Fashion, Inspiration, Winter

NEW TREND NEW LOVE

Zürich - February 25, 2015

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь 🙂 Валэнтиний өдөр гадаа аймаар хүйтэн байхад гялс амжуулж авхуулсан лүүкээсээ хуваалцая. 

Валэнтиний өдөр гэхээр л яагаад ч юм улаан сарнай,  улаан өнгө л өмсмөөр санаанд буугаад байдаг юм ккк Тиймээс гадуур өмсөж яваагүй ч энэ хувцаслалтыг заавал блогтоо та нартайгаа хуваалцая гэж бодсон юм. Хайр хүргэм Maje брэндийн энэ хавар, зуны коллэкцийн цоо шинэхэн загварын Perforated Skirt нүхэлсэн юм шиг сэвсгэр матэриалтай юбка болон Zara Trafaluc .н бас шинэ коллэкцинд гарсан төмрөн чимэглэлтэй (Studded Biker Jacket) хар савхи! Анх хараад энэ минийх болох ёстой гэж шийдээд л шууд авсан хэхэ Үнийн хувьд бас гадуур байдаг савхинуудыг бодоход хямд байнлээ шүү! Малгай H&M валэнтинд зориулсан коллэкцийх. Харсан чинь яагаад ч юм Charlie Chaplin санаанд ороод өөрийн эрхгүй инээд хүрээд байсан (түүний өмсдөг малгай хэдий арай өндөр ч гэсэн). 🙂 Улаан өнгийн иймэрхүү загварын малгай надад байдаггүй болхоор малгайны цуглуулгандаа нэмчихэе гээд авчихсан.

Миний хувьд ийм юбкаг өсгийтэй гутал юмуу байкэр бүүтс эсвэл шагайгаар татсан гурвалжин хоншоортой ковбой юм шиг загвартай иймэрхүү гутал  дээр илүү зохицох боловуу гэж төсөөлөгдөж байна. Гэвч энэ жил ийм юбкан дээр спорт кэт өмсдөг моданд орж байна. Би Saint Laurent.н high-top sneakers өмссөн. Заавал шагай хүрсэн биш энгийн снийкэрс байхдаа илүү гоё! Stan Smith  эсвэл энэ бүр гоё зохино! 
Дээгүүр нь дэним сороочкон цамц, сул t-shirt юмуу гурвалжин захтай миний өмссөн байгаа шиг жакэтүүд их гоё зохицох болно. Цаг үеэ дагаж стиллэг хувцаслахыг хүсвэл ингэж 1 хувцаслаад үзээрэй 😉 Би ер нь цаг үеэ дагаж хувцаслах дуртай. Үргэлж нэг хэвийн стилтэй байна гэдэг дэндүү уйтгартай! Шинэ трэнд надад ямартайч таалагдаж байна. 😉

Зургуудаа үзээд сэтгэгдлээ хуваалцаарай. Та нар надад бас санаа өгч магадгүй шүү дээ 🙂

Оогий ♥

IMG_1254IMG_1337IMG_1290IMG_1255IMG_6972 IMG_6911 IMG_1370 IMG_1341REDperfect365IMG_1366

Thank you for reading my post.

You Might Also Like

6 Comments

  • Reply Duka February 27, 2015 at 08:33

    est bied ewtei hirnee degjin bn urt shilbeer tatsn derwgerdu hormoit falitog yun deer omswol goy we eniig sudlaad sonirhularai hawar bolj bn shu d good luck sweetie

    • Reply Miss Couture February 27, 2015 at 17:25

      Ok 😉

  • Reply doko February 26, 2015 at 12:09

    Yubka ih taalagdlaa Bi bol sneakertei zohitsono gej ogt bodohgui getel goe zohitsson bna

    • Reply Miss Couture February 27, 2015 at 07:43

      Hehe tiim bgaaz bayarlalaa

  • Reply Ariunaa February 26, 2015 at 09:08

    vneheer goe zohitzoj sabhin hvrem ilvv taalagdaj bna hhhh tvriitei namhan ultai gutaltai bas goe haragdah Bolob uu

    • Reply Miss Couture February 27, 2015 at 07:45

      🙂

    Leave a Reply