Хавар гэдэг хэсэгт нь оруулчихлаа.. Тиймээ хавар боллоо хөөрхнүүдээ! Хачин сайхан хувцасаа өмсөөд юу гэдэг билээ дээ кк Сайн уу шинэ постоороо уулзаж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед ямар их завгүй байваа.. бишээ байсаар байнаа 🙁 гэхдээ залуу хүн завгүй байна гэдэг сайхан тиймүү. Хүссэн амьдралаа бүтээхийн тулд ажлаад байхаас яахав. Манай энд сүүлийн 2 өдөр зүгээр л дэндүү дулаахан 15 градус болоод хавар шиг л мэдрэмж төрлөө. Гадаа нартай дулаахан байхаар сэтгэл санаа ч дагаад цэлмэг сайхан байдаг шдээ. Хөл ил гарсан гутлаа өмсөхөд даарахааргүй сайхан байлаа. Бас дотортой өнгөрсөн хямдралаар олж авсан MAJE савхиа өмсөх боломж олдлоо. 🙂 Саарал өнгөнд дурласан донтолт маань тийм ч хурдан дуусахгүй шинжтэй. Улам дурласаар л байна. Ер нь бараг өмсдөггүй байсан өнгийн хувцас нилээдгүй ихийг цуглуулсаар л байна кк Энэ зургууд маань дотор гадна авхуулсан газраасаа шалтгаалаад өнгө жаахан өөр өөр гарсан байна. Бас дотуур өмссөн ZARA Knit хоолойтой ноосон цамцандаа гарахдаа үнэртэй ус цацсан 2 газар толбо болчихож зургаа ялгахдаа анзаарлаа 🙁
29.90.- гэхэд биед маш эвтэйхэн зөөлхөн дулаахан бас аймар гоё санагдсан. Авснаасаа хойш 3 өдөр дарааллаж өмсөөд түрүүхэн угаах хувцасруугаа хийлээ хэхэ би нэг юманд дурлавал 3 өдөр дор хаяж дарааллаж өмсдөг гэдгийг урд нь бичиж байсан байх 😛
Өмссөн өмд их хүмүүст таалагдах байх. Би өмнөх постон дээр хэлж байсан удаан хайж байсан өмдөө олсоон гэж тэр маан шүү дээ! Ёстой гоё оо аааанана….
Ямар брэндийх вэ гэжүү? Мэдээж Sandro л ийм күүл өмд хийнэ. Бас хямдралаар 249.с 90 гаран франк болсон байхад нь авсан. Энэнээс цайвар цэнхэр өнгө нь шинэ коллэкцд нь ирсэн байнлээ. Өнгө материал загвар топ! Бүсэлхий хүртэл өндөр суудалтай ийм өмд нилээн дээрээс л моданд эргээд орсон. 80аад оны стиль эргэж моданд орж миний, чи бидний ээжүүд бидний насандаа ингээд өмсдөг байсан байхдаа 🙂 Аа нээрээ энэ өмдний хэрчилтийн хувьд жаахан онцгой. Хэр баргийн хүнд гоё орохгүй байж магадгүй. Би 1 Монгол охинтой танилцаад энэ өмдийг өмсчихсөн явж байсан ямар гоё юм бэ авмаар байна гээд цугтаа дэлгүүр ороод өмсөж үзсэн түүнд таараагүй бүүр дээшээ ч явахгүй байсан. Тэр уг нь над шиг размер өмсдөг гэсэн. Тэгээд орохгүй байсан бухимдаад том размер өмсөж үзэхүү яахуу болоод ямар сонин эсгүүртэй өмд вэ модел шиг ясан туранхай хүнд таарах өмд байна даа. Яг чам шиг ясан туранхай хүмүүст таарах юм байна гээд л үглээд байсан. Надад хаашаа ч юм дээ сонин мэдрэмж төрсөн кк намайг ясан туранхай гээд доромжлоод ч байгаамуу яагаад байгаан хэхэ би ч нэг их сүртэй хүлээж аваагүй л дээ тэгээд анх авахад бас 1 найз охин өмсөж үзээд ороогүй болохоор ёстой л туранхай нарийхан билхүүстэй ясан туранхай хүнд таардаг өмд юм байна гэж бодсон доо ЛОЛ Сонирхож асуусан охид байсан болохоор бичиж байгаа юм шүү! 😉 Аан тийн бас тэр охин анх уулзаад намайг 32 той юм шиг харагдаж байна гэсэн хаха анх удаа өөрийгөө тэгж насаар илүү гэж хэлж байхийг сонссон байнга харин ч залуугаар хэлдэг 😀 нэг тийм сонин хүнтэй уулзсан даа. Ямар ч хэрэг байдгийн кк өөрийгөө л зовоож хөөрхөн царайгаа муухай болгож байгаа хэрэг. Анх уулзахаасаа л ярвайгаад. Өөрийгөө их зантай күүл байна гэж бодоод их зан гаргах гээд бгаа нь илт байсан. Эмэгтэй хүн ямар ч үед хэнтэй ч байсан сайхан инээмсэглээд хүнтэй эелдэг сайхан харьцаатай байвал гоё шдээ. Та нар харин энэ охин шиг биш юм байгаа биздэ? Үгүй гэж найдаж байна. Leave a little sparkle wherever you go. ♥ (Маш чухал!!!)
За доошлоод гутал руугаа шилжие. Бас л өнгөрсөн хямдралаар авсан, авна даа гэж хүсч байсан lace up үдээсээр хөл ороосон нэг их өндөр биш хөлөнд эвтэйхэн элгэн материалтай туфль. Анх гарснаас нь хойш өмсөж үзсэн 38 н жаахан бариад авчмаар боловч жаахан алхахад л хөл өвтгөх нь тодорхой байсан болохоор авч чадахгүй яваад байсан сүүлд 39 үлдсэн байхаар нь өмсөөд үзсэн хэт их томдохгүй болж байхаар нь авсан. Би өөрөө яг 38 өмсдөг л дөө. Ямар ч гоё гутал байсан хөлийг чинь барьж байвал битгий авч байгаарай. Хүсэл, шунал хэдий хөдөлгөж байсан ч тэрийгээ дараад бас дэмий мөнгө үрэхгүй битгий авч байгаарай. Тэрний оронд харин жаахан том байх юм бол авахад ок яагаад гэвэл улавч хийгэд өмсөх боломжтой учраас. Би Christian Louboutin So Kate жилийн өмнө маш их хүсч хүсч авсан яг үнэндээ өмсөөд 3сэкүнд ч дотор нь хөлөө байлгахад хэцүү байсан. Хамаагүй өвдөж байсан ч тэвчээд өмсөнө хувцасний өрөөндөө чимэг болгож тaвьсан ч ядгын гээд авсан. Үгүй ээ… тэгэхгүй байнлээ яаж ч тэвчээд өмсөхгүйн байнлээ. Тэгээд дэмий хадгалж байгаад арай хямдруулаад зарсан. Тэр цагаас хойш хатуу шийдсэн. Хөл өвтгөж байгаа л бол авахгүй хичнээн гоё авахгүй бол үхмээр санагдаж байсан ч! Тиймээс би зарж байгаа бараандаа CL нэг их санал болгохгүй байгаа. Мэдээж зургыг нь харахад гоё байдаг ч амьдрал дээр бишээ тэр өнгө өнгөөр нь өрөөд тавьсан байгаа хүүхнүүд бол зүгээр л үзэсгэлэн болгох гэж авдаг. Бие биенээсээ илүү гарах гэж шал дэмий тэгж мөнгөөр тоглож яанаа. Тэр авилгалаар л орж ирж байгаа мөнгө байх хаха Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр авч байгаа бүхэн үнэхээр амттай сайхан шүү. Надад байгаа миний авсан бүхэн өөрийнхөө цэвэр ариун хөдөлмөрөөр ажиллаж хүсч байж авсан гэж бодохоор гоё байдаг шүү. Харин сүүлийн үед дэлгүүр хэсдэг ажил хийсэн нилээдхэн хэцүүдэж байна даа. Авах ёстой хэмжээнээсээ хэтэрч хүмүүсийн захиалга авахын хажуугаар өөртөө юм авчих гээд асуудал байна шүү асуудал ккккк Энэ бол донтолт биш манай зарим монгол хүмүүсийн хэлдэгээр брэнд донтолт нтр юу ч байхгүй зүгээр л хэрэглээ. Тиймээ зүгээр л хэрэглээ! зарим нэг дотроо шал өөр юм бодож байгаа хүмүүст. 🙂 ӨдӨР тутамдаа хүн бүр хувцас өмсөнө зүгээр л хэрэглээ. Ер нь бол тогооч, загварын салбарт бас эмч тэгээд нягтлан бодогч мэргэжлийг сонгосон байхад чи хэзээ ч ажлийн байргүй болж ажилгүйдэхгүй. Энэ мэргэжилүүд бол хүний амьдралд байнга хэрэгтэй зүйлс гэж байгаам. Аан харин сайн бизнесмэнд бол сайн хуульч, нягтлан бодогч, эмч хэрэгтэй гэж уншиж байсан магадгүй нэмээд лам, бөө ч юмуу лол joke
Аа нээрээ эцэст нь энэ өдөр зураг авахдаа санаандгүй шийдээд манай зурагчин залуу бид 2 видео хийж үзэхээр шийдээд богино 15сэкүндийн бичлэг хийсэн. Доор хавсаргаж орууллаа. Би тийм их ярьдаг хүн биш л дээ. Тиймээс эхний ээлжинд шинэ пост оруулахдаа чадвал иймэрхүү богино янз бүрийн сонирхолтой богино бичлэгүүд хийж байдаг юмуу гэж бодсон. Зүгээр зураг авахаас хэд дахин хөгжилтэй юм билээ. Надад мааааш их таалагдсан 🙂 мэдээж дагаад 80 санаа орж ирсээр гэхдээ одоо амлахгүй яваандаа гоё videos хийж байнаа. Youtube дээр Subscribe хийгээрэй. Thaanks
Чиний Оогий ♥
Photos & Videos: Bernd Faulstich
Music: Housewell- Summer love
OUTFIT DETAILS:
High waisted jeans: Sandro here Иймэрхүү өмд хайж байгаа бол Levi`s өмднүүд сонирхож үзээрэй. Өмсгөл маш томтой байнлээ надад 25 нь томдоод 24 байхгүй байсан. Levi`s 501 санал болгох байна. Бас 721 энд ороод үзээрэй.
Leather jacket: MAJE here
Lace up heels: MAJE here
Bag: YSL here
Iphone Plus case: Chiara Ferragni Collection here
Bennie & Scarf: Gobi Cashmere here
8 Comments
Oroin mend OGI
Goy haragdaj bn. Saaral ungu neg l cool ungu shv. Zaa baahan nvdee baysgalaa untii da gj kk.
Bayrlalaa saihan amraarai
chi saarald durlaj bga shig bi wine ongond durlad bgaa ene durlal heze duushin booo med kkk.
Sainuu? Bi turuu jiliin namraas saaral ungund bas duralsaan kkk, saaral jacket avsan chin jaahan tomduulsan bsn neeh umsulgui uvul bolson, jacket er ni sulhan bhdaa zuger bzd kkk?
Hey girl! Аанхаа сул байхдаа бүр күүл ?❤️
bayrlalaa huurhnuu chi unen cool shuu
Thank you ??
Yg unen shuu hold tuhgui gutal mash muuhai. Bi bas massimo dutti ges bor turiitei gutal 37razmeriig awsiin uul n omsoj uzhed joohn barij bsin tgl gaigui blgui geed awtsan chin 1tsag 2tsag bolool holiig min end tendees holgood ovtgood uneheeer yaj ch tevchsen alhaj chddaggui yn bn le. Uul n bi 38iig omsdog tgd 38n bulchingaaraa tomdood bhar n 37g awchihgui yu. Tgj nuhaj holgood bhaar hol hurtel muuhai bolchdiim shk sanagdsan
Наад зовлонг чинь сайн мэдэрч байна. Хөлний чигчий хуруу холгосоор байгаад эвдэрцээн ?Шөвгөр хошуутай гутлаас айдаг болсон кк