Beauty, Lifestyle

HAPPY SUNDAY: HOME SPA – PEDICURE NIGHT

At Home - September 19, 2015

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь. Бүтэн сайн өдрийн мэнд:) Амралтын өдрөө гоё өнгөрүүлж байна уу? Алжаалаа тайлж, хийж амжихгүй байсан зүйлээ гэртээ хийж амжуулах, амрахын хажуугаар өөртөө анхаарал халамж тавьж өөрийгөө тордох гээд л сайхан өдөр шүү дээ тиймээ.. Ялангуяа гэрийн эзэгтэй нар гэр орноо цэвэрлэж, гэрийхэндээ гоё амттай хоол хийгээд бөөнөөрөө сууж байгаад идэх ч гоё шүү тээ кк Би ч тийм амьдралд арай л орж амжаагүй байна даа хэхэ Гэрийнхнээсээ хол амьдраад удаж…Миний хайрт ирэхээр л бид 2 хамтдаа энүүгээр бужигнана ккк эсвэл хааяадаа найзуудтайгаа бужигнана. За тэгээд манай энд бүтэн сайн өдөр яг л дээр үед халтар царайт гарах үеэр гадаа чив чимээгүй болдог шиг л нам гүм тайван байдаг даа. Амьдрал үргэлжлэхгүй ккк… Бүгд гэртээ амраад эсвэл ихэнх нь эрт уулруугаа яваад өгнө дөө… Бүтэн сайн өдөр тоос сорогч ажлуулж болохгүй гэх мэт… ккк гэхдээ шаардлагатай үед бол аятайхан хөрш айлуудтай газар амьдарч байвал соруулчихнаа ккк Бас хэт чухал хүмүүс ч байдаг шүү. Чимээ гаргахыг сонсоод байрны даргад хэлээд захиа бичээд гомдол үүсгээд байдаг. Ихэвчлэн хөгшин хүмүүс нь тэгдэг юм дөө 🙂 Нэг удаа би тийм хөршөөс болоод байрнаасаа гарахад хүрч байснаа саначихлаа ккк Аягүй хөөрхөн 2 өрөө байр Цюрихь хотын баячуудын амьдардаг хэсэг нуурын хажууд цонхоороо нуур тэр чигээрээ харагддаг жижигхээн хөөрхөн балконтой яг л ганцаараа амьдрах надад дэндүү гоё тохирсон байр байж билээ. Тийм гоё байршилтай вагоны буудлаас ердөөсөө хэд алхаад л орчихдог хүнсний дэлгүүрүүд нь хажуудаа бас сарын хөлс нь тийм гоё газар байж мааааш боломжийн байсан. Тэр муу хөрш расист байсан байх гэж боддог юм. Би тийм чимээ гаргаж хүн бужигнуулаад байдаг хүн биш тэгэхэд удаа дараалж захиа бичсээр байгаад намайг гаргахад хүргэсэн дээ ккк Анхандаа гарахгүй гэж тэмцэж үзсэн боловч сүүлдээ ер нь ийм хөрштэй хэцүү юм байна гээд нүүсэн дээ… нэг тийм азгүй ч юм шиг түүх санаанд орчихлоо ккк нэг талаараа тийм гоё газар хэдэн сар амьдарсан бас л гоё л доо ккк
Би ер нь сүүлийн хэдэн жил хэдэн удаа нүүснээ санахгүй байна. Ямар ч их нүүж суув даа.. Удахгүй хайрттайгаа гал голомтоо нээгээд хамт амдардаг болхоороо л бүх юмаа шинээр аваад жинхэнэ өөрийн гэсэн гэрийг бүтээнэ дээ.. Аймар гоё мөрөөдлийн хувцасны, гуталны өрөө гээд л… ккк одоо ч хөөрхөн л дөө гэхдээ миний мөрөөдлийнх арай л биш байна.. 🙂
За өнөөдрийн пост маань өчигдөр орой гэртээ хөлөө амраагаад, арчлаад, хумсаа засаад ,будаад суухдаа гэнэт ер нь нэг пост бэлдчихэе гэж шийдээд хэдэн зургууд аваад орууллаа. Зургуудыг утсаараа авсан болохоор чанар жаахан муу л байгаа байх. Гэхдээ энэ постоороо охид бүсгүйчүүдээ заавал гоо сайхний салон орохгүйгээр гэртээ гоё намуухан хөгжим сонсоод, лааны гоё үнэрт алжаалаа тайлангаа өөрөө өөрийгөө эрхлүүлээд хумс хуруугаа янзлаад нэгэн гоё оройг өнгөрүүлээрэй гэж санал болгох гээд.. Чамд хэрэг болох зүйлсүүд юу вэ гэвэл:

– Зөндөө олон зөөлхөн дэр (гоё зөөлхөн дулаахан мэдрэмж төрүүлэхийн тулд өөрийгөө тойруулаад тавих хэрэгтэй ккк бас нөмрөх алчуур)

– Гоё үнэртэй лаа эсвэл орчин тойронд үнэртүүлэгч савхтай шингэн байж болно шдээ.. 🙂

– Цэцэг, ургамал байвал бас гоё мэдрэмжийг төрүүлнэ.

– Хөлний автомат массаж хийдэг  машин мэдээж заавал доор зурган дээрх шиг байх албагаүй байхгүй бол  ямар нэгэн саванд  ус хийгээд сууж болно шдээ 😉

– Усандаа хийж жоохон хөөсрүүлэх дүүш жэл болон давс дараа нь түрхэх хөлийн тос

– Ямар нэгэн ном юмуу сэтгүүл хөлөө дүрж суухдаа үзэх

– За тэгээд мэдээж орныхоо хажууд ч юмуу софаныхаа хажууд нэг гоё хэсгийг өөртөө тавтайгаар бүрдүүлэх хэрэгтэй. Жижиг гэртэй ч байсан байгаа орчноо өөрийнхөө дуртайгаар эвтэйхэн хөөрхөн тохижуулаад байхаар сэтгэлд сайхан л байдаг шдээ.. Тиймээс өөрийн гэсэн өрөө байхгүй тухтай гэр байхгүй гээд битгий хойш нь тавиарай охидоо. 🙂 Би олон жилийн өмнө нэг хажуу өрөө хөлслөөд нээх гоё өрөө биш байсан өөрийнхөө хүссэнээр жижиг сажиг юм авч сольсоор нэмсээр байгаад аймар гоё тав тухтай мөрөөдлийнхөө өрөө мэт л болгож билээ. Тэр байрны эзэн хамт амьдардаг эмэгтэй ваав гээд биширч байсан даа хэхэ Би ер нь их сайн гэрийн эзэгтэй болно гэдэгтээ бат итгэлтэй байдаг шүү. Яадгийн өөрийгөө магтчихая кк 🙂

– Хумсны үрэгч, өнгөлөгч, лаак ацэтон гээд л хэрэг болох зүйлсээ ойролцооноо бэлдээд тавиарай.

-Хөлөнд эвтэйхэн зөөлхөн таавчик 🙂 бас хөлөө арчих зөөлөн алчуур

– Дуртай хөгжимөө тавиад эсвэл гоё кино ч үзэж болно шдээ нээх гоё романтик ч юмуу ккк

( https://www.youtube.com/watch?v=PvJIpKawJps ) энэ линкийг копидож аваад үзээрэй. Эсвэл Audrey Hepburn story гээд хайгаад үзэж болно. Audrey Hepburn. ий түүхээр хийсэн кино англи хэл дээр байгаа. Түүний талаар сайн мэдэхгүй бол үзээрэй охидоо. Миний нэг таньдаг хүн аль дээр түүний зургыг нь гэртээ эвлүүлээд тавичихсан гэхдээ яг үнэндээ түүний хэн болох талаар ер мэдэхгүй байсан. Зураг нь хаа сайгүй явж байдаг сайхан хүүхэн болхоор л хүмүүс алдартай, үзэсгэлэнтэй жүжигчин хүн л гэж мэддэг гэхдээ түүний талаар яг үнэндээ сайн мэдэхгүй байдаг юм шиг. Тэр зөвхөн үзэсгэлэнт авяаслаг жүжигчнээс гадна сайхан сэтгэлтэй нийгмийн идэвхитэй буянлаг хүн байсан юм шүү. Энэ киног үзвэл түүний амьдралын талаар мэдээлэл авна шүү 😉 Энэ бичлэг муу байнлээ.. Би үзэж эхлэхээсээ л эхлээд надад нэг юм дутаад байсан. Жүжигчин хүүхэн маш сайн жүжиглэсэн боловч миний сэтгэлд Оодрэй түүнээс илүү дэндүү агуу, илүү үзэсгэлэнтэй… би түүнийг юу гэж хэлэхээ илэрхийлж мэдэхгүй байна… тийм их биширдэг учраас киног дуусан дуустал тэрнээс илүү нэг юм гарч ирэх боловуу гээд л хүлээгээд байсан.. гэтэл гарч ирээгүй .. мэдээж тэр хүн өөрөө биш учраас тэр хүн амид биш учраас түүний дүрийг өөр хүн гаргаж байгаа учраас хэзээ ч гүйцэхгүй л байх даа.. яагаад гэвэл би болон чи энэ дэлхий дээр ганцхан яг чам шиг дүр хэзээ ч хаана ч байхгүй учраас.. өөрийнхөөрөө л бай битгий хэн нэгнийг дуурайж яд.. өөрийнхөөрөө, хүн хүнээрээ байх шиг л сайхан зүйл энэ хорвоо дээр байхгүй ээ…

За тэгээд хөөрхнүүд минь амралтын өдрөө ашиглаад нэг сайхан оройг өөртөө зориулаад хийгээд үзээрэй. Ингэж өөрөө маникур, пэдикүрээ хийдэг охид мэдээж зөндөө л байгаа байх. Гэхдээ би та нарт таалагдана гэж найдаж байна. Яагаад гэвэл.. гээд л нуршааад л хаха
Доор хавсаргаж оруулсан байгаа 2 цагийн chill out music сонсоод зургуудаа үзээрэй. Бичлэгийг нь бас үзээрэй үзэсгэлэнт Мexico.

Өдрөө/ Оройгоо тав тухтай өнгөрүүлээд шинэ 7 хоногтоо эрч хүчээр дүүрэн ороорой.
Дараагийн постоороо тун удахгүй уулзацгаая. Түр баайя.

Чиний Оогий ♥

imageimageМиний оройн хоол иймэрхүү байлаа.. Самарны салат болон жижиг помэдор, авокадо бэлэн Итали соустай холиод их иддэг дээ.. Маш амар бөгөөд биенд сайн эрүүл хооллолт. Энэ талх нь харин миний хайр ирэх болгондоо авчирч өгдөг Германий Баваар мужын дээр үеийн аргаар барьдаг шахалт сайтай дэндүү гоё амттай жинхэнэ хар талх ккк Миний хайрт нь ирэхдээ байнга цэцэг барьж биш харин энэ талхаа бариад ирдэг юм даа 🙂 Xөөрхөншдээ.. Энгийн талх шиг амархан хатдаггүй би авчирдаг тал талхийг нь бүхэл бүтэн 7 хоногжингоо иддэг дээ. ♥image

Энэ чулуун зүүлт миний ээжийн надад явуулсан бэлэг. Баярлалаа. Миний ивээл барын нүд болон олон төрлийн чулуунууд байгаам. Зун Хөвсгөл рүү амарч явахдаа авсан юм байнлээ. Хажуудаа тавьхаар яагаад ч юм нээх гоё энэрги надруу дамжиж ороод байгаа юм шиг мэдрэмж төрдөг. ♥

imageНом уншаад сууж байсан нэг мэдсэн ийм их хөөсөрсөн байлаа кккimageimageimage Хөлийн илүүдэл ивэр үрдэг энэ машин аягүй таалагдаж байгаа. Нэг их ивэр байхгүй ч гэсэн чигчий хурууны дээр ивэртэй болхихсон. Янз бүрийн өсгийтэй гуталнаас болж үүссэн байхдаа. Бүрэн арилгаж чадахгүй байна даа… Гэхдээ байнга усанд дүрж дэвтээсний дараа бага зэрэг үрж өгдөг өө..image image12006236_1635679830054519_2772051431241577620_n image image Миний дуртай ихэвчлэн буддаг хумсны лаакууд..image image image imageimage
За тэгээд дууссаны дараа шокладтай халуун сүү уугаад.. 🙂 Сайхан амараарай. 🙂

Thank you for reading my post.

You Might Also Like

10 Comments

  • Reply buyanaa September 24, 2015 at 16:39

    ?gue mun buyantai hvn shuu kkk.. hugshin hvn shig bi. Gehdee l dandaa heregtei zuils, sanaa ugch baidagt ni bayarlaj bn saihan ohin mine?

  • Reply doko September 24, 2015 at 03:59

    Snuu huurhunuu gantsara amidardag bolhoor uuriin durtai zuilsee hiih bolomjtoi n sxn yumoo (ataarhaw) kkk Minii huwid 2 emegtei duu eejtgee buun emegteichuud hamt amidardag bolhoor shine zuil turshih bolgond geriin bukh emegteichuud guigagui bhad sain duraaraa oroltsoj hamt hiitsgeej bga zuilsee huwaaltash ajil gardag daa. Gehdeel tedendee hairtai yumdaa hehe

  • Reply Bbbbboooo September 23, 2015 at 18:30

    hun uuriinhuuruu bna gdg hamgiin chuhal bi mash ih ineedg hugjilte hun ghdee 4.5jil eruusuu ineehku ih l namblag hudlaa hun bolsn bnlee sayhn l bi chn uuriinhuruu bish uur busdta adilhan bolh gd yu bolj huvirsan harsan….uuriiguu butsaad olsndoo ih bayrlj bga setgelruu zuu zooj bga metl helsen bna bayrlla uhn uhtlee ene ugiig marthku…..hamgiin mundag n shuuu urgelj ineej bgaaraa yuch bolsn sergeln boljmor shg jirgeeree

  • Reply Aminaa September 23, 2015 at 15:58

    Goe xeregtei medeelel oruulax yumo. Hoorhon bas zagvarlag ,chi lav mash Sain ezegtei bolno0.

  • Reply soko September 21, 2015 at 07:12

    goy blog shuu gesnees huruun deer garsan hulnii ewriig yaj arilgadag ym boloo

    • Reply Miss Couture September 22, 2015 at 14:26

      Bayarlalaa, teriig yaj buren arilgahiig odoogoor sain medehgui deer zurgan der bga shig urdeg dee kk uur neg arga turshij uzsen fb der zurag oruulnaa 😉

  • Reply doko September 21, 2015 at 01:36

    Hi blog estoi ih taalagdlaa goe orchin burduuleed zag zav uurtuu gargana gedeg saihan shuu bayarlalaa

    • Reply Miss Couture September 22, 2015 at 14:27

      Tiimee, uurtuu tsag zaw gargaad uuriiguu hairlaj enhriilj baih heregtei shuu hehe bayarlalaa ?

  • Reply Жагаа September 20, 2015 at 17:15

    Ямар хөөрхөн охин бэ
    Мундаг байна өөрийгөө ингэж хайрлаж чадаж байна гэдэг үнэхээр сайн байна

    • Reply Miss Couture September 22, 2015 at 14:27

      Bayarlalaa ?

    Leave a Reply