Lifestyle, Winter

Standesamtliche Trauung Гэрлэлт батлуулалт

January 13, 2019

Hot summer nights, mid July нанана… энэ дуу бид 2той салшгүй холбоотой. 2013 оны зуны 7 сарын дундуур нартай халуун өдөр Швейцарь улсын Цюрих хотын төв вагоны буудал дээр 11 цагт Золбоо бид 2 анх бие биенээ харж анхны харцаар дурлаж билээ. Олон жил ганц бие явсны эцэст бурхан надад бэлгээ өгсөн байх аа гэж би боддог юм. Яг л миний мөрөөддөг залуу мэт анхны харцаар өндөр нуруутай цэв цэвэрхэн цагаан царайтай поло стилийн даавуун өмд цамц цацагтай хилэн гутал өмссөн хар том цүнх барьсан залуу. Мань хүн тухайн үед Герман улсын Мюнхен хотод сурдаг байлаа. Миний байсан газрын ETH их сургууль сонирхож үзэх гэж яваа нэртэй бид 2 эхлээд тийшээ очсон боловч үнэндээ тэнд юу ч сонирхохгүй намайг л сонирхож байсан бололтой ядаж худлаа үнэн нэг ч ангийн хаалга онгойлгож үзэхгүй байна шүү 😛 Надтай тулж юм яриастай ккк Тэр өдөр хэзээ ч мартагдахааргүй жинхэнэ пэрфэкт зуны халуухан өдөр байсан. Сургуулиас гараад бид 2 Цюрих хотын нуурын эрэг дээр очлоо. Цаг 30 мин явдаг завинд сууж хамтдаа аялаад нуурын эргээр алхаад ярилцсаар танилцсаар бие биедээ таалагдсаар. Хамтдаа зураг авхуулъя гээд бүсэлхийгээр тэврээстэй миний дотор сонин болоостой гэхдээ таалагдаж байгаа болохоор гоё санагдаастай лол

Тэгж явсаар нэг Монгол найзындаа очиж бууз идчихээд цаашаа миний тухайн үед амьдарч байсан хотоос нилээн гадуур байдаг мөрөөдлийн том виллад очиж (мэдээж манай найзын байр байсан л даа тэднүүс Куба руу амралтаар явчихсан би ганцаархнаа үлдсэн байлаа ) 2уулхнаа хөгжим сонсож шампанск уугаад л. Энэ амьдралд байсан бараг хамгийн гоё зуны орой байсан байхаа. Нилээн халуун өдрийн орой ямар болдгыг мэдэж байгаа биздэ? Зүгээр л тасархай орой байсан. Гадаа тэрасс дээр балконы хаалгыг онгойлгочихсон хөшиг хийсээд л 2 талд софа дээр сууж байснаа түүний тактик см,см.р ойртсоор… За тэгээд цаашаа та нарын бодож байгаа шиг зүйл болоогүйл дээ гэвэл яах уу хаха

Тэр өдрөөс хойш бид 2 өдөр шөнөгүй утсаар ярьж чаталдаг болсон юм даа. Герман Швейцарь 2н хооронд 3 жил гаруй ирж очсоор Золбоо маань магистраа хамгаалж байхдаа Sankt Gallen хотын HSG, Zürich.n ETH 2 сургууль дээр хагас хагас жилийн сургалтанд хамрагдаж ирэхээр болж бид 2 FINALLY хамтдаа амьдарж эхэлсэн юм. Жил орчим хамт амьдраад манай хүн ч төгсөөд албан ёсоор банкны ажилтан болох болж би олон жил эх орон руугаа 10 гаруй яваагүй байсан болохоор шинэ амьдрал эхлэхийн өмнө хэсэг гэр рүүгээ явахаар шийдэж 2 талд 2 өөр тивд жил гаран байсны эцэст ингээд шинэ газар амьдралаа эхэлж байгаа юмаа. Яг нарийн бодвол бид 2 одоо 5 жил гаруй хамтдаа ч гэсэн яг цугтаа байсан өдрүүд нь энэний талд ч хүрэхгүй байх кк Ийм удаан яаж хол байдаг байнаа гээд хүмүүс гайхаад байдаг их хэцүү байдаг байхдаа гээд л. Надад, бидэнд тийм биш угаасаа л наана цаана байгаад сурчихсан болохоор бас бие биедээ бат итгэдэг учраас ямар ч асуудал байхгүй.

2019 оны эхлэл гайхалтай байлаа. Дөнгөж он гараад 1.2нд Монгол ёс журмын дагуу бэр гуйлт болж би нь албан ёсоор Золбоогийн эмэгтэй болвоо. Тухайн үед хэлсэн эмээ өвөө ээж ах эгч нарын үгийг бодохоор уйлчих гээд хэцүү юмаа. Эр нөхрөө дагаад хүний хүн болоод явдаг нь эмэгтэй хүний жам юм байна. Өдийг болтол өөрийнхөөрөө байсан омголон бардам зангаа дарж тэвчээртэй ухаалаг байж гэр бүлээ авч явах нь эхнэр болж байгаа миний үүрэг юм даа. Гэхдээ насны хувьд өдийг болтол хангалттай эрх чөлөөтэй ганцаараа явсан болохоор энэ шинэ амьдралдаа бэлнээс бэлэн happy байгаа. 🙂 Бүх юм миний хүссэн дарааллаар явж байгаа болохоор. Амьдралыг хэт их төлөвлөх дэмий гэдэг ч 3 жилийн өмнө байсан бол би гэр бүл хүүхэд гэхэд өөрөө хүүхдээрээ гээд сэтгэлд багтахгүй байсан. Харин одоо бол сайн гэрийг гийгүүлэгч байж ээж болоход бэлэн. Намайг ганц бие нилээн олон жил явахад хүмүүс миний өмнөөс санаа зовоод л найз залуутай болоочээ, аятайхан залуу олдохгүй байна уу чамайг тоохгүй гэж баймааргүй юм эсвэл чи өөрөө голоод яваад байдаг юмуу одоо тэрийгээ боль бараг гололгүй нэг залууг өөрийн болгоод аваач гэдэг байлаа. OMG арайчдээ тээ хүн олдохгүйдээ биш өөрийн нөгөө soul ээ л олохгүй яваад байхад. За тэгээд найз залуутай болсон хурдан өөрийх болгоод суугаад ав гэцгээнэ why ve? юу гэсэн үг вэ эхлээд сайн танина сөгдөж гуйна тэгээд гэрлэлтээ батлуулна хуримаа хийнэ гэсэн хаха юун кинон дээр гардаг шиг үлгэрийн юм боддог юм гэж байсныг би мартдаггүй юмаа. Кинон дээр гардаг шиг сайхан хайр байдаг юм байна бие биенээ хайрлаад явж байхад бүгд яг миний хүссэн дарааллаар явдаг гэдгийг мэдэрсэн дээ. Тиймээс залуухан охидууд минээ битгий хүнтэй суух гэж яараарай. Мөрөөдлийнхөө залууг иртэл нь хүлээ тэгээд цаашаа хамтдаа зургаа хамтдаа зур.
Албан ёсны эхнэр нөхөр болсон болохоор тэгж байгаад хөөрхөн бэйбитэй болоод хөлд орох үеэр далайн эрэг дээр мөрөөдлийнхөө хуримыг хийнэ гэж бодож байгаа.
Хэдий хүний газар батлуулсан ч 17лаа нэгэн өдрийг мартагдахааргүй гоё өнгөрүүлсэн. Олон жил амьдарсан болохоор бид 2т маш дотны болсон эгч найз нар байгаа. Сэтгэл гаргаж хөрш улсаас ажлаа зохицуулж ирсэн та нартаа баярлалаа. Миний Европт шилэгдэж үлдсэн ганцхан хайртай найз Заяа минь миний гэрч болж гарын үсэг зурсан. Хайртай шүү! Нөгөө талын гэрч нь манай НӨХРИЙН дарга нь (одоо нөхөр болсон шүү дээ одоохондоо 2хон хонож байгаа болохоор хэлэхэд эвгүй байгаа ккк) Энүүхэнд нөхрөө жижигхэн магтвал манай хүн чинь их мундаг л даа оюутан байхаасаа л гэрээсээ нэг ч мөнгө авдаггүй өөрөө банкинд илүү цагаараа ажилласаар байгаад сүүлдээ дарга нартайгаа том төсөлд ажилладаг хамаг гол юмыг нь хийдэг төгсөхөд тэр банк нь дургүй шахуу гаргасан. Тэр банкний 2 дээд захирал нь бид 2н хуриман дээр ирж нэг нь гэрч болсон юм. Түүний нэрийг Яашкэ гэдэг гэвэл яахуу хаха уг нь Герман дэр л дээ. Инээдтэй эвгүй сонсогдож байгаа биз 😀

За энэ болтол уншсан хүн байвал заавал коммэнт бичээрэй хэхэ ойрдоо блог пост бичээгүй болохоороо нээх гоё тайван сууж байгаад хайртайгаа танилцаж байсан түүхээс биччихлээ. Одоо эргээд Европдоо ирсэн болохоор эргээд гоё постууд оруулж байна аа. Франкфуртд байдаг хөөрхнүүд байвал бас надруу бичээрэй. Шинэ хотод болохоор таньдаг хүн байхгүй кк Гоё зураг авдаг зурагчинтай болмоор л байна за яахав хүн амьтантай танилцатлаа өөрийгөө бэлдээд үсээ ургуулаад турж байя даа хихи Түр баяртай хөөрхнүүд минь.

Минийх rose gold 1 диаманттай нөхрийнх шар алтанг сонгосон.
BFF- Best friends Forever!
2 гэрчтэйгээ.
Цэцэг сэтгэлээ гаргаж хийж өгсөн Золоо эгчдээ баярлалаа. <3
Эхнэр нөхөр болсны дараах анхных үнсэлт.
Нагац эгч маань хадаг барьж сүү уулгав.
Яашкэ гэрчийн бэлэг 😀
Манай хамгийн жижиг зочин 5 сартай жэжэжэ
Энэ хаалгаар ороод гэрлэлтээ батлуулсан.
Мөрөөдлийн LOVE бөгж
Restaurant Opera. Хуучны дуурийн театрт байрлах ресторан. Миний дуртай орчин <3
OUTFIT DETAILS:
DEEL: TUKO TAILOR
BLUE CAPE COAT: GOBI CASHMERE MONGOLIA
BAG: DANSE LENTE
HEADPIECE: YESUI BOUTIQUE

Thank you for reading my post.

You Might Also Like

140 Comments

  • Solongo January 14, 2019 at 02:55

    Bayar hurgiiiiiii 🙂 Az jargaltaigaar hamtdaa buhniig buteej amidraarai 🙂 Ewig dein, Ewig mein Ewig UNS :)))

  • Nika January 14, 2019 at 02:43

    Uurtuu bolon ger buldee husdeg buhii l sain saihan az jargal buhniig husiy

  • Muugii January 14, 2019 at 02:13

    Uneheer huurhun bna ??? az jargal, saihan buhniig husie ?? uuriin chini style uneheer taalagddag. Tegeed l instagrammaar dagaal bishreed l bjiidag fan chini bna ??

  • soko January 14, 2019 at 02:12

    Ger buld ni hamgiin sain saihniig husey. Stylish baby tun udahgui yum shg tosoologdood baina kk

  • Buka January 14, 2019 at 02:11

    Oogii egchdee tomoos tom bayar hurgey! Hun zuv bodoltoi saihan muruudultei hudulmurch yavahad zaaval biyeldeg ymaa.
    Az jargal eruul enhoig husey ?

  • boloroo January 14, 2019 at 02:10

    yg l ulgeriin nom unshj bgaa met 1udriin ugluu ih shn ihluulee…hairtai shuu az jargal husie ogii egcheee.. ger buld hamgiin shn buhniig husie…bs sansan shuu

  • Zolboo January 14, 2019 at 01:59

    Wow ymr goe ym bee amidrald ni az jargal husie bi tanii zurguudiig uzeh durtai ghde vlog hiideg gj medeegui saya l medleee odo estoi bnga uzneeee

  • Uugii January 14, 2019 at 01:19

    Hamgaas Nandin az jargaliig husye.

  • doljko January 14, 2019 at 01:01

    Аз жаргалыг хүсье. Би анх блог хөтөлдөг үеэс чинь эхлээд нь уншиж эхэлсэн. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн оргилуун цоглог, эрх чөлөөт бүх цаг мөчийг үр дүнтэй өнгөрүүлдэг, ганцаардмал биш, гэнэн хонгор харагддаг байлаа. Одоо харин энэ бүх чанар дээр нэмээд дөлгөөхөн болсон байна.
    Аз жаргалын дээдийг хүсье. Бүх юм цаг хугацаатай учир дараагийн сайхан үйл явдлууд яг таарсан цаг мөчдөө ирж улам их аз жаргалыг өгөх болно.
    Блогийг нь тэсэн ядан хүлээе.UGD

  • Ganuka January 14, 2019 at 00:57

    Tomoos tom bayr hurgey az jargal husey ingeed hanhuu teigee urgej hamtataa baihenee udahgvi huurhun Baby tei bololoo geed post hiigeerei kkk tesen yadan huleej baiy ???

  • Элбэгтуяа January 14, 2019 at 00:23

    Alles Gute und Liebe aus Südkorea! ? Гэр бүлдээ цаг заваа илүү зарцуулж хааяа дагагч биднийгээ бас баясгаж байгаарай! Пост болон стори оруулах бүрд чинь дуртайгаар хүлээн авдаг шүү! Энэ өглөөний хамгийн сайхан мэдээ байлаа. ?

  • Анхаа January 14, 2019 at 00:01

    Сайхан гэр бүлд бүхий л сайн сайхах аз жаргал хүсьэ танихгүй ч тэврэн үнсьэ ээ дандаа эерэг бдаг хѳѳрхѳн

  • Tungaa January 13, 2019 at 23:23

    Lieben herzlichen Glückwunsch euch beide!!!

    Зөндөө удаан хугацааны дараа блогийг нь унших үнэхээр гоё байна. Тэгээд болоогүй ийм гоё бичлэг шүү. Томоос том баяр хүргье ээ!!! Инстаграм сториг нь хараад л зөндөө баярласан. Сая ч гэсэн энэ бичлэгийг уншаад маш их догдоллоо. Танилцсан түүхээс нь бөөн бөөн хайр ханхалж байна аа.

    p.s Блогийнх нь хуучин бичлэгүүдийг ч уйгагүй унших дуртай.

    • Miss Couture January 13, 2019 at 23:27

      hehe mash ih bayarlalaa huurhnuu. Hat baidagt bayarlalaa. <3

  • Munzkaa January 13, 2019 at 23:22

    Сайн байна уу хөөрхөн минь. Хэн нэгэн нь аз жаргалаа олсонд маш их баяртай байна. Бүх зүйлийг гайхалтай сайхан эхэлж байгаад чих сэтгэлээсээ баяр хүргэе. Амьдрал гэдэг ингээд л амттай шүү. Сайхан хайрын түүхээ хуваалцсанд баярлалаа. Анх нөхөртэйгээ эхэлж байсан үе ээ саналаа. Аз жаргал хайраар дүүрэн , өнөр өтгөн олуулаа сайхан гэр бүл болоорой. Чиний уншигч найзаас франц улсаас???

  • Naomi January 13, 2019 at 23:19

    Ямар гоё юм бэ, гэр бүлд нь энэ дэлхийн хамгийн гоё бүхнийг хүсье. Олон аз жаргалтай мөчүүдийг хамтдаа бүтээгээрэй.

    • Miss Couture January 13, 2019 at 23:21

      Thank you dear! <3

  • Энхмаа January 13, 2019 at 23:12

    Блог орохгүй удаад байхаар гайхаж байлаа тэгсэн гоё зүйлүүд хийгээд л яваад байсан байна ш дээ. Баяр хүргэе ээ үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Амьдралд нь сайн сайхан гэгээлэг бүхнийг хүсэе хөөрхөн охин минь

    • Miss Couture January 13, 2019 at 23:22

      Bayarlalaa huurhnuu. <3

  • Hina January 13, 2019 at 23:10

    Shine amidralaa ehluulj baigaad chin sergeleesee bayar hurgeye. Instag ni dagasag bolood nileed udaj baina. Story bolgoniig ni uzeh durtai, urgelj l gegeeleg goyi zuils update hiideg. amidrald bagahan ch bolov stressdej gomdolloson post oruulj bgaagui bhaa. Butsaad europedoo ochsond bayartai baina. Sa jargaltai sain saihan buhniig husie.
    Bi bas nuhurteiguu anh taniltsaad l 2 uur ulsad amidarch 4 jiliin tursh utsaar holbootoi bdag blaa. Ter tsagaas hoish 9 jil ungursun baina. Hamt amidraad 5 jil bolood hedhen honogiin umnu neg jijighen hunee ugtaj abaad buun happy.
    Goyo shine vlog bolon postuudiig ni urgelj huleej bdag shuu. ?

    • Miss Couture January 13, 2019 at 23:26

      Huurhun yum be bayarlalaa huurhnuu. 4 jil bas ague baina shu. bid 2 neg jil garan tegj blaa kk huurhun babytri bolsond ni bayar hurgie. Ger buld ni az jargal husie. <3

  • Сувд January 13, 2019 at 23:09

    Аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе~~~

  • Pagma January 13, 2019 at 23:03

    Сайн уу? Үе тэнгийн сайхан бүсгүй танд гэрлэлтээ батлуулсанд халуун баяр хүргэе. Анх удаа энд сэтгэгдэл бичиж байгаа чимээгүй уншигч байна аа ккк. Гоё монгол дээлнүүд нь үнэхээр сайхан харагдаж байна. Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхныг хүсье ? Женева хотоос

  • M January 13, 2019 at 22:55

    Ymar udaan Blog huleewee ?

    Yuniii turuund tomooos Tom bayriig hurgey. Az jargal buhniii deediig husey.

    Odoo blog huleegeeed l suuh uldleee. ????

    • Miss Couture January 13, 2019 at 23:03

      harin tiimee udlaa sorry kkk
      Bayarlalaa <3

    1 2 3 6

    Leave a Reply