөө голоод яваад байдаг юмуу одоо тэрийгээ боль бараг гололгүй нэг залууг өөрийн болгоод аваач гэдэг байлаа. OMG арайчдээ тээ хүн олдохгүйдээ биш өөрийн нөгөө soul ээ л олохгүй яваад байхад. За тэгээд найз залуутай болсон хурдан өөрийх болгоод суугаад ав гэцгээнэ why ve? юу гэсэн үг вэ эхлээд сайн танина сөгдөж гуйна тэгээд гэрлэлтээ батлуулна хуримаа хийнэ гэсэн хаха юун кинон дээр гардаг шиг үлгэрийн юм боддог юм гэж байсныг би мартдаггүй юмаа. Кинон дээр гардаг шиг сайхан хайр байдаг юм байна бие биенээ хайрлаад явж байхад бүгд яг миний хүссэн дарааллаар явдаг гэдгийг мэдэрсэн дээ. Тиймээс залуухан охидууд минээ битгий хүнтэй суух гэж яараарай. Мөрөөдлийнхөө залууг иртэл нь хүлээ тэгээд цаашаа хамтдаа зургаа хамтдаа зур.
Албан ёсны эхнэр нөхөр болсон болохоор тэгж байгаад хөөрхөн бэйбитэй болоод хөлд орох үеэр далайн эрэг дээр мөрөөдлийнхөө хуримыг хийнэ гэж бодож байгаа.
Хэдий хүний газар батлуулсан ч 17лаа нэгэн өдрийг мартагдахааргүй гоё өнгөрүүлсэн. Олон жил амьдарсан болохоор бид 2т маш дотны болсон эгч найз нар байгаа. Сэтгэл гаргаж хөрш улсаас ажлаа зохицуулж ирсэн та нартаа баярлалаа. Миний Европт шилэгдэж үлдсэн ганцхан хайртай найз Заяа минь миний гэрч болж гарын үсэг зурсан. Хайртай шүү! Нөгөө талын гэрч нь манай НӨХРИЙН дарга нь (одоо нөхөр болсон шүү дээ одоохондоо 2хон хонож байгаа болохоор хэлэхэд эвгүй байгаа ккк) Энүүхэнд нөхрөө жижигхэн магтвал манай хүн чинь их мундаг л даа оюутан байхаасаа л гэрээсээ нэг ч мөнгө авдаггүй өөрөө банкинд илүү цагаараа ажилласаар байгаад сүүлдээ дарга нартайгаа том төсөлд ажилладаг хамаг гол юмыг нь хийдэг төгсөхөд тэр банк нь дургүй шахуу гаргасан. Тэр банкний 2 дээд захирал нь бид 2н хуриман дээр ирж нэг нь гэрч болсон юм. Түүний нэрийг Яашкэ гэдэг гэвэл яахуу хаха уг нь Герман дэр л дээ. Инээдтэй эвгүй сонсогдож байгаа биз 😀

За энэ болтол уншсан хүн байвал заавал коммэнт бичээрэй хэхэ ойрдоо блог пост бичээгүй болохоороо нээх гоё тайван сууж байгаад хайртайгаа танилцаж байсан түүхээс биччихлээ. Одоо эргээд Европдоо ирсэн болохоор эргээд гоё постууд оруулж байна аа. Франкфуртд байдаг хөөрхнүүд байвал бас надруу бичээрэй. Шинэ хотод болохоор таньдаг хүн байхгүй кк Гоё зураг авдаг зурагчинтай болмоор л байна за яахав хүн амьтантай танилцатлаа өөрийгөө бэлдээд үсээ ургуулаад турж байя даа хихи Түр баяртай хөөрхнүүд минь.

Минийх rose gold 1 диаманттай нөхрийнх шар алтанг сонгосон.
BFF- Best friends Forever!
2 гэрчтэйгээ.
Цэцэг сэтгэлээ гаргаж хийж өгсөн Золоо эгчдээ баярлалаа. <3
Эхнэр нөхөр болсны дараах анхных үнсэлт.
Нагац эгч маань хадаг барьж сүү уулгав.
Яашкэ гэрчийн бэлэг 😀
Манай хамгийн жижиг зочин 5 сартай жэжэжэ
Энэ хаалгаар ороод гэрлэлтээ батлуулсан.
Мөрөөдлийн LOVE бөгж
Restaurant Opera. Хуучны дуурийн театрт байрлах ресторан. Миний дуртай орчин <3
OUTFIT DETAILS:
DEEL: TUKO TAILOR
BLUE CAPE COAT: GOBI CASHMERE MONGOLIA
BAG: DANSE LENTE
HEADPIECE: YESUI BOUTIQUE

Thank you for reading my post.

You Might Also Like

140 Comments

  • tikky January 14, 2019 at 11:05

    hamgiin saihan buhniig ger buld n husey???

  • Zik January 14, 2019 at 11:04

    awwwww… blogiig n unshsan chn bur nulmis garah gj bn… yostoi romantic kinonii zohiol unshij bgam shg l bolloo.
    Ta 2too horvoogiin hamgiin sain saihan, az jargalin deediig husen yuruuy. eruul enh baij hamtdaa udaan jargaarai. Zunduu olon huuhedtei bolooroi 🙂

  • Nadmid January 14, 2019 at 11:01

    Az jargaliin deediig husie ?

  • Bulgan January 14, 2019 at 10:53

    Tand Chin setgelesee Bayar hurgie

    Tsaashdyn amidrald n Az jargal husie, unur utgun ger bul bolooroi ??????

  • Одко January 14, 2019 at 10:52

    Аз жаргал хүсье??❤ яасан гоё түүх вэ би ч бас ийм сайхан хайртай хүнтэйгээ учрах гээд өдий болтол сингл байгаа бололтой уншаад өөдрөг болчихлоо цаашид ийм урам өгсөн гоё гоё постууд оруулж байгаарай гэж гуйяаа

  • ami January 14, 2019 at 10:51

    Танилцсан түүх нь сайхан юмаа. Аз жаргал хүсье. Ѳнѳр ѳтгѳн сайхан айл болоорой. Cartier сонголт best

  • Enkhnomin January 14, 2019 at 10:50

    Баяр хүргэе ???????. Аз жаргал сайг сайхныг хүсэн ерөөе ??????

  • Soko January 14, 2019 at 10:47

    Гэр бүлд нь аз жаргал эрүүл энх энэ орчлонгийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

  • Segii January 14, 2019 at 10:44

    Hi yamar huurhun 2 we saihan tuuh bn tsaashdiin amidrald ni hamgiin saihan buhniig husiy udahgui oor shigee huurhun baby ? tei bolooroi 2019 oni buh yumnii shine ehlel ni az jargalgalaar duuren bgarai ???????

  • Zulaa January 14, 2019 at 10:36

    Az jargaltai sain saihan amidral husey
    Uneheer saihan hosuud bn
    Hol baij bie biedee itgesen itgel ni uuroo ih hair baidag yumaa az jargal husey

  • Jili January 14, 2019 at 10:35

    Hurimiin daashinz bolon nohriin tani deel mash goe haragdaj bn. ??? taniltssan tuuhin unshsan chin mongoliin maani ulger duurailal avah neg hosuudin neg sanagdlaaa. Swed ulsiin Dulguun Tuvshuu 2in vlogt oroh sanal irwel zaawal orooroi. ?????

  • michid January 14, 2019 at 10:34

    Bayar hurgey az jargal sain shaniig husey 🙂 🙂

  • Zoloo January 14, 2019 at 10:34

    Duustal n unshsan shuu kk. Single emegteichuuded naidvar toruulsen post bn. Ta 2t az jargaliin deediig husey. Daraa daraagiin alhmuyd n ch gesen tuluvlusnuur n biyleh boltugai!

  • Urangoo January 14, 2019 at 10:32

    Unheer dogdlon dogdlon unshlaa.ta 2too az jargal,shn buhniig husey!Enh yavj Munh jargaarai.

  • Жижи January 14, 2019 at 10:31

    Юун түрүүнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Уурга нь хугархай, аяга нь хагархай байх болтугай!
    Бас удаан хугацаанд ганц бие явж байгаа надад гэнэт итгэл найдвар төрүүлдэг байна ш дээ. Яг л надад тохирсон, сайхан хүн таарах л юм байна.

  • гануух January 14, 2019 at 10:28

    нүдээрээ төсөөлж романтик кино үзэж байгаа юм шиг л төсөөлж уншлаа. монголын минь нэг сайхан үлгэр жишээ хос нэгээр нэмэгджээ аз жаргал хүсье

  • Ella January 14, 2019 at 10:22

    Yamar goy yum be. Ger buld n az jargal sain saihan buhniig husey. Burhan hicheedeg huniig urgelj shagnadag gedeg. Bayar hurgey.

  • Ууганчимэг January 14, 2019 at 10:18

    Үнэхээр сайхан хайр гэж байдаг бол энэ л бх энэ сайхан хосууддаа баяр хүргье.ирээдүйн амьдрал ажилд нь өндөр амжилт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

  • Burma January 14, 2019 at 10:02

    Estoi saihan hosuud yum aa, az jargal saihan buhniig husie!

  • Khandaa January 14, 2019 at 10:01

    Хонгор хөөрхөн найздаа аз жаргалын хамгийн дээдийг хүсье. Хайртай шүү. ???

  • 1 2 3 4 5 6

    Leave a Reply