Helllooo UGD`s! Шинэхэн постоор уулзаж байгаадаа баяртай байна. Та нартаа удаан хүсч байгаад уржигдар өөрийн болгосон цүнхээ аваад баярласан сэтгэлээ хуваалцаж байгаадаа сайхан байна. 🙂 Хэдэн жилийн өмнө Chanel авах ч хол байна даа гэж бодогдож байлаа өнгөрсөн жилээс удахгүй авнаа гэж бодож явсаар явсаар зүгээр ч нэг бодож яваагүй ажилласаар ажилласаар болдог л юм байна хэхэ Намайг дагадаг хүмүүс анзаарч байгаа байх. Сүүлийн үед хэрэглэж байсан бараг шинээрээ хэрэглэхгүй байгаа зүйлсээ зарж байгааг. Хуучин юмаа зарлаа гээд л тэгж байдгын хааяа. Гэхдээ би тийм хуучирсан юм ерөөсөө зардаггүй. Ганц 2 хон өмссөн, барьсан юмнууд л байдаг дандаа. Бас боломжийн үнээр өгдөг. Хэрэгтэй хүмүүстэй хэрэгтэй байгаа. Хэрэглэхгүй олон юм байлгаж байхаар хэрэгтэй чанартай ганц юм авна гэдэг миний гол баримталдаг зүйл болсон. Тиймээс чанартай брэндийн юмнууд нэг нэгээр нь авдаг болсон. Өмсдөггүй мөртлөө за нэг ээлжинд, өө хямдарчихсан юм байна гээд юм их цуглуулдаг байсан одоо больсоон. Та нар ч гэсэн битгий тэгж авч байгаарай. Үнэхээр хэрэгтэй зүйлээ авч чанартай гоё хувцасаар өөрийгөө болон шкафаа чимээрэй. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй зарим хувцасаа санахгүй олон новштой байснаас цэгцтэй чанартай цөөхөн хувцасууд байсан хамаагүй дээр шүү. Би тэгж байгаад өөртөө үлдсэн цүнх, гуталнуудаа зураг аваад оруулнаа. Зарсаар, хүнд өгсөөр байгаад хэдхээн үлдчихсэн тэгээд одооноос хэзээ ч моданаас гарахгүй, дараа нь зарсан ч үнээ алдахгүй зүйлс (ялангуяа гутал,цүнх) цуглуулахаар шийдсэн. Хэрвээ чи хүсч байвал надтай хамт цуглуулж эхлээрэй. Мэдээж хүн болгон хүссэн цүнхээ хэдэн мянгаар аваад байж чадахгүй гэхдээ чадахаараа хэрэгтэй төрөл бүрийн загвартай, хэмжээтэй цүнх гуталтай болохыг хүсч байвал надтай хамт байгаарай. Би хааяадаа бодох юм би хүмүүст өөрийгөө буруу илэрхийлээд байнуу эсвэл Монгол охид тийм атаархуу юмуу гэж? Тийм зан яалтчгүй байгаа ер нь манай Монголчууд хүнд муугаа үзүүлэх дургүй, омголон улс л даа. Яг үнэндээ надад ч гэсэн тийм зан байгаа гэхдээ би хүнд атаархдаггүй харин ч өөрөөсөө илүү хүнтэй нийлж нөхөрлөж түүнээс суралцаж, сайхныг мэдэрч дээшлэх дуртай. Намайг энэ нэг юмаа гайхуулсан хүүхэн гэж бодоод байдаг хүмүүс байна. Дургүй нь хүрээд л чимээгүй ажиглаад байдаг ккк хэн нэгнийг ямар ч шалтгаангүйгээр үзэн ядаж байвал атаархаж байгаан шинж гэдэг юм билээ. Бас дээр үед Tiffany бөгжтэй зураг хийгээд охидын эмэгтэй хүний мөрөөдөл биздээ үгүй гэж үү гээд ч билүү нэг пост хийсэн чинь маргааш нь босоод ирсэн өөрийнхөө хүслийг илэрхийлчихлээ найз залуу нь хараад нэг өдөр хүсэл чинь биелэх байхаа г.м коммэнтүүд нилээн хэдэн охид биччихсэн байсан ккк би харчаад omg л гэж бодогдсон. Би яагаад энэ блог ажилуулаад байгаан Монголынхоо охид бүсгүйчүүдэд аль болох гоё зүйлийг мэдрүүлэх, төрөл бүрийн брэнд байдаг шинэ трэнд юу болж байна гээд л бүх л эерэг зүйлсийг мэдэрч санаа авч өөртөө хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Тэгэхэд намайг хувь хүнээс нь хараад л энэ ингээл хувцас яриад л мөрөөдөөд л хамаг мөнгөө хэдэн хувцас аваад үрээд байдаг хүн шиг санадаг юм шиг байгаан. Арай өөр талаас нь хардаг болмоор байна. Яаж ингэж үнэтэй юмнууд аваад байдаг юм бэ хүн амьтантай л явалдуулах гээд байх шиг байгаан хэхэ дээр нэг группд охидууд миний талаар бичилцэж байна гэнэ л дээ тэгсэн энэ охин бла бла гээд л тэгсэн нэг oхин орж ирээд наадах чинь найз залуутай шдээ гэсэн чин өө цаагуур нь амжуулж л байгаа г.м кк өөрсөд шигээ төсөөлдөг юмуу хаашаа юм. Энийг бичсэн нэг юм санаанд орчихлоо. Нилээн хэдэн жилийн өмнө би нэг найз залуутай болов тэр бөөн брэнд болсон ганган надтай чацуу залуу бсийн. Би ч нэг их брэндийн цүнх мүнх байдаггүй байлаа тэгсэн тэр үед Валентиний баяр болоод тэр надад бэлэг авч өгий гээд Gucci оръё гээд би чинь яанаа тийм үнэтэй лаг дэлгүүр орно гэсэн сандраад л 2 Монгол найзаа ханиндаа цуг яваач гээд л дагуулаад явж байсан. Тэгээд ороод л чи хүссэн цүнхээ ав гээд тэгсэн би 2000 гаран $ үнэтэй гоё цүнхүүд таалагдаж байсан боловч хүнээр юу гэж ийм аймар үнэтэй юм авхуулах юм бээ гээд харж харж 800 н хэдийн ч билээ нэг цүнх сонгож авсан. Валэнтинд зориулсан зүрхэн принттэй аягүй хөөрхөн цүнх байсан. Тэгээд удалгүй тэр залуу нэг л дүр эсгэсэн гаднаа гяланцаг дотроо пяланцаг санагдаад би салсан, салахдаа нөгөө цүнхийг нь буцаагаад өгсөн. Манай найзууд чи ямар тэнэг юм бээ буцааж өгөөд байхдаа яахавдээ чамд авч өгсөн байхад нтр гээд л намайг зэмлээд л… миний хувьд зүрх мүрхэн хээтэй тэр худлаа хэлбэр хөөсөн залуугын авч өгсөн цүнхийг надад бариад явж байна гэдэг бол байж болшгүй зүйл. Миний хувд бүх зүйл сэтгэл зүрхтэй минь шууд холбоотой байдаг учраас би тэр цүнхийг хэзээ ч бариад явж чадахгүй. Ер нь манайхан тийм л улс. Муу санаа байхгүй, ямар нэгэн юманд үргэлж чин сэтгэлээсээ ханддаг. Бас ганц бие байхад минь чи ийм сайхан охин ингээл ганцаараа яваад байх юм гоё хүн амьтантай танилцаад хаа сайгүй тансаг газруудаар зугаалаач гэж хэлдэг. Миний хувд таалагдаагүй хүнтэйгээ эсвэл (бүр) хөгшин хүнтэй далайн эрэг дээр жаргаад хэвтэж байна гэж байхгүй харин эсрэгээрээ хажуудаа тийм хүн дагуулж явахаасаа ичээд нэг алхаж чадахгүй хэхэ тэрний оронд гэрийнхээ балкон дээр эсвэл ойр голын эрэг дээр очоод өөрийнхөөрөө найзуудтайгаа жаргаад хэвтэж байсан дээр кккк би тэгж өөрийгөө хуурч янзан бүрийн хүн амьтантай явж чадахгүй стилийн хүн тиймээс намайг битгий хардаж сэрдэж бодож бай! Харин үнэтэй юм хэрэглээд л тансаг газруудаар зугаалаад спонсортой яваад байдаг хүүхнүүдийг би хүндэлдэггүй тийм зүйлд дургүй. Гэхдээ тэднийг биширмээр агуу их тэвчээртэй. Бүр алга ташмаар!!! ккк Надаас хэзээ ч тийм их тэвчээр гарахгүй, гаргахыг ч хүсэхгүй. Би залуу эд 20 гаруй насанд байхдаа бас их орж гардаг актив байлаа олон найз охидтой weekend болгоноор орж гарна манай найзууд бүгд л гоё охидууд. Цюрихийн шоуддаг охид ч гээд хоч авчихсан байсан танихгүй хүмүүс тэгж яридаг гэсэн ккк тэгэхэд бид яс юман дээрээ хэзээ ч залуусаар даалгаж ганц 2 гласс юм авхуулчих гээд өлөлнтөөд явдаггүй өөрсдөө хэд хэдэн төгрөг нийлүүлээд л гоё явчихдаг байлаа. Одоо би харин тэр үед гарч орох үех ёстой насандаа бүх юмаа үзчихсэндээ баярладаг шд. Одоо миний амдралаа бодох нас ирсэн, би ч өөрөө бэлэн болсон. Эд залуу нас бол сайхан л өнгөрсөн үнэхээр сайхан. Одоо тэгсэн харин бүх юм ондоо болжээ ямар ч байсан 30 нас хүрэхээсээ өмнө эмэгтэй хүн бүрийн л мөрөөдөл гээд хэлэхэд буруудахгүй байх Chanel цүнхээ авчихлаа, сайхан хайртай учирсан байна, хол байгаа ч сайхан гэр бүлийхэн минь байна, шигшигдэж шигшигдэж үлдсэн тоотой хэдхээн найз байна, олон жил мөрөөдлийн ажлаа хийгээгүй ч хүссэн мэргэжилээрээ сураад мэргэжлийн Stylist болсон байна дуртай юмаа хийгээд блогоо бичээд сууж байна. Амьдрал алдаж онож явсаар өдөр хоног үргэлжилсээр өнөөдрийн байгаа амьдралдаа би сэтгэл хангалуун сайхан байна. Мэдээж миний хүсдэг амьдрал арай болоогүй ч дутсан юмгүй сайхан л байна шдээ. Тиймээс хэн нэгэнд атаархаж өөртөө лай хурааж биш өөрийнхөө байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж өөрөөсөө илүү яваа хүмүүсээс урам зориг авч гэхдээ үргэлж өдөр бүр илүү амьдрал руу тэмүүлж амьдарцгаая аа! Тэгэхүү? ккк 🙂 За одоо харин өмссөн хувцасны дитайл руу шилжие. Цүнхний талаар нилээн хэд хоног барьсныхаа дараа илүү нарийн бичнээ. Энэ чинь бас их түүхтэй цүнх тийм болохоороо ч надад маш чухал, утга учиртай ааа би аймар жаргалтай байнаа ккк Өөрийн хөдөлмөрөөрөө авсан бүхэн амттай. Гүй ер нь миний авсан бүхэн надад байгаа бүхэнг би дандаа л өөрийн хөдөлмөрөөр бий болгосон би 19 настайгаасаа Монголоос гарснаасаа хойш хэнээс ч юу ч авч байгаагүй өдийг болтол бүгдийг өөрөө зохицуулж амьдралаа бүтээж явна. Мэдээж анх энд ирээд юугаа ч мэдэхгүй үед надад тусалж байсан хэдэн хүмүүс байгаа. Тэдэнтэй байнга холбоогүй ч гэсэн үргэлж баярлаж явдаг. Ахиад л хадуурах гэж байна. кк
Би сүүлийн үед үснээсээ жаахан уйдаад өнгийг нь өөрчилмөөргүй тайрмааргүй ургуулмаар байдаг тиймээс янз бүрээр боож, хавчиж жоохон өөрчлөлт оруулъя гэж бодсон. Энэ удаад зүгээр 2 хувааж байгаад урдаа жаахан үс үлдээгээд хэсэг үс авч байгаад сүлжээд хойно нь хавчсан байгаа. Нивдээкээр бас тогтоочихож болно. Би Alexandre de Paris.н Camellia цэцгийн хэлбэртэй хавчаараа зүүсэн байгаа яагаад гэвэл Chanel.н цүнхээ худалдаж аваад шууд зураг авах зорилготой байсан учраас хослуулсан юм. 😉
Өмссөн цамц болохоор MOSCHINO аягүй хөөрхөн зүрхтэй байгаа биз? зарахаар даанч олдохгүй би сүүлийхийг нь авсан юмаа. Эхнээсээ охид асуусан болохоор.. 🙁 гэхдээ мэдээж энд тэнд харвал хэлнээ.
Сүүлийн үед энэ өмдөндөө дурлаад бараг л байнга өмсөх гээд байна. Өндөр суудалтай өмд моданд ороод өгзөг аягүй гоё харагдуулдаг юмаа хэхэ яг миний өмссөн Sandro Paris бол олдохгүй гэхдээ одоо иймэрхүү өмдүүд их гарч ирж байгаа болохоор гоё олвол @stylist.ogi page дээрээ зарахаар оруулнаа. 😉
Өмссөн кэт Chanel. Удаан авахыг хүсч байлаа даанч дэлгүүртээ ерөөсөө байхгүй байдаг байсан. Харин сүүлд ирж таараад авсан. Үнийн талаар сонирхож байгаа хүмүүст мэдээлэл өгмөөр л байна гэхдээ зарим нь Stylist ogi дээр орж байгаа зарим нь үнэ бичихээр чам шиг харагдахын тулд тэдэн сая төгрөгөөр эднүүсийг авч өмсөх үү нтр гээд балай2 юм бичээд бдг кк тийм болохоор би бичих дургүй.
Тэлээ болoхоор Topshop ЭНД байна. Им тэлээ өндөр суудалтай өмдөн дээр сул платан дээр г.м зүүвэл аягүй гоёо. Би хайж хайж хямдхан эндээс авсан. Одоо харин 2 талдаа төмөртэй өргөнийг нь олж авах гээд л хайж байна.
Coat- Burberry
Машин минийх бишээ зургийг минь авч өгсөн найз охинийх 😛
За тэгээд хонгорууд минь бодол санаагаа доор коммэнт.р бичиж байгаарай. Удахгүй дараагийн постоор уулзъя. Babai
Чиний Оогий ♥
Photos by PEARL
25 Comments
Sn uu? Suulin uyd chinii instagram, blogoor zochilih ih durtai bolood bgaa. Uzel bodol chn ch taalagdlaa.
Ulam ih post oruulaarai.
ter oxiduuud chin uursud shige yum bodj bga yum bitgii too.
Uragshaa temuulex xergtei uzel bodl ni yaduurtsan garuud l tegdeg bx haha
Byarlalaa iim goe goe medell oruuldagt unshad bodood uzvel jijig geltgui sanaa avah,surgamjtai geher zuils tanii niitleld ih bn shu 🙂