Fashion, Inspiration, Winter

Christmas 2016

December 25, 2016

 

 

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь. Юуны өмнө Зул сарын баярын мэнд хүргэе! Гэр бүлийнхэнтэйгээ, хайртай хүмүүстэйгээ сайхан баярлаж байгаа гэж найдаж байна. Бас хүссэн бэлгээ авсан уу? Энэ жил чи сайн охин байсан бол өвлийн өвгөн чамд хүссэн бэлгийг чинь явуулсан байх нь гарцаагүй. 😉 Удаан пост оруулаагүйд уучлаарай. Хааяадаа хувийн амьдралдаа илүү анхаарч, цаг гаргаж илүү анхаарах нь бас чухал юм. Энэ хугацаанд харин блог постыг маань хүлэээдэг ямар их хүн байдгийг мэдэрсэн шүү. Хамт байдаг хөөрхнүүддээ баярлалаа. Өнөөдрийн пост бага зэрэг шинэ жилийн уур амьсгалтай зургууд photo diary оруулъя гэж бодлоо. Энэ шинэ жилээр би цагаан, туркис tiffany blue мод засахыг маш ихээр хүссэн. Нилээн эрэлт, хайлт болсны дараа ямар ч байсан хүссэн модоо засч хүслээ биелүүллээ. Харин яг хүссэн өнгийн ёолкны тоглоом олно гэдэг үнэхээр амаргүй байлаа. Эндхийн бүхий л дэлгүүрээр орлоо олдохгүй байсаар удаан явсны эцэст харин олсон. Яаж баярласан гэж бодно хэхэ бас цагаан модоо нэг дэлгүүрт харсан байсан хэд хоногийн дараа найзтайгаа хамт ирж авъя даа гээд аваагүй явчихсан чинь дуусчихсан бүх салбаруудаар нь хайлгаж байж хол газраас очиж авсан. Миний зан угаасаа л тийм тэрийг авна гэсэн л бол яг хүссэн зүйлээ л авч байж санаа амардаг хэхэ
Ерөнхийдөө сүүлийн үед туркис өнгөнд жаахан донтчихсон гээд хэлэхэд болно. Хамбан хөшиг, дэрний уут Ikea.с авсан хэрвээ хаанаас авсан бол гэж бодож байгаа бол. Sanela гээд нэртэй ЭНД дарж хараарай. Нээрээ санаснаас би найз залуутайгаа танилцаад Герман- Швейцарь 2н дунд наашаа цаашаа явсаар 3 жил үерхэсний дараа манай найз эндхийн их сургуульд Мастерийн ажлаа бичиж дуусгахаар ирж бид 2 хамтдаа амьдарч байгаа. Олон жил ганцаараа амьдарсан миний хувьд хайртай ханхүүтэйгээ нэг гэрт ороод үнэхээр аз жаргалтай байгаа хэхэ Хамтдаа амьдраад яасан сайн залуутай учирсанаа өдөр бүр улам ихээр мэдэрч байна даа. Урд нь хагас бүтэн сайнд хааяа амралтаараа ирэхэд нь хамаг юмаа бариад гүйдэг байсан одоо харин хамт амьдарсан өглөөний цайнаас эхсүүлээд миний хайр чинь бөмбөгнөөд ёстой хөөрхөн ккк гэнэт бодсон чинь энэ гэрт хэн нь их юм хийгээд байнаа гэдэг асуулт гарч баахан инээлдэв 🙂
Шинэ байранд орсон болохоор би гэрээ яаж тохижуулах вэ гээд өдөр шөнөгүй тавилга хардаг донтой болсоон бас. Энэ гэрт ардчилал гэдэг юм байна уу гэж хайрт минь нэг ундуйцаад авсан яагаад гэвэл би мэдээж гэрээ яг өөрийн хүссэнээр тохижуулаад байгаа болохоор… Миний хариулт: миний сонголт чамд таалагдахгүй байна гэж үү? миний хайрын нүд яалтчгүй хэзээ ч буруу байхгүй юмаа, яахын аргагүй мэдрэмжтэй юмаа би ч азтай залуу юм даа гэж  хэлдэг биздээ? юу яриад байгаа юм бэ? гээд л том харахад за тиймдээ гээд л хүлээн зөвшөөрнө. Автоматаар ч хүлээн зөвшөөрүүлээд байгаа юмуу тээ 😛 гэхдээ мэдээж энэ бүхэн үргэлж тоглоом байдаг. Найзыгаа дарамталдаг хүүхэн гээд ойлгочихвоо. Юу гэж эр хүнийг тэгэхэв дээ. Түүнийгээ үргэлж хүндэлдэг.
Хүссэн ёолкоо засчихсан, гэрэл анивчаад л гялалзаад л хааяа оройдоо халуун вино ганц 2 балга уугаад, мандарин идээд, хайрттайгаа диваан дээр Netflix .р шинэ жилийн кино, сэриал үзээд сууж байх шиг сайхан амралт алга даа. Би ч орж гарч, олон хүмүүстэй холбогдож уулзахаа болиод удсаныг ч хэлэхүү миний хувьд энэ л хамгийн сайхан баяр, хамгийн сайхан амралтын өдрүүд. Монголд хөөрхнүүд маань баяр ёслолд оролцоод л хөл хөдөлгөөн ихтэй байгаа байхдаа.
Ахиад ЗУЛ САРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! Сайхан баярлаарай. Тэр бид 2н хамтдаа угтаж буй 4дэх шинэ жил харин хамт амьдарч эхэлсэний анхны шинэ жил. Буурал үстэй өвөө, эмээ болчихоод үр ачаа тойруулаад хамтдаа хүүхдүүдийнхээ бэлгээ задалж баярлахыг харна гэж итгэж байна. Олон олон гайхалтай шинэ жилийн төлөө гэж ерөөл дэвшүүлээд энэ постоо дуусгъя даа. Cheers!

Чиний Оогий ♥

Dress: Zara (here)



 










Thank you for reading my post.

You Might Also Like

8 Comments

  • Reply NomadGirl December 28, 2016 at 08:43

    Гацуур мод чинь үнэхээр гоё харагдаж байна. Хамтын амьдралд нь аз жаргал хүсье.

  • Reply Enkush December 28, 2016 at 02:40

    Az jargal huseye 🙂 UGD

  • Reply Munkhgerel December 26, 2016 at 23:10

    Shine jiliin mend hurgey. Ta 2 too az jargal husey.

    • Reply Miss Couture December 27, 2016 at 12:28

      Баярлалааа, сайхан баярлаарай 🎄✨❣️💃🏻

  • Reply Itgel December 25, 2016 at 17:00

    Wow wow wow. Ta 2too ene horwoogiin hamgiin saihan buhniig huseyee. Az jargal gdg chin l ene shuu dee. Ta 2iig haraad buur hairtiigaa sanachihlaa kkk. Minii zaluu n omnod sudan ulsad enhiig sahiulj bga daa. Bidnii amidraliin hamgiin unetei nandin tsag mochuud bl hairtai humuusteigee hamt bh. Ta 2iin amidral urgelj galiin dol met oodoo baig. Zul sariin mend.

    • Reply Miss Couture December 25, 2016 at 18:23

      Wow, хайрт нь хурдан эрүүл энх эргэж ирээсэй. Ямар мундаг залуу вэ. Тэгээд хамтдаа амгалан сайхан жаргаарай гэж хүсье! 🙏🏻😃 Баярлалаа ❤️

  • Reply Anji December 25, 2016 at 16:45

    Woow mash udaan huleesen shuu hoorhonoo az jargal husiy uneheer saihan hosuud ymaa. Post unshaad l az jargal mederdeg, ogdogt bayrlalaa.

    • Reply Miss Couture December 25, 2016 at 18:24

      Хамт байдагт баярлалаа. ❤️🎄✨ Баярын өдрүүдээ мартагдашгүй өнгөрүүлээрэй хөөрхнөө минь 🤗

    Leave a Reply