Lifestyle, Winter

Standesamtliche Trauung Гэрлэлт батлуулалт

January 13, 2019

Hot summer nights, mid July нанана… энэ дуу бид 2той салшгүй холбоотой. 2013 оны зуны 7 сарын дундуур нартай халуун өдөр Швейцарь улсын Цюрих хотын төв вагоны буудал дээр 11 цагт Золбоо бид 2 анх бие биенээ харж анхны харцаар дурлаж билээ. Олон жил ганц бие явсны эцэст бурхан надад бэлгээ өгсөн байх аа гэж би боддог юм. Яг л миний мөрөөддөг залуу мэт анхны харцаар өндөр нуруутай цэв цэвэрхэн цагаан царайтай поло стилийн даавуун өмд цамц цацагтай хилэн гутал өмссөн хар том цүнх барьсан залуу. Мань хүн тухайн үед Герман улсын Мюнхен хотод сурдаг байлаа. Миний байсан газрын ETH их сургууль сонирхож үзэх гэж яваа нэртэй бид 2 эхлээд тийшээ очсон боловч үнэндээ тэнд юу ч сонирхохгүй намайг л сонирхож байсан бололтой ядаж худлаа үнэн нэг ч ангийн хаалга онгойлгож үзэхгүй байна шүү 😛 Надтай тулж юм яриастай ккк Тэр өдөр хэзээ ч мартагдахааргүй жинхэнэ пэрфэкт зуны халуухан өдөр байсан. Сургуулиас гараад бид 2 Цюрих хотын нуурын эрэг дээр очлоо. Цаг 30 мин явдаг завинд сууж хамтдаа аялаад нуурын эргээр алхаад ярилцсаар танилцсаар бие биедээ таалагдсаар. Хамтдаа зураг авхуулъя гээд бүсэлхийгээр тэврээстэй миний дотор сонин болоостой гэхдээ таалагдаж байгаа болохоор гоё санагдаастай лол

Тэгж явсаар нэг Монгол найзындаа очиж бууз идчихээд цаашаа миний тухайн үед амьдарч байсан хотоос нилээн гадуур байдаг мөрөөдлийн том виллад очиж (мэдээж манай найзын байр байсан л даа тэднүүс Куба руу амралтаар явчихсан би ганцаархнаа үлдсэн байлаа ) 2уулхнаа хөгжим сонсож шампанск уугаад л. Энэ амьдралд байсан бараг хамгийн гоё зуны орой байсан байхаа. Нилээн халуун өдрийн орой ямар болдгыг мэдэж байгаа биздэ? Зүгээр л тасархай орой байсан. Гадаа тэрасс дээр балконы хаалгыг онгойлгочихсон хөшиг хийсээд л 2 талд софа дээр сууж байснаа түүний тактик см,см.р ойртсоор… За тэгээд цаашаа та нарын бодож байгаа шиг зүйл болоогүйл дээ гэвэл яах уу хаха

Тэр өдрөөс хойш бид 2 өдөр шөнөгүй утсаар ярьж чаталдаг болсон юм даа. Герман Швейцарь 2н хооронд 3 жил гаруй ирж очсоор Золбоо маань магистраа хамгаалж байхдаа Sankt Gallen хотын HSG, Zürich.n ETH 2 сургууль дээр хагас хагас жилийн сургалтанд хамрагдаж ирэхээр болж бид 2 FINALLY хамтдаа амьдарж эхэлсэн юм. Жил орчим хамт амьдраад манай хүн ч төгсөөд албан ёсоор банкны ажилтан болох болж би олон жил эх орон руугаа 10 гаруй яваагүй байсан болохоор шинэ амьдрал эхлэхийн өмнө хэсэг гэр рүүгээ явахаар шийдэж 2 талд 2 өөр тивд жил гаран байсны эцэст ингээд шинэ газар амьдралаа эхэлж байгаа юмаа. Яг нарийн бодвол бид 2 одоо 5 жил гаруй хамтдаа ч гэсэн яг цугтаа байсан өдрүүд нь энэний талд ч хүрэхгүй байх кк Ийм удаан яаж хол байдаг байнаа гээд хүмүүс гайхаад байдаг их хэцүү байдаг байхдаа гээд л. Надад, бидэнд тийм биш угаасаа л наана цаана байгаад сурчихсан болохоор бас бие биедээ бат итгэдэг учраас ямар ч асуудал байхгүй.

2019 оны эхлэл гайхалтай байлаа. Дөнгөж он гараад 1.2нд Монгол ёс журмын дагуу бэр гуйлт болж би нь албан ёсоор Золбоогийн эмэгтэй болвоо. Тухайн үед хэлсэн эмээ өвөө ээж ах эгч нарын үгийг бодохоор уйлчих гээд хэцүү юмаа. Эр нөхрөө дагаад хүний хүн болоод явдаг нь эмэгтэй хүний жам юм байна. Өдийг болтол өөрийнхөөрөө байсан омголон бардам зангаа дарж тэвчээртэй ухаалаг байж гэр бүлээ авч явах нь эхнэр болж байгаа миний үүрэг юм даа. Гэхдээ насны хувьд өдийг болтол хангалттай эрх чөлөөтэй ганцаараа явсан болохоор энэ шинэ амьдралдаа бэлнээс бэлэн happy байгаа. 🙂 Бүх юм миний хүссэн дарааллаар явж байгаа болохоор. Амьдралыг хэт их төлөвлөх дэмий гэдэг ч 3 жилийн өмнө байсан бол би гэр бүл хүүхэд гэхэд өөрөө хүүхдээрээ гээд сэтгэлд багтахгүй байсан. Харин одоо бол сайн гэрийг гийгүүлэгч байж ээж болоход бэлэн. Намайг ганц бие нилээн олон жил явахад хүмүүс миний өмнөөс санаа зовоод л найз залуутай болоочээ, аятайхан залуу олдохгүй байна уу чамайг тоохгүй гэж баймааргүй юм эсвэл чи өөрөө голоод яваад байдаг юмуу одоо тэрийгээ боль бараг гололгүй нэг залууг өөрийн болгоод аваач гэдэг байлаа. OMG арайчдээ тээ хүн олдохгүйдээ биш өөрийн нөгөө soul ээ л олохгүй яваад байхад. За тэгээд найз залуутай болсон хурдан өөрийх болгоод суугаад ав гэцгээнэ why ve? юу гэсэн үг вэ эхлээд сайн танина сөгдөж гуйна тэгээд гэрлэлтээ батлуулна хуримаа хийнэ гэсэн хаха юун кинон дээр гардаг шиг үлгэрийн юм боддог юм гэж байсныг би мартдаггүй юмаа. Кинон дээр гардаг шиг сайхан хайр байдаг юм байна бие биенээ хайрлаад явж байхад бүгд яг миний хүссэн дарааллаар явдаг гэдгийг мэдэрсэн дээ. Тиймээс залуухан охидууд минээ битгий хүнтэй суух гэж яараарай. Мөрөөдлийнхөө залууг иртэл нь хүлээ тэгээд цаашаа хамтдаа зургаа хамтдаа зур.
Албан ёсны эхнэр нөхөр болсон болохоор тэгж байгаад хөөрхөн бэйбитэй болоод хөлд орох үеэр далайн эрэг дээр мөрөөдлийнхөө хуримыг хийнэ гэж бодож байгаа.
Хэдий хүний газар батлуулсан ч 17лаа нэгэн өдрийг мартагдахааргүй гоё өнгөрүүлсэн. Олон жил амьдарсан болохоор бид 2т маш дотны болсон эгч найз нар байгаа. Сэтгэл гаргаж хөрш улсаас ажлаа зохицуулж ирсэн та нартаа баярлалаа. Миний Европт шилэгдэж үлдсэн ганцхан хайртай найз Заяа минь миний гэрч болж гарын үсэг зурсан. Хайртай шүү! Нөгөө талын гэрч нь манай НӨХРИЙН дарга нь (одоо нөхөр болсон шүү дээ одоохондоо 2хон хонож байгаа болохоор хэлэхэд эвгүй байгаа ккк) Энүүхэнд нөхрөө жижигхэн магтвал манай хүн чинь их мундаг л даа оюутан байхаасаа л гэрээсээ нэг ч мөнгө авдаггүй өөрөө банкинд илүү цагаараа ажилласаар байгаад сүүлдээ дарга нартайгаа том төсөлд ажилладаг хамаг гол юмыг нь хийдэг төгсөхөд тэр банк нь дургүй шахуу гаргасан. Тэр банкний 2 дээд захирал нь бид 2н хуриман дээр ирж нэг нь гэрч болсон юм. Түүний нэрийг Яашкэ гэдэг гэвэл яахуу хаха уг нь Герман дэр л дээ. Инээдтэй эвгүй сонсогдож байгаа биз 😀

За энэ болтол уншсан хүн байвал заавал коммэнт бичээрэй хэхэ ойрдоо блог пост бичээгүй болохоороо нээх гоё тайван сууж байгаад хайртайгаа танилцаж байсан түүхээс биччихлээ. Одоо эргээд Европдоо ирсэн болохоор эргээд гоё постууд оруулж байна аа. Франкфуртд байдаг хөөрхнүүд байвал бас надруу бичээрэй. Шинэ хотод болохоор таньдаг хүн байхгүй кк Гоё зураг авдаг зурагчинтай болмоор л байна за яахав хүн амьтантай танилцатлаа өөрийгөө бэлдээд үсээ ургуулаад турж байя даа хихи Түр баяртай хөөрхнүүд минь.

Минийх rose gold 1 диаманттай нөхрийнх шар алтанг сонгосон.
BFF- Best friends Forever!
2 гэрчтэйгээ.
Цэцэг сэтгэлээ гаргаж хийж өгсөн Золоо эгчдээ баярлалаа. <3
Эхнэр нөхөр болсны дараах анхных үнсэлт.
Нагац эгч маань хадаг барьж сүү уулгав.
Яашкэ гэрчийн бэлэг 😀
Манай хамгийн жижиг зочин 5 сартай жэжэжэ
Энэ хаалгаар ороод гэрлэлтээ батлуулсан.
Мөрөөдлийн LOVE бөгж
Restaurant Opera. Хуучны дуурийн театрт байрлах ресторан. Миний дуртай орчин <3
OUTFIT DETAILS:
DEEL: TUKO TAILOR
BLUE CAPE COAT: GOBI CASHMERE MONGOLIA
BAG: DANSE LENTE
HEADPIECE: YESUI BOUTIQUE

Thank you for reading my post.

You Might Also Like

140 Comments

  • Tse yuka January 14, 2019 at 09:13

    Uneheeer saihan hos. Az 60-galiin deediig husye. Bainga shine sodon medeelel oruulj nudiig min neej ugdug goy postuudiig n sanasan bnshuu… amjilt husye. ub d bh hoorond n taaraldah umsan gej huvidaa ih husdeg bailaa. Odoo medeeleleeree ergen irj uulzah bh gej itgej bn Hairtai shuu…

    • Miss Couture January 14, 2019 at 09:19

      Bayarlalaa huurhnuu 🙂

  • Бямбажав January 14, 2019 at 08:59

    Ямар хөөрхөн юм бэ? Баяр хүргэе. Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

  • Ariunaa January 14, 2019 at 07:08

    Woooow vneheer tøgs

  • Muugi January 14, 2019 at 06:50

    Sain bna u, Yunii turuund amedrald tohioldoh hamgiin saihan muchuu hairt hanetaigaa Frankfurt hotod batluulsand bayr hurgie. Mash ih uzesgelentei haragdaj bn. Uuriin chin Instagram, Facebook bainga uzdeg, bas dagadag Fan chin bna. /2015 onoos hoish uuriig chin bishirch bainga dagadag bolsoon. /
    Amedrald n az jargal hamgiin saihan saihan buhniig husen eruue.

    • Miss Couture January 14, 2019 at 09:22

      Huurhun yumaa bayarlalaa UGD mini <3

  • Заяа January 14, 2019 at 06:45

    Хөөрхөн юмаа Та2т баяр хүргэе Аз жаргалтай өнөр өтгөн сайхан гэр бүл болоорой

    • Miss Couture January 14, 2019 at 09:23

      Eruul bat orshig ee! 🙂

  • Emma January 14, 2019 at 05:37

    Az jargal husey . Biy biynee gesen hair hundlel itgeltsel bhad l bnoo ??????

    • Miss Couture January 14, 2019 at 09:23

      time bayarlalaa <3

  • Номин January 14, 2019 at 05:34

    Сайнуу UGD минь. Томоос том баяр хүргэе. Хүн хүсэж хичээж чадвал мөрөөдлийн мэт үлгэрийн мэт амьдарч болдог юм бна гэдгийг мэдрүүлсэн сайхан бичлэг болжээ. Хайрлагдсан эмэгтэй гэж ийм л бдаг байх. нүднийх нь харцнаас нь мэдэгдэж байна ❤️.
    Аз жаргал сайхан бүхнийг хүсье.
    Дараагийн бичлэгийг тэсэн ядан хүлээе.
    Өөрийн чинь бичлэгийг уншихаар инээмсэглээл, аз жаргалын гормон ялгараад байх юм кк (унших бүрт шүү)

    • Miss Couture January 14, 2019 at 09:24

      wow huuurhun yuma bayarlalaa huurhnuu. <3

  • Odno January 14, 2019 at 05:07

    Маш гоё байнаа блог ч тэр гэрлэлтээ батлуулсан үйл явц ч яг миний боддог даруухан чамин..Нөхөртэйгөө танилцсан сайхан дурсамжаа хуваалцсанд баярлалаа яагаад ч юм зүрх догдолж байна шүү хэхэ би бас түр ойрхооооон хол байна хайртыгаа санаад танилцсан өдрөө бодлоо кк. Ийм сайхан хайртайгаа учраад мөрөөдлийн амьдралаа эхлүүдсэнд нь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Хайрлаад л байвал амьдраад л байна шүү дээ тэ ???. (Дагаад блогт нь өөрт нь дурлаад удаж байгаа дагагч нь байнаа кк жич би эмэгтэй шүү ?)

    • Miss Couture January 14, 2019 at 09:25

      hehehe hamt baidagt bayarlalaa. Nas yavah tusam iluu daruuhan chanarlag yumiig l husdeg bolood baina da kk Thank you!

  • Zoloo January 14, 2019 at 04:49

    Vrgelj uurtuu bolson saihan zvilvvdee huwaaltsaj gegeeleg enegry belgldeg tanid bayrlalaa. V-log hiigeesei gej bas ih hvsch baina. Love ya ?

  • アナー January 14, 2019 at 04:26

    Bi ene blogiig odoo l medej baina. Ene saihan blognii haaguur ni ongorood baisan yum boloo. Bur ooroo gerlej baigaam shg uneheer setgel dogdluulj bichj chadaj bn shd. wow.

    Bayar hugey. Az jargal husey. Uneheer saihan ger bul baina.
    Iim gerleltig moroodood l bn kkk.

    • Miss Couture January 14, 2019 at 09:28

      Hehe bayarlalaa. Bodoj yawahad butne shu saihan hairtaigaa uchraad saihan hurimaa hiigeerei gej husie.

  • Gerel January 14, 2019 at 04:25

    Ymar goy hairiin tuuhtei yum bee, uneheer zuw hun zuw shn emegtei yumaa, az jargal husye.

  • Цэдка January 14, 2019 at 04:17

    Сайн байнауу анх удаа л блог руу тань зочилж байна. Үнэхээр сайхан үлгэр жишээ авмаар эмэгтэй юмаа. Таньд сайн сайхан бүхнийг хүсэе. Өшөө илүү адал явдалтай гэгээлэг хайраар дүүрэн блогууд оруулаарай. Таны блогыг үргэлж шимтэн уншиж байх болноо. Сайн сайхан бүхнийг хүсэе!

    • Miss Couture January 14, 2019 at 09:29

      Welcome! bayarlalaa 🙂

  • Одноо January 14, 2019 at 03:59

    Би бас нийтлэлийг нь бүгдийг нь уншлаа. Дурсамжтай, хайр агуулагдсан, илүү дутуу зүйл нуршаагүй надад лав таалагдлаа.

  • Үүлэнжин January 14, 2019 at 03:46

    Маш их санасан байна шүү? эргээд ирж байгаад нь сайхан гэр бүл мэндэлж байгаад нь баяр хүргье! Бөөн бөөн аз жаргал хүсье??

    • Miss Couture January 14, 2019 at 09:30

      Yessss! Bayarlalaa huurhnuu

  • erka January 14, 2019 at 03:46

    yamar goye setgeliin utsiig hundsun niitlel we ? uuriig chin neleen ertnees dagasan mash goye energytei mash goye ineemsegleltei bas mash goye medremjtei bvsgvi shvv ?? hvn neere uuriin muruudliin hvnee oltol hvleeh heregtei gedegtee vneheer sanal niilj bna? iim saihan bvsgvid her bargiin hvn haldaj zvrheldeggvi ch bsan bh hehe ter ni ch deer nuhriig ni harahad bas yamar goye nvdend dulaahan yag l chamd taaruulaad bvteesen met zaluu bnaa ? ta 2t az jargal sain saihniig chin setgeleesee hvsej bn ?? az jargaltai gerel gegeetei muchvvd ni tsag minut horom bvrt vrgeljlen nemegdej baig gej eruuye????

    • Miss Couture January 14, 2019 at 09:31

      Yamar goe ugsuud vee Bayarlalaa dear!

  • Namuun January 14, 2019 at 03:45

    Umnuus ni dogdlol duuren unshij duusgalaa. Anh chinii ygaan pidjak umdtei garaaraa bagana tushsen bsn bha ter zurgiig haraad instagramiig ni followdej zurag buriig ni uzej inspiration avah durtai bolson ternees hoish bas l olon jil ungurchee. 2015 ond biluu dee moscowoor damjih nislegee huleegeed Chingis haan ongotsnii buudal dr huleelgiin tanhimd suuj bsn chn neg l tanil tsarai… tegsen chn tanii nohor bas neg ongotsoor niseh geed geriinhen ni gargaj ugch bsn kkk . Zurgiig ni l harj bsn huniig amidaar ni harahaar bas sonin l ym bnle kkk. Az jargal sn saihniig husye. Odoogiin mongol zaluus maani yg l oor shig tani iim tolovlolttei, hariutslagatai baidlaar ger bul bolj tanias ulgerlel avaasai

  • Сиси January 14, 2019 at 03:34

    Сайн байна уу,
    Удаан блог оролгүй байгаад шинэ бичлэг орсныг хараад шууд ортол ийм сайн нийтлэл орсонд үнэхээр баяртай байна. Хамар шархираад бараг уйлах гээд байна хэхэ. Насан туршийн хайраа олоод, гэр бүлээ батлуулсанд баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсье. Би анхны харцаар дурлалцсан залуутайгаа танилцаад 12 дахь жил маань болж байна. Дунд сургуулийн бацаан байхдаа дурласан тэр хайраа батлуулах жил маань энэ жил байгаасай гэж хүсэж байна. Өөрсдөдөө хүсдэг аз жаргалаа та хоёрт ч бас хүсье :*

    • Miss Couture January 14, 2019 at 09:33

      Hi dear yun huurhiin Bayarlalaa. Ta 2 bas az jargal husie ene jil Gerleltee batluulah boltugai gej eruuy 🙂

  • Muujig January 14, 2019 at 03:30

    Ger buld ni hamgiin saihan buhniig husie.

  • Dragee January 14, 2019 at 03:15

    Ger buld n az jargal eruul enhiig huseye. Bi bas nz zaluutaigaa 4 jil hamt amidarsnii etsest ene jil ehner nuhur bolj onii suuleer shine hunee ulgiidun avlaa uneheer saiham bdag yum bn. Hurdan huurhun byatshantai bolood ulam iluu jargaltai amidraarai 🙂

    • Miss Couture January 14, 2019 at 09:34

      Wow ger bild ni az jargal husye. Bayarlalaa 🙂

  • Баярмаа January 14, 2019 at 02:59

    Гэр бүлд нь хамгийн том аз жаргал баяр баясалыг хүсэн ерөөе. Үнэхээр үзэсгэлэнтэй ухаалаг бүсгүй шүү. Удахгүй хөөрхөн маматай болоорой гэж ерөөе

  • 1 2 3 4 6

    Leave a Reply