Намрийн эхэн сар. Яагаад ч юм бэ мэдэхгүй өдийг болтол би намрийн улиралд нэг их дуртай биш байлаа. Хүйтрээд л салхи салхилаад, модний навчис хийсэж унаад л..бүх юм хоосорч үгүй болж байгаа ч юм шиг яагаад ч юм нэг л уйтгартай санагддаг байлаа. Харин энэ жилээс эхлээд намарт дурлаж эхэлсэн шүү. Энэ жил их дулаахан тайван сайхан намар болсон. Магадгүй миний ертөнцийг харах нүд маань өөрчлөгдөн аливаа зүйлийг эерэгээр хардаг болсонтой ч холбоотой байж магад. (энэ нь урд н бүх зүйлийг сөрөгөөр хардаг байсан гэсэн үг биш юм шүү! 🙂 ) Жил ирэх тусам би өөрөө өөрчлөгдөж байгаагийн илрэл байх. Алтан намар тиймээ би чамд дурласан.♥
Хүйтэн ч юм шиг хэрнээ халаад, дулаахан хувцас өмсөхөөр халууцаад, нимгэн хувцас өмсөөд гархаар дааруулаад байдаг тэр л үе! Тиймээс би өнөөдөр халууцуулаад, эсвэл дааруулаад байхгүй хувцасыг сонгож өмссөн юм. Сул загвартай богино ханцуйтай зузаан ноосон цамц, сэвсгэр матэриалтай дэрвэгэр хар юбка болон өвдөг давсан элгэн түрийтэй гутал. Далбагар хар классик малгай маань бас гоё чимэж өгч эмэгтэйлэг байдлийг нэмж өгч байгаа юм.
Сүүлийн үед би төрөл бүрийн малгай их сонирхож худалдан авах болсон. Янз бүрийн зүйл цуглуулах дуртай надад шинэ зүйл цуглуулах хобби нэгээр нэмэгдэж байна гэсэн үг юм ккк
Энэ хувцаслалт дээр урт оосортой цацган чимэгтэй цүнх гоё зохицож бас чимэж өгч байгаа биз? Чи юу гэж бодож байна? Доор сэтгэгдлээ бичээрэй хөөрхнүүдээ.
OUTFIT DETAILS:
Hat: H&M
Oversized Pullover: Zara
Bag: Burberry
Skirt: H&M
Over the knee boots: Zara

9 Comments
Hi uneheer zagwarlag busgui yumaa, yaagaad iim medremjtei turchdug bnaaa kkk, bi FB zuraguudiig chin uzej l baysiiin hehe, FB-Old photos ged zuragnuud dotor orange babe gej postloson orange usleg jacket harts bulaagaad bnaaaaa……. Haanaas awsan be sanaj bwal nadad hariu uguurei bayarlalaaa
***TOGS***
Wow uneheer goe haragdaj bn goe zohison bn
Minii gants asuuj ym uuruu yg ymar ajil hiideg ve ymar ch stress ugui taiwan haragdah ym aaa
tanii blogt orohod ih shan bdag shu neg l shan eyreg energi medregded bdag
Sonsohod taatai baina 🙂
Bayarlalaa ♥
Tugs tsohitsoj bnaa.
🙂
ene uneheer ih taalagdlaa degjin bas dulaahan uitgartai bish ungulug haragduulaj bn namariiig chimjeee gutal n osgiite bwal bur degjin haragdah bh gej bodlooo
Aanhaa, usgiitei bas goe haragdah baihaa 🙂