Hot summer nights, mid July нанана… энэ дуу бид 2той салшгүй холбоотой. 2013 оны зуны 7 сарын дундуур нартай халуун өдөр Швейцарь улсын Цюрих хотын төв вагоны буудал дээр 11 цагт Золбоо бид 2 анх бие биенээ харж анхны харцаар дурлаж билээ. Олон жил ганц бие явсны эцэст бурхан надад бэлгээ өгсөн байх аа гэж би боддог юм. Яг л миний мөрөөддөг залуу мэт анхны харцаар өндөр нуруутай цэв цэвэрхэн цагаан царайтай поло стилийн даавуун өмд цамц цацагтай хилэн гутал өмссөн хар том цүнх барьсан залуу. Мань хүн тухайн үед Герман улсын Мюнхен хотод сурдаг байлаа. Миний байсан газрын ETH их сургууль сонирхож үзэх гэж яваа нэртэй бид 2 эхлээд тийшээ очсон боловч үнэндээ тэнд юу ч сонирхохгүй намайг л сонирхож байсан бололтой ядаж худлаа үнэн нэг ч ангийн хаалга онгойлгож үзэхгүй байна шүү 😛 Надтай тулж юм яриастай ккк Тэр өдөр хэзээ ч мартагдахааргүй жинхэнэ пэрфэкт зуны халуухан өдөр байсан. Сургуулиас гараад бид 2 Цюрих хотын нуурын эрэг дээр очлоо. Цаг 30 мин явдаг завинд сууж хамтдаа аялаад нуурын эргээр алхаад ярилцсаар танилцсаар бие биедээ таалагдсаар. Хамтдаа зураг авхуулъя гээд бүсэлхийгээр тэврээстэй миний дотор сонин болоостой гэхдээ таалагдаж байгаа болохоор гоё санагдаастай лол
Тэгж явсаар нэг Монгол найзындаа очиж бууз идчихээд цаашаа миний тухайн үед амьдарч байсан хотоос нилээн гадуур байдаг мөрөөдлийн том виллад очиж (мэдээж манай найзын байр байсан л даа тэднүүс Куба руу амралтаар явчихсан би ганцаархнаа үлдсэн байлаа ) 2уулхнаа хөгжим сонсож шампанск уугаад л. Энэ амьдралд байсан бараг хамгийн гоё зуны орой байсан байхаа. Нилээн халуун өдрийн орой ямар болдгыг мэдэж байгаа биздэ? Зүгээр л тасархай орой байсан. Гадаа тэрасс дээр балконы хаалгыг онгойлгочихсон хөшиг хийсээд л 2 талд софа дээр сууж байснаа түүний тактик см,см.р ойртсоор… За тэгээд цаашаа та нарын бодож байгаа шиг зүйл болоогүйл дээ гэвэл яах уу хаха
Тэр өдрөөс хойш бид 2 өдөр шөнөгүй утсаар ярьж чаталдаг болсон юм даа. Герман Швейцарь 2н хооронд 3 жил гаруй ирж очсоор Золбоо маань магистраа хамгаалж байхдаа Sankt Gallen хотын HSG, Zürich.n ETH 2 сургууль дээр хагас хагас жилийн сургалтанд хамрагдаж ирэхээр болж бид 2 FINALLY хамтдаа амьдарж эхэлсэн юм. Жил орчим хамт амьдраад манай хүн ч төгсөөд албан ёсоор банкны ажилтан болох болж би олон жил эх орон руугаа 10 гаруй яваагүй байсан болохоор шинэ амьдрал эхлэхийн өмнө хэсэг гэр рүүгээ явахаар шийдэж 2 талд 2 өөр тивд жил гаран байсны эцэст ингээд шинэ газар амьдралаа эхэлж байгаа юмаа. Яг нарийн бодвол бид 2 одоо 5 жил гаруй хамтдаа ч гэсэн яг цугтаа байсан өдрүүд нь энэний талд ч хүрэхгүй байх кк Ийм удаан яаж хол байдаг байнаа гээд хүмүүс гайхаад байдаг их хэцүү байдаг байхдаа гээд л. Надад, бидэнд тийм биш угаасаа л наана цаана байгаад сурчихсан болохоор бас бие биедээ бат итгэдэг учраас ямар ч асуудал байхгүй.
2019 оны эхлэл гайхалтай байлаа. Дөнгөж он гараад 1.2нд Монгол ёс журмын дагуу бэр гуйлт болж би нь албан ёсоор Золбоогийн эмэгтэй болвоо. Тухайн үед хэлсэн эмээ өвөө ээж ах эгч нарын үгийг бодохоор уйлчих гээд хэцүү юмаа. Эр нөхрөө дагаад хүний хүн болоод явдаг нь эмэгтэй хүний жам юм байна. Өдийг болтол өөрийнхөөрөө байсан омголон бардам зангаа дарж тэвчээртэй ухаалаг байж гэр бүлээ авч явах нь эхнэр болж байгаа миний үүрэг юм даа. Гэхдээ насны хувьд өдийг болтол хангалттай эрх чөлөөтэй ганцаараа явсан болохоор энэ шинэ амьдралдаа бэлнээс бэлэн happy байгаа. 🙂 Бүх юм миний хүссэн дарааллаар явж байгаа болохоор. Амьдралыг хэт их төлөвлөх дэмий гэдэг ч 3 жилийн өмнө байсан бол би гэр бүл хүүхэд гэхэд өөрөө хүүхдээрээ гээд сэтгэлд багтахгүй байсан. Харин одоо бол сайн гэрийг гийгүүлэгч байж ээж болоход бэлэн. Намайг ганц бие нилээн олон жил явахад хүмүүс миний өмнөөс санаа зовоод л найз залуутай болоочээ, аятайхан залуу олдохгүй байна уу чамайг тоохгүй гэж баймааргүй юм эсвэл чи өөрөө голоод яваад байдаг юмуу одоо тэрийгээ боль бараг гололгүй нэг залууг өөрийн болгоод аваач гэдэг байлаа. OMG арайчдээ тээ хүн олдохгүйдээ биш өөрийн нөгөө soul ээ л олохгүй яваад байхад. За тэгээд найз залуутай болсон хурдан өөрийх болгоод суугаад ав гэцгээнэ why ve? юу гэсэн үг вэ эхлээд сайн танина сөгдөж гуйна тэгээд гэрлэлтээ батлуулна хуримаа хийнэ гэсэн хаха юун кинон дээр гардаг шиг үлгэрийн юм боддог юм гэж байсныг би мартдаггүй юмаа. Кинон дээр гардаг шиг сайхан хайр байдаг юм байна бие биенээ хайрлаад явж байхад бүгд яг миний хүссэн дарааллаар явдаг гэдгийг мэдэрсэн дээ. Тиймээс залуухан охидууд минээ битгий хүнтэй суух гэж яараарай. Мөрөөдлийнхөө залууг иртэл нь хүлээ тэгээд цаашаа хамтдаа зургаа хамтдаа зур.
Албан ёсны эхнэр нөхөр болсон болохоор тэгж байгаад хөөрхөн бэйбитэй болоод хөлд орох үеэр далайн эрэг дээр мөрөөдлийнхөө хуримыг хийнэ гэж бодож байгаа.
Хэдий хүний газар батлуулсан ч 17лаа нэгэн өдрийг мартагдахааргүй гоё өнгөрүүлсэн. Олон жил амьдарсан болохоор бид 2т маш дотны болсон эгч найз нар байгаа. Сэтгэл гаргаж хөрш улсаас ажлаа зохицуулж ирсэн та нартаа баярлалаа. Миний Европт шилэгдэж үлдсэн ганцхан хайртай найз Заяа минь миний гэрч болж гарын үсэг зурсан. Хайртай шүү! Нөгөө талын гэрч нь манай НӨХРИЙН дарга нь (одоо нөхөр болсон шүү дээ одоохондоо 2хон хонож байгаа болохоор хэлэхэд эвгүй байгаа ккк) Энүүхэнд нөхрөө жижигхэн магтвал манай хүн чинь их мундаг л даа оюутан байхаасаа л гэрээсээ нэг ч мөнгө авдаггүй өөрөө банкинд илүү цагаараа ажилласаар байгаад сүүлдээ дарга нартайгаа том төсөлд ажилладаг хамаг гол юмыг нь хийдэг төгсөхөд тэр банк нь дургүй шахуу гаргасан. Тэр банкний 2 дээд захирал нь бид 2н хуриман дээр ирж нэг нь гэрч болсон юм. Түүний нэрийг Яашкэ гэдэг гэвэл яахуу хаха уг нь Герман дэр л дээ. Инээдтэй эвгүй сонсогдож байгаа биз 😀
За энэ болтол уншсан хүн байвал заавал коммэнт бичээрэй хэхэ ойрдоо блог пост бичээгүй болохоороо нээх гоё тайван сууж байгаад хайртайгаа танилцаж байсан түүхээс биччихлээ. Одоо эргээд Европдоо ирсэн болохоор эргээд гоё постууд оруулж байна аа. Франкфуртд байдаг хөөрхнүүд байвал бас надруу бичээрэй. Шинэ хотод болохоор таньдаг хүн байхгүй кк Гоё зураг авдаг зурагчинтай болмоор л байна за яахав хүн амьтантай танилцатлаа өөрийгөө бэлдээд үсээ ургуулаад турж байя даа хихи Түр баяртай хөөрхнүүд минь.






























DEEL: TUKO TAILOR
BLUE CAPE COAT: GOBI CASHMERE MONGOLIA
BAG: DANSE LENTE
HEADPIECE: YESUI BOUTIQUE

140 Comments
Bugjnii songolt estoi nice. Sain saihan buhniig husey.
Emegtei hun ooriin erh cholooteigeer az jargaltai setgel hangaluun bn gedeg yutai saihan.
Баяр хүргэе хөөрхөнөө.Аз жаргал сайн сайханг хүсэе!Уншаад бүүр сэтгэл хөдлөөд догдолчлоо.??
Wow congratulations ???
Сайхан хосууддаа амжилт аз жаргал сайхан бүхнийг хүсье !
Үрээ танихгүй өнөр
Үрээгээ танихгүй баян болоорой !
Өргөө гэрээ барьж
Өнөд жаргалтай амьдраарай
Үүрдийн ариун хайраараа
Үрсээ өсгөн мөнхрөөрөй !
Chin setgeleesee amidrald tani hamgiin sain saihniig yuruuy. Az jargal husey. Iim goy hosuud olon boltugai.
Bayar hurgiee! Yamar goy yum bee
Zunduu ih post oruulj bgaaraii bugdiig n unshinaaa
shan bvsgvidee az jargal hvsie. yagad bvr tag bolchwoo gd odor bolgon l haygruu ni orj hardag blaa. iim zawgvi bsan bnashd hoorhonchin. za tegd tsaasdiin amidrald ni gerel gegee ined hoor ervvl enh ene ertontsiin bvhiil shan bvhniig ta 2 too hvsie. ??????
Yunii turuun chin setgeleesee bayr hurgeyee ?? ? amidrald ni az jargal eruul enhiig husie . Ymar goy tuuh unshchihvaa bur huurhun sanagdaad bur dogdolloo sh de ?
Уншаад л сэтгэл хөдлөөд баярын нулимс унагаад л…..хөөрхөн дүүдээ айлын сайн эхнэр.аав ээждээ ачлалтай сайхан ээж болоорой
Buh zuild setgeleesee handdag bolohoor Burhan ch chamd setgeleesee handdag bhaa. Bi chamaas yum avaad mash goy ug bichsen bhiig haraad l chamd saihan zuil tohioldoh estoi gej bodson. Amjilt zaluusaa. Ih amidraliin sain muu buhend 1 zugruu harj saihan eej aav boloh boltugai ???
wooow congrats dear, bayar hurgeye, yostoi huurhun, shan, goy haragdaj bn, az jargal husye
oird post oroogu bolhoor fb post haraad barag tsochiv ?
Баяр хүргэе. Цаашдын амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Үнэхээр хөөрхөн гэрэлтэж байна. ???
Аз жаргалын дээдийг хүсэн ерөөе! Гайхалтай гоё учрал байнаа. Яг л үлгэрийн юм шиг, хаа хол харийн оронд тэгээд бүүр 2 өөр улсад байсан элэг нэгт хүмүүс шүү дээ!
Ta 2t hamgiin sain saihniig hvsie. Sain ehner sain eej bolj vldsen muruudluu hairtaigaa hutlultsun bii bolgooroi
Az jargal hamgiin sain saihan buhniig husey?
Hoorhonoodoo bayar hureed az jargal husii ajil amidral n ondor amjilt husii daraa daraachiin blog deeree byatshan han huu gunjtei bolloo gej oruulahiig n tesen yadan huleej bay unsii
Үнэхээр үзэсгэлэнтэй цаанаасаал гэрэл гэгээ цацруулсан сайхан энергитэй сайхан бүсгүй шүү. Гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе.
Goy yuma bayr hurgiy. Emegtei hun uuruu iim saihan amjilttai hairlamar bs mundag baihad buh ym guigeel irdeg bhaa. Sain saihniig husiyee.
Az jargal sain saihan buhniig ta 2too husiye
Hi yamar goy ym be. Bayar hurgiy az jargal husiy.Ehnees duustal ni unen dogdolj ireel unshlaa shdee. Insta dr zurgii ni haraal zurh daraal bjiisan. Humuus neeree l tgj asuudgaa yagaad nuhurtei bolohgui bgaan geel ta 2- n hairiin tuuhiig unshaad bur setgel amraad goy bolchloo.