Сайн уу хөөрхнүүдээ. Амралтын өдрийн мэнд хүргэе! Сайхан амарч байна уу?
Цагаан сарын шинийн 4. Сайхан шинэлж дууссан биздээ? Бууз их идээд жин нэмээгүй бээз? ккк Зөндөө эмэгтэйчүүд хоолний дэглэм барьж байгаад цагаан сар болоод буцаад алдагдлаа гэж ярьдаг шүү дээ. За тэр ч яахав жилд ганц тохиох баяр болж байхад идэхээс яахвээ тиймээ ккк
Өнөөдрийн постний маань голлох зүйл Pretty Pink Coat. Ёстой хөөрхөн! Би зүгээр л дурлачихсан. Энэ өвлийн голлох трэнд байлаа. Хайж хайж олсон 1 дэлгүүр рүү орсон яг миний хайж байсан пальто маань харагддагийн. Ганцхан өлгөөстэй байхийг нь хараад яарч очихдоо миний размэр байгаасай миний размэр байгаасай гэж тэр хэдхэн сэкүндийн дотор залбирснийг яана ккк Тэгээд очоод харахад 36 тиймээ миний размэр YASSSS гэж дотроо чангаар орилсон 🙂 🙂 Үнийг нь харсан бүр 50% хямдарсан байснийг н яанаа хэхэ Энэ көэт маань угасаа сул, өргөн загвартай учраас 1,2 размэр том байхдаа зүгээр ихэвчлэн Free size байгаа байх.
Үнийг нь харсан бүр 50% хямдарсан байснийг н яанаа хэхэ Одоохондоо хүйтэн байгаа болхоор өмсөж чадахгүй байна. Удахгүй дулаарлаа даа.. Ийм пальто цайвар цэнхэр, чирнээлэн ягаан, ногоон өнгөтэй н бас гоё. Хаврийн улиралд пастэл өнгөнүүд хамгийн зөв сонголт байдаг шүү. Цаанаа л хайр хүргэдэг тийм үү 🙂 Гадаа дулаахан байхаар сэтгэл санаа ч сэргээд цаанаасаа л аз жаргалтай болчихдог шүү дээрээс нь цэвэрхэн, өнгөлөг хувцасласан байхад улам цоглог алхана шүү дээ ккк
2 сар манай энд их хүйтэрлээ. Их ч цас орлоо..2 долоо хоногийн өмнө бүтэн сайн өдөр гадаа салхилах гээд гарж алхангаа үлгэрийн юм шиг цас орж байснийг далимдуулаад зураг авахгүй байж чадсангүй 🙂 Манай урд талын хаус маань ч өмссөн хувцастай тохирч байснийг хэлэх үү 😉
Өмсөж байгаа өмдөө өвдөгөн дээр нь урж өмссөн. Анх удаа урж үзсэн арай жоохон туршлагагүйтсэн дараагийн удаа хаана онгорхой болгохийг хүсэж байгаагаасаа арай дээр урж байж гоё харагдах юм байнлээ. Чи ч бас ингэж үзэхийг хүсэж байгаа бол анхаараарай! Дараа нь утсыг нь ханзалж цацагтай болгож өгвөл илүү күүл харагдана. Би энд нэг их цацаглаагүй байгаа нь.
За хөөрхнүүд минь амралтийн өдрөө тавтай тухтай сайхан өнгөрүүлээд маргааш шинэ 7 хоногоо эрч хүчээр дүүрэн эхлээрэй. Амжилт хүсье!
Оогий ♥


OUTFIT DETAILS:
Coat: Morgan
Pants: Zara
Rubber boots: Burberry
Beanie: Sandro
T-shirt: Gucci

15 Comments
Sain baina uu Miss couture blogiig unshdag bolsondoo mash ih bayartai baina. goy goy hubtsasnii sanaa onoo bas hoorond ni zohitsuulj umsuh , zarimdaa zoriglood avahgui zuiliig ch bas neeree zugeer ch yumuu geed avchihmaar boltol goy bichjee. bayarlalaa baingiin unshigch baih bolnoo
So cute and stunning. Ymar palto ene xawar awax ve? gesn asuultiinxa xariug endees olchix shig bollo tnx 🙂
Yessss, happy to hear it 🙂
Huurhun gdg n kkkk. Postuudiig n unshsan chin neg setgel hudluud zohiol unshij bga ymshig l kkkk. Amjilt hvsii zunduu ihiig hiugeerei. Bas bvh huvtsaslalt chin goy. Sanaa ih avdagshvv. Amjilt
hehe tiimuu sonsohod taatai baina. Thank you so much! ♥
Cool
♥
Uneheer medremjtei hoorhon shuu bayrlalaa bi tsagaan sar gd zondoo jin nemchlee hehe
Bayarlalaa huurhnuu ♥ hehe sport hiigeed iluu jingee hasaarai 🙂
Uneheer saihan haragdaj bn amjilt
Bayarlalaa, ♥ Zürich.s
Bayarlalaa, amjilt husie huurhunuu.
Bayarlalaa huurhnuu oroigoo goe unguruulerei♥
Anh instagram deerees ene zurgiig harj bsiin bn, nadad mash ih taalagdsan. ygaan ungu tsaanaa l tsewerhen ungulug goy ungu shuu. Urgelj goy zuwulguu ugch, zurag hiidegt bayrlalaa ^^
Tiim shuu minii durtai ungu 🙂 Setgegdlee huvaaltssan chamd bayarlalaa
Zürich.s ♥