Өдрийн /Оройн магадгүй өглөөний мэнд! өнөөдөр үдээс өмнө завтай болохоороо ахиад нэг пост оруулчихъя. 🙂 Энэ зургаа 2 сарын сүүлээр авсан гэвч одоо л оруулж байна. Албан ёсоор өвөлд баяртай гэж хэлцгээе тэгэх үү? Зузаан хувцаснаасаа салж нимгэн, өнгөлөг хувцасуудаа өмсөх цаг иржээ. Монголд хэр байна даа? Манай энд ч бараг жинхэнэ өвөл болсонгүй дээ… Дулаахан сайхан л өвөл боллоо. Өнөөдөр бас нартай сайхан л өдөр байна. 🙂
Ирж буй улирал хүн бүхэнд аз жаргал авчирсан нартай өдрүүд их байдаг түүнийгээ дагаад хүнд өнгөтэй зузаан хувцаснаасаа салж цайвар гэгээлэг, гэрэлтсэн дулаан өнгүүд өмсөж өвлийн ичээнээсээ гарцгаая! Мод, навчис нахиалаад л, fresh агаар, дулаахан салхи, нар гийсэн дулаан өдрүүд. Ааа хичнээн сайхан бэ? 🙂 Төсөөлөөд бичихдээ аз жаргалтай болчихлоо хихи
Гадуур дэлгүүр хэссэн ч урамтай цэцгэн хээтэй дулаан өнгийн хувцаснууд их харагдаад цаанаа л шинэ хувцас авмаар… Read more