Fashion, Summer

Pavillon of Reflections

Manifesta Pavillon at Zürichsee - August 14, 2016

 

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь! Амралтын өдрийн мэнд. Тавтай тухтай сайхан амарч байгаа гэж найдаж байна. Бүтэн сайн өдөр миний хувьд өглөө хүссэнээрээ сайхан унтчихаад босоод смүүтийгээ хийж уучихаад ширээнийхээ ард суугаад шинэ постоо бичихэд зориулагдсан байдаг. 🙂 Маш зохимжтой үе гэж хэлж болно. Одоо яг тэгээд л сууж байна даа хэхэ Үзэсгэлэнт цэцэгс хараад хажууд цонхоор нарны гэгээ тусаад л та нартайгаа сайн сайхан зүйлс хуваалцаад л ингээд сууж байх жаргал юм шиг санагдана… Сэтгэл санаа сайхан цэлгэр үед л блог пост бичих дуртай тэгэхгүй бол болсон болоогүй юм сэтгэлээс гараад хүмүүст хүртээлгүй юм бичих гээд байдаг үе бий. Тиймээс миний пост ойр ойрхон уншихыг хүсч байвал надад урам хайрлаж байгаарай та нарын урмын үгэнд хөөрөөд л улам ихийг хийх хүсэл бадраад байдаг юм хихи

Энэ жилийн өнгө цайвар шаргал, бүдэг ягаан blush, neutral өнгүүд болоод тэрүү урд нь бас л их өмсдөггүй байсан одоо бол “донтчихоод” байна. Яг л нэг хэсэг өнгөрсөн өвөл саарал өнгөнд донтсон шиг 😛

Энэ удаагийн зураг авсан газар маань их онцгой газар энэ 10 сар гартал Цюрих хотын нуурын эрэг дээр усруугаа орж баригдсан Европийн хамгийн том Bienalle MANIFESTA төслийн дагуу манай хотын урлаг соёл, арт дэмжих зорилготой том төсөл юм. Олон том музэйд үзэсгэлэн, төрөл бүрийн эвэнтүүд зохиогдож байгаа. Миний хувьд бас хэд хэдэн ажилд нь оролцсон. Богино хэмжээний кинонд нүүр будах, тэдний тэргэнцэртэй хүмүүс усруу тэргэнцэртэйгээ явж болох машин бүтээсэнд Швейцарийн пара олимпийн 2 удаагийн аварга бүсгүйтэй хамтарч ажилласан зураг авалтанд make-up, hair, styling хийсэн гэх мэт. Би доор зураг хавсаргаж оруулъя. Олон юм нуршиж бичигүй гэж бодсон ч энд тэр бүсгүйн талаар дурдахгүй байхын аргагүй юмаа. Өдий 40 гаруй настай эмэгтэй олон жилийн өмнө азгүй тохиолдлоор хөл нь мэдээгүй болж тэргэнцэртэй байх болсон ч түүний гэрт нь бид очиход 5 настай охинтой маш сайхан нүдэнд дулаахан нөхөртэй шив шинээр барьсан модерн хаус өөрөө гялалзсан үзэсгэлэнтэй бүсгүй гарч ирээд л маш эелдэг үнэн цоглог угтаж аваад гэр рүү нь ороход өөртөө зориулсан лифттэйгээс эхлээд гал тогооний тавилга ширээ угаалтуур бүгд тэргэнцэрээсээ шууд хүрэхээр өндөртэй (нормал байдгаас намхан хийгдсэн) тансаг гоё орчин байсан. Тэгээд бид зургандаа бэлэн болж зураг авах газар руу явахад тэр энгийн хүн шиг л машинаа бариад бидэнтэй инээлдэж хөгжилдөж явсан. Зам зуур юм ярьж явахдаа аав ээжийнхээ амьдардаг газрын хажуугаар өнгөрөхөд аав нь өнгөрөөд удаагүй байгаа хэдий харамсалтай ч сэтгэлд тэгэхгүй яаваа гэж харамсах зүйлгүй би түүнд дэлхийг харуулсан гэж хэлсэн нь сэтгэлд их хүрсэн. Явж чадахгүй тэргэнцэрт хүний гарт ороогүй харин ч эсрэгээрээ эцэг эхээ дагуулж яваагүй үзүүлээгүй газар байхгүй тэрүүндээ маш их сэтгэл хангалуун байдаг улам ч ихийг үзүүлнэ, хийнэ гэсэн нь бас хүүхэд гаргаад маш сайхан гэр бүлтэй зарим энгийн хүмүүсээс ч илүү эрч хүчтэй, урам зоригоор дүүрэн амьдарч байгаа нь биширмээр санагдсан. Тэгэхэд эрүүл саруул дутах юмгүй энгийн амьдралтай хүмүүс байгаадаа сэтгэл ханахгүй амьдрал утгагүй байна гэж өдөр хоногийг дэмий өнгөрүүлж цаг хугацааг алддаг. Харин зовлонг мэдэрсэн хүмүүс нь амьдрал, амьд байж хүний амьдралаар амьдрана гэдэг ямар үнэ цэнэтэй болохийг мэдэрсэн болохоор тийм байдаг юм боловуу? Edith Hunkeler гэх энэ гайхалтай бүсгүйн Italian алдарт Artist “Maurizio Cattelan” зохиосон дэлхийн анхны усан дээр явагч машин?-тай Zürich.н нуур руу орж байгаа бичлэг ЭНДЭЭС сонирхож үзээрэй. Энэ усруу унаж байгаа нь манай найз кккк найз ч гэж хамаагүй ах хүн л дээ.. Энэ төслийг зохион байгуулж байгаа Manifesta.н хариуцсан хүн. Мэдээж энд болж байгаа бүх үзэсгэлэн, Pavillon дээр очиж үзэхийг хүссэн хүн байвал надтай холбогдож тасалбарт үнэ төлөхгүйгээр үнэгүй үзэж болно шүү хүсвэл надтай хамт яваарай хэхэ Эсвэл Europe.д ART суралцах сонирхолтой магадгүй ажил хайж байгаа бол би түүнээс асууж өгч болно. Олон жил энэ салбарт ажилласан хүн болохоор маш их туршлагатай их зүйл мэдэх байх. 🙂 Энэ модон павилион нь чөлөөт цагаа өнгөрүүлэх усанд ороод, наранд биеэ шарж хэвтэх мэдээж амттай хоол, грилл хийж байгаа гал тогоо, төрөл бүрийн drinks байхаас гадна
кино үзэх том дэлгэц г.м зуны чөлөөт цагаа өнгөрүүлэх гоё орчин юмаа.

OUTFIT DETAILS:
Pants: Zara
Bag: CHANEL Jumbo caviar leather w/ gold hardware
Top: Zara
Sandals: Gucci Ursula
Sunglasses: QUAY Australia

Дараагийн пост хүртэл түр баяртай хөөрхнүүд минь
Чиний Оогий ♥

 

Processed with VSCO with c1 preset

 

IMG_7026image

 

IMG_7051Processed with VSCO with c1 preset

Processed with VSCO with c1 preset

 

 

Manifesta 11 / Zurich / Juli 2016 - Pavillon of Reflections

image

Processed with VSCO with c1 preset

 


IMG_7049

image
imageimageProcessed with VSCO with c1 preset
IMG_7162
IMG_1248IMG_7019

Thank you for reading my post.

You Might Also Like

7 Comments

  • ChBattsengel April 11, 2017 at 11:17

    Блогт нь news.zone.mn нийтлэлийг уншаад анх удаа орлоо.
    Үнэхээр таалагдлаа. Урт хугацаанд хамтдаа байгаарай.
    Эмэгтэй хүн гэдгээ илүү ихээр илүү сайханаар мэдэрч
    бусаддаа энэ мэдрэмжийг нь хүчтэйгээр мэдрүүлж байгаа санагдлаа.

  • Jargal October 14, 2016 at 16:20

    Blog oo urgeljluuleed bicheerei huleegeed l baigaa shuu uzesgelentei amidraltai mash shn tuuhiig buteek ywaa emegtei shigsanagddag zaluu nasnii hamg saikhan buhnee zurg dursend bugdiig n hadgalaad

  • tuya September 23, 2016 at 15:08

    You are gorgeous 🙂 Thanks for sharing beautiful moments of your life…

  • cherry August 20, 2016 at 10:57

    Hi, egch n postiig n tesen yadan huleej baidag shuu. Ooriinhoo meddeg, chaddag buhnees haramgui huvaaltsdagt bayrlalaa. Ulam ih amjilt, erch huch husye!

  • tsatsa August 14, 2016 at 16:25

    Estoi goy dandaa erch huch avdag shuuuuuu

  • anji August 14, 2016 at 12:57

    Mash goy bnaa chamaig haraad l boon erch huch awdag shuu amjilt hoorhonoo

    • Miss Couture August 14, 2016 at 13:26

      Хамт байдагт баярлалаа хөөрхнөө ?? хүнд урмын үг хэдий чинээ хайрлана буцаагаад өөртөө хэд дахин илүү сонсдог шүү ?

    Leave a Reply