Fashion, Winter

MONOCHROME

Zürich Switzerland - February 3, 2016

 

Сайн уу хонгорхон үзэсгэлэн гоо дагинууд минээ! Бүүр саначихсан байна шдээ хэхэ Ойрийн үед пост оруулах ч завгүй ийш тийшээ гүйсэн дэгдсэн л хүн байна шүү. Оройдоо заваараа постоо оруулнаа гэж бодож байгаад л ядраад нам унтчихаад байлаа. Ажлын хажуугаар шинээр хувийн дэлгүүр хэсэх, Монгол руу бараа явуулах ажил хийгээд эхэлсэн чинь маш завгүй болчихлоо. Маш сонирхолтой хэрнээ маш их ажил юм байнаа. Хүн болгонд дор дор нь хариу өгчих гээд бас асуусан болгонд нь явж харж өгнө авна онгоцоор явах хүн олно аваачиж өгнө явуулна мөнгөө нааш цааш нь шилжүүлж авна бла бла жижиг сажиг зохицуулах юм мундахгүй юм хэхэ гэхдээ маш сонирхолтой. Дуртай юмаа хийж байгаа болохоор мэдээж ядарсан ч гэсэн аз жаргалтай 🙂 За энэ талаар дараа тухтай 1 пост оруулнаа.
2 сар гарчихлаа шүү дээ. Монголд маань цагаан сар болох гээд л бөөн ажилтай, бужигналдаж эхэлсэн байхдаа. Би ч яахав сүүлийн нилээн хэдэн жил тэрийг мартаж дээ. Жилдээ 1 айлд очиж бууз идвэл их юм байдаг даа. 2 хон дээлтэй. Тэрийгээ өмсвөл өмсөөд л явна даа ккк Аа нээрээ Аня эгчийн бэлэглэсэн богино торгон дээгүүр өмсдөг тал дээл байгаан байна тэрүүгээр энэ жил гангарнаа ккк Удахгүй бэлтгэж оруулах People буландаа 3 дах зочноороо үзэсгэлэн гоо Аня эгчийг урж богино ярилцлага хүргэх болноо гэдгийг хэлэхэд таатай байна! Түүнийг бүтэн сайн өдрийн Өглөө хөтөлбөрөөр сайн таних байх тиймүү? Хүн болгоний өмсдөггүй содон хувцасаа хаанаас авдаг гэх мэтчилэн та нарт маань бас хэрэг болохуйц ярилцлага болно гэж найдаж байна. Тэрний дараагийнх гадаад хүн байх болно. Эндхийн нас тогтсон хүмүүс хэрхэн амьдарч байна гэх мэтчилэн амьдралийн хэв маяг харуулсан надаас эгчмэд миний найз бүсгүйтэй хийгдэх сонирхолтой бас нэгэн нийтлэл бодсон байгаа. За ингээд юм нууж чаддаггүй бүгдийг нь ярчих гээд л байдаг зантай шүү хэхэ Би ч ер нь их цайлган хүн дээ хүнд муу санаж, удаан уурлаж чадахгүй 1 хэсэгтээ харьцахгүйдээ гэж бодож байгаад 1 мэдэхэд мартаад юм ярьчихсан явж байдаг хүн дээ хэхэ
Дотроо хадгалаад өөрийгөө хэцүү болгоод байхгүй дор дор нь хэлчихдэг. Янзан бүрийн эмэгтэйчүүд шиг драматахгүй шууд шууд л аваад хаячихна. Манай найз залуу саяхан тэгсэн шдээ миний хайр чинь яг ярьвал эр хүн шиг шулуун шударга амар хүн байхгүй юу гэсэн шд ккк тэгсэн мөртлөө байгаа байдал нь маш эмэгтэйлэг туяхан 🙂 Миний хайр шиг сайн хүн энэ хорвоо дээр байхгүй л гэнэ шүү аааая…… би бас зөрүүлээд л миний хайр шиг сайн хүн одоо үед олдохгүй ховор шүү би яаж яваад ийм сайхан хайртай учирсан юм бээ гээд л бие биенээ эрхлүүлээд байна даа. ♥
Сүүлийн үед янз янзын саналууд дарааллаж ирээд их сонин хачинаар дүүрэн байлаа шүү. Урд нь бага сага ярилцлага өгөх үү гэх мэт саналууд ирдэг байсан. Би хүлээж авдаггүй байлаа. Яагаад гэвэл би юу хийсэн ч гэж ярилцлага өгөөд сууж байхав гэж боддог байсан. Хийсэн юмтай болчихоод яриад сууж байвал сайхан шдээ тэгэхгүй олигтой хүнд хүрэх юм хийгээгүй байж лаг ч юм шиг ярилцаад сууж байх утгагүй зүйл. Жоохоон хийсэн юмаа их юманд бодоод байдаг хүмүүс байдаг юм. Би ойлгодоггүй. Харин юм хийх гээд байгаа тууштай хийгээд ч байгаа юм шиг хэрнээ өөрийнхөө хийсэн зүйлийг голох гээд байдаг миний зан юмуудаа. Өөрийнхөө сэтгэлд хүртэл хийж чадахгүй байгаа болохоор ч тэр юмуу гэхдээ аливаа юм багаас эхэлж удаан явдаг гэдэгт итгэж удаанаар урагшилж байна даа. Харин тэгээд нэг сэтгүүлч хүүхний санал болгосноор ярилцлага өгсөн нэрийг маань гарчиг дээр буруу бичээд… жаахан сонин санагдсан бүхэл бүтэн хүний нэр алдарыг тэр томоор буруу бичихийг анзаардаггүй бас л хариуцлагагүйн шинж дээ. Гэхдээ хүн бүхэн л алдаа гаргадаг би ч гэсэн ажил дээрээ алдаа гаргадаг тиймээс одоо нэгэнт хэвлэгдээд гарсан юмыг яах вэ дээ. Tv Zone-Гоо танил гэдэг булан гэсэн шүү. Авч уншаарай. Гадаадад байдаг хөөрхнүүддээ харин тэгж байгаад пост болгож оруулнаа. Монгол тууштай явдаг блоггэр охидууд ховор байдаг болоод ч тэр үү Монголын бэст блоггэр гээд л 2 ч газар гарсан нь надад сайхан л санагдлаа. Хийгээд байгаа юм маань тодорхой хэмжээнд хүнд хүрч л байгаан байна гэж ойлголоо. Баярлалаа. Урд нь би за хоббигоор хийж байгаа юм чинь 100% ажил болгож хийхгүй байгаа юм чинь өөрийн гэсэн зурагчин байхгүй юм чинь гээд л ажил болгож хийгээд байгаа хэрнээ хайхрамжгүй ч ханддаг байсан юм шиг. Одооноос харин өчнөөн мянган хүний өмнө хийсэн зүйл маань харагдаж үнэлэгдэхэд нь үнэлэгдэж шүүмжлүүлэхэд нь шүүмжлүүлэгдэж байгаа гэдгийг мэдэрсэн болохоор арай илүү хайхрамжтай хандаж арай өөрөөр үргэлжлүүлж хийж явахыг эрмэлзэж байна. Үргэлж хамт байдаг хөөрхөн охид бүсгүйчүүд, эгч нартаа бас залуусдаа баярлалаа хэхэ Та нар минь дэмжиж урам өгдөггүй байсан бол одоо болтол хийгээчүү үгүй чүү тиймээ 🙂 Хүн ер нь урмаар тэтгэгдэж л амьдардаг хойно. Энд тэнд Монгол охидууд блог хөтөлж байгаа харагддаг. Тэгээд л нэг мэдэхэд таг болчихдог хааяаааадаа нэг ганц 2 зураг хийчихсэн харагддагийн. Тууштай хийж байгаа нь ховор юм шиг. Нэг юмыг эхэлсэн бол тууштай хийвэл уг нь. Үнэхээр хүсч байгаа бол ямар ч үед байгаа зүйлээрээ зохицуулаад зураг аваад стиль бүрдүүлээд болно шдээ. 1 үг байдаг шдээ. “Creativity comes in all form“ гэж.
За тиймээс миний хүсдэг зүйл Монгол хөөрхөн охидууд маань блог хөтлөөд бие биедээ шинэлэг санагаа хуваалцаад сайхан мэдрэмжийг өгөөд бие биетэйгээ эелдэг дотно сайхан харилцаатай байгаасай гэж. Атаархаж, ажиглаж биш хоорондоо харилцаатай бие биедээ сайн санаж явбал уг нь сайхансан. Гэхдээ удахгүй улам хөгжиж зөндөө мундаг охидууд гарч ирнэ гэдэгт итгэдэг.

За баахан юм нуршчихлаа эцэст нь өмссөн хувцасныхаа дитайлуудаа оруулъя.
Өргөн дүүжин өмд моданд ороод байгаа анзаарсан уу? Би 2 өөр төрлийн гуталтай өмссөн. Дөрвөлжин өндөр өсгийтэй гурвалжин, бөөрөнхий хоншоортой шагайгаар татсан гутал трэнд болоод байгаа. Миний Casadei энэ гутал 100% пэрфэкт зохиогүй ч би иймэрхүү гуталтай өмсөж болно гэж санаа өгөх үүднээс өмссөн юм. Нөгөөх нь Zara.с жил гарангийн өмнө авч байсан гурвалжин хоншоортой намхан гутал. Иймэрхүү гуталтай хослуулж өмсвөл бас их гоё харагдана. Чамд аль н илүү таалагдаж байна? Энэ өмдийг өмсөхдөө гэхдээ намхан хүмүүс хар бол дан хар үргэлжилсэн гуталтай өмсвөл хөл нь ижил өнгөтэй урт харагдана харин хөлний үлдсэн хэсгээ ил гаргаад миний өмссөн байгаа намхан гутал шиг өмсвөл хөл нь богино харагдах тул анхаарай. Гэхдээ ер нь ямарваа нэгэн хувцасыг намхан гээд өмсөж болохгүй гэсэн хууль байхгүй. Харин чи биеийнхээ пропорцноос шалтгаалаад тохируулаад зөв сонгоод өмсвөл чи сайхан харагдах болно.
Дээгүүр өмссөн хослол цамц нь ижил 2лаа Zara шинэ загварынх. Надад хараад шууд таалагдаад л авчихсан хэхэ Маш цэвэрхэн классик цэвэрхэн цагаан нарийхан судал нь хайр хүргэсэн. Гэдэсний доогуур илүү гарсан цагаан цамцны бөөрөнхий хирчилт нь миний үүрсэн DKNY цүнхтэй хосолж байгаа биз? За тэгээд зураг авах гээд явж байх замаараа дэлгүүр ороод зүгээр гарч чадахгүй хямдралтай байсан болохоор нэг өмд авсан барьж явж байгаад өмссөн хувцастай уут нь хосолж байгааг хараад бас 1 чимэг болгочихсон. Удаан хайж байсан өмдөө олсон. Удахгүй өмсөөд шинэ лүүк харуулнаа. 😉

Дараагийн пост хүртэл түр баяртай хөөрхнүүд минь

Тун удахгүй уулзъя.

Чиний Оогий ♥

image
imageimage
IMG_9832
imageimageimageIMG_9576 IMG_9597 IMG_9617 IMG_9753 IMG_9764 IMG_9774
IMG_9870
Walk like you have three men walking behind you. #lol 😛IMG_9890 IMG_9899
imageIMG_9977
Tag хийсэн өвөл гээд хийхэд гадаа ингээд нүцгэн шахуу зураг авахуулахад бараг даараагүй гэвэл итгэх үү? Энэ жил өвөл болсонгүй. Уржигдар мэдээгээр гарч байсан. Олон жилийн өмнө яг энэ өдөр хамгийн хүйтэн өдөр байсан бол энэ жил харин Швейцарьт болж байгаагүй хамгийн дулаахан өвлийн өдөр байлаа гэж. Зургаа аваад дууссаны дараа халуун сүүтэй шоколад уугаад зургаа үзээд суух сайхан шүү. Зураг авч өгсөн хөөрхөн найз Сувдаадаа баярлалаа. ♥

Thank you for reading my post.

You Might Also Like

10 Comments

  • Reply Nomio February 12, 2016 at 23:43

    Ta ystoi huurhun ymaa. Suuliin uyed tanias ingej goy huwtsaslasan fashion bloggers harsangui. Bas ene casadei giin gutal uneheer nice. Bi Londond baidiin daanch endhiin casadei d bhgui bn. Haanaas iim zagvartaig olj bolhu? ????????

  • Reply chuka February 5, 2016 at 15:07

    Saihan post bn shvv

  • Reply nainaa February 4, 2016 at 16:26

    Hi gorgeous
    Vneheer goy haragdaj bn shv mash emh tsegtstei ajil heregch bas gangan. Nadad bol namhan gurwaljin honshoorttoi umssun look ilvv ih taalagdlaa. Amjilt hvsii goy saihan medremj dvvren ohin min

  • Reply Ariunaa February 4, 2016 at 15:44

    Hi vneheer saihan setgeltei sanagddag tegeed bas zurgiig ni harahaar l neeree l emegtei hvn vrgelj iim goë ooroo Baih estoi gej øøriin erhgyi bodogddog shvv bvr dasgal hiigeed odoo yag jindee ochij bgaa ih goë øødrøg shuud l bosood l huvtsasaa vzeed l za margaash eniig ømsøe gej belddeg shvv BAYARLALAA UGD MINI EE ulam ih AMJILT ????

  • Reply mungunsar February 4, 2016 at 09:41

    Postiig n unshihaar uneheer uudrug, uurtuu itgeltei, husel ermelzel duuren, tsailgan tsagaan gdg n haragddag shuu. Wish more and more success!

  • Reply Oyu February 4, 2016 at 06:02

    Wow tanii blog page insta gd yer ni tand ih durtai shu mundag sanagddag tanias mash ih ulger duurialal awdag ch yg heregjuulj chadaagui l yawna tanii fanat kk

  • Reply Отгонзаяа February 4, 2016 at 03:06

    Hi.
    Waaa bi iim huvtsasand mash mash ih durtai?? ter buurunhii honshoortoin goy yumaa bogino hultei bolohleer ene ni boloh yum bndaa shan zuvulguu shan zurguud zunduu ih medeelel ugdugd chini bayarldag shuu ??Anya egch zochnoor orno gesn shan medee bn. Mongold tsagaan sariin beltgel ajil geed zavgui l bn geriin ajil duisahgui yumooo yg buten sain udur duusah bhaa kkk end unuudruus gaigui dulaarch bn ?. Daraagiin postiig ni tesen ydan huleej bn shuu tur bayartai ??

  • Reply Dulguun February 4, 2016 at 02:18

    saihan post boljee. ogloog saihan ehluullee. thanks

  • Reply Tsegi February 4, 2016 at 01:37

    First comment! Hehe umnu ni ingej taarch bgaagui yum bna? dandaa orj uzdeg ch gants ch comment bichj uzeegui yum bna…uneheer goy look bna… odoohondoo uniruugee guideg bolhoor iim huwtsas haramsaltai n arai l alban yosnii haragdah yum bn… deerin grey obsession 2iig harchihaad durlaad tiim look burduuleh gj huseed udriin bodol shuniin zuud bolson? dandaa inspiration bolj bdagt chin bayrladag shuu?

    • Reply Boogii February 5, 2016 at 14:40

      Ene post bas l gaihaltai blaa vrgelj nvdiig mini baysgaj bdag saihan bvsgvidee bayrlalaa neree deriin nogoo ybuuldaa joriig hiij vzsen uuj bgaa udahggi ‘ve dvng ni vzeed helnee

    Leave a Reply