Haute Couture (Ут Кутюр) загварын 7 хоног Парист 1 болон 7 сард болдог. Кутюрын даашинз, хувцаснуудыг дэлгүүрээс авна гэж байхгүй ихэвчлэн захиалгаар хийгддэг. Дэлхий дээр ийм худалдан авалт хийдэг 3000 гаруй бүсгүйчүүд байдаг гэнэ. Мэдээж даашинз урлахад маш их гар ажиллагаа, цаг хугацаа ордог ба хэдэн мянган хиймэл болон хагас эрдэнийн чулууг дээд зэрэглэлийн даавуун дээр хатган оёдог байна. Жишээ нь Chanel, Balenciaga… өөрийн гэсэн даавууг захиалж хийлгэдэг. Өөр хаанаас ч олох боломжгүй юм. Ийм плать дор хаяж 15,000$ байдаг ба зарим нь 60,000$ ч хүрдэг байна.
Загварын ордон болгон Haute гэдэг нэрийг авч чаддаггүй учир нь ийм нэрийг авахын тулд Парисийн Ут-Кутюрын синдикатын маш хатуу дүрэмүүдийг биелүүлсэн байх ёстой байдаг ба брэнд нь Парист байрласан байхаас гадна 15.с доошгүй хүнтэй өөрийн гэсэн урлантай байх ёстой бас 35.с багагүй хувцаснаас бүрдсэн коллэкцио үзүүлэх шаардлагатай байдаг юм байна. Гар ажиллагаа, өөрийн өртөг, 1 хувцасан дээр ажиллах цаг хугацаа зэргийг бүгдийг нь дүрэмчлэн заасан байдаг. Haute Couture нь хувцас биш мөрөөдлийг бүтээдэг. Тайзан дээр үзүүлсэн үзүүлбэр болгон домог болдог. За ингээд өнгөрөгч 7 хоногийн Намар/Өвөл.н шоуны надад таалагдсан загваруудаас бага зэрэг орууллаа. Тухлан үзнэ үү. 😉
4 Comments
Wow wow gaihaltai gj helhees uur vg oldohgvi bnaa.ymar goy huwtsas chimeglelvvd weee
gaihaltai materialuud ni zuger l nurj unadaad bna aa hhe
Unexeer gaixaltai… Nud tatam, setgel bayasam saixan daashinznuud ba aa…. <3 (Y)
Unexeer gaixaltai… Nud tatam, setgel bayasam saixan daashinznuud ba aa…. <3