Inspiration, Spring, Summer

SUNDAY FUNDAY

Zürichhorn - April 27, 2015

Hi U.G.D`s 😉 Шинэ 7 хоногийн мэнд хүргэе!
Амралтын өдрүүдээ хайртай хүмүүстэйгээ гоё өнгөрүүлсэн биздээ? Миний хувьд маш сайхан байлаа. Яагаад гэвэл миний хайрт ханхүү минь над дээр ирж амралтын өдрүүдээ хамтдаа өнгөрүүлсэн болохоор… 🙂 Нүүж суугаад жаахан завгүй байсан боловч хажуугаар нь нилээн хэдэн төрлийн пост бэлтгэж зургууд авхуулаад, жинхэнэ пэрфэкт цаг агаарыг мэдрээд амжсан шүү. 🙂 Сүүлийн 2 жил хотоос гадуур амьдарсан буцаад хотын төврүү нүүсэн аягүй аятайхан байнаа.. юм юмандаа ойроос гадна нээх тийм күүл мэдрэмж ккк (шинэ байр шинэ драма ЛОЛ 😛 )

Өнөөдөр амжуулж SHOP.доо УБ.д очсон бараануудын заримаас нь зураг оруулнаа. Би бүгдэнгээс нь өөртөө авч үлдээгүй учраас байгаа хэдэн хувцаснуудын зургыг авсан байгаа. Фэйсбүүк дээ бараа очсоныг мэдээлсэн болхоор маш олон охид бүсгүйчүүд утасдсан байнлээ. Тиймээс би 2 юмуу 3 өдөр 1 газар бүгдийг нь аваачаад зарая гэж шийдлээ. Тэрний талаар FB, Instagram дээрээ мэдээлнээ. Миний хэрэглэж байсан, бараг өмсөөгүй бас бараг түрхээгүй үнэртэй ус гэх мэтчилэн зөндөө зүйлс нэмэгдэж очсон байгаа. Худлаа ярьсан хүнд жижиг дэлгүүр нээмээр болоод байх шиг байна кккк надад нэг гоё юм зохион байгуулах санаа төрсөн бодогдоод л байгаа тэрийг тэгж байгаад та нартаа хэлнээ. 😉 За тэгээд миний хэрэглэдэг хамгийн дуртай сормуусны будаг, контур гэх мэтчилэн гоо сайхны бараанууд, цөөн тооны ээмэг зүүлтүүд бас очсон байгаа. Энд дурдаж хэлэхэд миний зарж байгаа бараанууд хэт их ашгийн төлөө бус монголд байгаа охидууддаа аль болох боломжийн үнээр гоё зүйлсийг хүргэх зорилготой юм шүү. Зарагдаж байгаа бүх зүйлс эндхийн оригинал үнээсээ хямд тусч байгаа. Яагаад гэвэл би дандаа хямдралын үеэр шилж олж авсан учраас…
Загвар, чанар сайтай тийм боломжийн үнэтэй хувцасыг монголд олж авах нь ховор байх гэж би бодож байна.

За одоо зургуудаа сонирхож үздээ.. Өнөөдөр үнэхээр төгс цаг агаартай, намуухан сайхан амралтын өдөр байлаа.. Өглөө хүссэнээрээ удаан гэгч нь унтаж босоод банштай цай хийж идчихээд нуурын эргээр зугааллаа. Амралтын өдөр учраас энгийн бөгөөд биенд эвтэйхэн хувцас сонгож өмслөө. Casual look буюу энгийн лүүк. Энэ улиралд байх ёстой гутлын нэг бол миний өмссөн байгаа Loafers шүү! цацагтай бол бүр гоё 😉 Моданд байгаа учраас хаа сайгүй зарагдаж байгаа байх. Миний бодлоор энгийн өмд, цамц өмсөөд дээр нь энгийн мөртлөө юугаар чимэж өгөх вэ гэхээр сул пиджаак өмсвөл хамгийн амархан бөгөөд зөв сонголт гэж бодож байна. Сулдуу загвартай пиджаак сонгосон бол ханцуйг нь хойш нь эргүүлээд ( шумлаад гэдэг билүү кк ) өмсвөл илүү гоё харагдана. Энэ лүүкийг чамин болгож чимэе гэвэл өсгийтэй сандаал юмуу гурвалжин үзүүртэй  нэг их өндөр биш туфль өмсөхөд шал ондоо харагдана шүү.. Casual chic look.г үүсгэх болно 😉
Жийнсэн өмд юмуу хар өнгийн бариу leggins=иртүүз дээгүүр нь сулавтар сийлкэн материалтай сорочкон юмуу кофтон цамц (зуны улиралд төрөл бүрийн хээтэй торон оруулгатай цагаан цамцнууд санал болгож байна) өмсөөд дээгүүр нь сулавтар загвартай пиджаак өмсөөд лоафэрс гутал өмсөөд урт оосортой мини цүнх (mini bags сүүлийн үед маш “in” буюу моданд байгаа зөв сонголт ) үүрээд явахад энгийн мөртлөө загварлаг хөөрхөн харагддаг шүү. Би энгийн өдрүүдэд иймэрхүү хувцаслах нь элбэг байдаг. Мэдээж зохьсон малгайгаа дээр нь өмсөх юм бол бүр ч күүл ккк Chanel.ийхаа brooch=энгэрийн зүүлтээ малгайныхаа хажууд зүүсэн гоё харагдаж байгаа биз? 🙂 Дараагийн пост хүртэл түр bye.
Өдрөө гоё өнгөрүүлээрэй. Инээхээ мартваа 🙂
Чиний Оогий ♥

IMG_9806IMG_4649IMG_4803IMG_1710IMG_4806IMG_9787IMG_9805IMG_9804IMG_9799IMG_4737IMG_4760OUTFIT DETAILS:

Bag: Burberry

Pants: Ralph Lauren denim & supply

Shoes: Benci Brothers

Blazer: Zara

Top: Zara

Hat: H&M

Watch: Swarovski

Thank you for reading my post.

You Might Also Like

14 Comments

  • Zoloo September 26, 2015 at 11:09

    So pretty stylish

    Please write about your skin care & how to maintain your body … Etc ??? Do you do your own make-up ? Sooooooo nice … Love it ❤️
    Love your Chanel brouch ???

    Please explain to me what does it mean ” U.G.D ” ??? I just found out your Instagram & Blog … I tried to think of it but clueless ???

    Have a beautiful day ???

  • Valente May 4, 2015 at 12:53

    Hi! yumnuudaa zaraad duuschihsan uu?

    • Miss Couture May 4, 2015 at 22:14

      hi, uldsen yumnuud baigaa. 8808 4451 ruu zalgaad holbogdooroi 😉

  • Buzmaa Dovdon May 4, 2015 at 12:51

    U.G.D min amjilt!

  • tuvshuu April 29, 2015 at 15:53

    Wooow uneheer gaihaltai huurhun shuu

  • zayahai April 27, 2015 at 14:34

    Ongorson doloo honogt post bish shalgaltaa l bonbogduullee kk
    Engiin bas goe postuud oruuldag bolohoor taalagddag shuu UGD
    Deer ypon duu sonsson goe duu bn lee
    Ta ooriihoon sonirhdog duu ch ymuu oor hobbiniihan talaar post bicheesei gej husej baina^^

    • Miss Couture April 27, 2015 at 14:43

      Haha postoor bumbugdnuu gesen harin uuruu uur ajiluudad bumbugduuleed amjsanguiee 🙂

  • SoOd April 27, 2015 at 10:17

    daraagiin postoo hurdan oruulaarai dandaa huleedeg bolsoon UGD min

  • Ariunaa April 27, 2015 at 05:50

    Goë haragdaj bna vneheer setgeleesee bichij zøblødøg bolohoor unshihad hvrtel shuud l nvdend haragdaaad l huvtslalt hhhh bas zurag abj bgaa hvn vneheer mundag Bayarlalaa UGD AMJILT

    • Miss Couture April 27, 2015 at 12:20

      Urgelj setgeleesee setgegdlee bichdeg huurhun shuu 🙂 ❤️

    Leave a Reply