Hi U.G.D`s 😉 Шинэ 7 хоногийн мэнд! Доошоо явуулаад Play дараад дуугаа сонсонгоо уншаарай. Би японоор сайн ойлгохгүйлдээ гэхдээ энэ аймар гоё мэдрэмжийг төрүүлдэг дуу 🙂 гэхдээ бас сонсоод байхаар цаанаа уйтгар ч төрүүлэх шиг…
Яг өдийд Япон явахыг ямар ихээр хүсч байна гээч… Сакурагийн улирал болж байна. Энэ үеэр дэлхийн олон өнцөгөөс их олон хүмүүс Японийг зорьж аялдаг юм билээ. Би бас 1 л өдөр энэ үеэр явна даа. Cherry Blossom буюу Сакура мод цэцэглээд үлгэрийн юм шиг байгаа даа… Гэхдээ манай энд бас энд тэнд ургаад гоё байнаа 🙂 Би ягаан өнгөнд дуртай бүр дэндүү их дуртай.. хаа явсан газар ягаан навчтай энэ у.г.д мод ургасан байна гээд боддоо… хараад хараад ханашгүй.. аа ёстой аз жаргалтай өдрүүд үргэлжилсээр байна шүү 🙂
Нартай дулаан өдрүүд ихэсч нимгэн, өнгөлөг, хувцаснуудаа шкафнаасаа гаргаж өмсөх цаг иржээ охидоо! Ягаан, цайвар цэнхэр, lila, mint, цагаан , шар гээд л цэвэрхэн, өнгөлөг хувцаслаад явахад бүх зүйлийг өөрчилдөг шүү дээ. Гэхдээ өглөө, оройдоо сэрүүхэн байгаа болохоор хэт их нимгэлж явж болохгүй шүү. Хаврын салхи хавирга нэвт гэдэг шүү дээ. Мартаж болохгүй шүү! Жоохон байхад эмээ минь байнга хэлдэг байж билээ. Тэр үедээ аанхаа гэсэн мөртлөө л нимгэлээл явдаг байсан. Аяаяа… Одоо бол өөртөө хайртай гэж жигтэйхэн дулаан явбал мянган лан гэдэг болсон шүү дээ ккк Сүүлийн үед снийкэрс кэт их трэнд болж байнаа. Би кэт бараг өмсдөггүй хүн бараг байнга өмсөх боллоо. Жийнсэн өмд, уранхайтай өмд гээд л их энгийн хувцасладаг болоод байна. Биед эвтэйхэн дээрээс нь күүл байгаа биздээ? Би ямар нэгэн зүйлийг сонирхож дурлахаараа тэрүүндээ гүн ороод нэг хэсэг байнга өмсөж, хэрэглэнэ тэгээд удахгүй уйдаад сонин биш болчихдог зантай хүн дээ. Гэхдээ өнөөдөр өмссөн байгаа аутфит бол миний ямар ч үед дуртай байсаар ирсэн, байсаар байгаа, байсаар ч байх хувцаслалт юм. Поло ширтний хоббитой. 1 хэсэг аягүй их авч цуглуулж байсан сүүлийн үед харин багасчихаж. Спортлог юм шиг хэрнээ классик, рояал, энгийн дүр төрхийг 1 доор харуулж чаддаг гэж боддог. Гоё Ralph Lauren.ий polo shirt.үүд шопдоо оруулж зарвал авахуу охидоо? 😉 доор коммэнт бичээрэй! За өнөөдрийн бичихээ ингээд дуусгая даа. Цаг орой болсон байна 01:27 болж байна энэ постоо оруулчихаад унтаж амрая даа. Сакура модныхоо навчис унахаас өмнө өөр гоё зургууд авхуулж оруулахыг бодноо. Болдог бол өдөр болгон л төрөл бүрийн стилээр хувцаслаад хайрт моднийхоо хажууд зургаа авхуулаад гоё постууд бэлдээд баймаар байна шүү кк даанч тэр цаг зав бас зурагчин нь миний хажууд алгаа 🙁
Энэ 7 хоногтоо амжилт бүтээлээр дүүрэн гялалзаад байгаарай хөөрхнүүд минь
10 жилийхэн, оюутануудад шалгалтаа сайн бэлдээд онц өгөөрэй 😉 Би сүүлийн 2 өдөр Багабанди гуайн Титэм үг гээд номыг уншиж байна. Залуу хүүхдүүд авч уншвал их зохистой санагдлаа.
Үүнийг уншиж байгаа дүү нартаа зориулж жаахан хэсгээс нь оруулмаар санагдчихлаа.
“Арван жилд сурч байгаа хүүхдүүд дараа дараачийн олон арван жилд цогцлуулах оюуны сац суваргынхаа зөвхөн суурийг тавьж байгаа хэрэг. Суурь сайн тавигдвал насан турш хураан хуримтлуулах эрдэм мэдлэгийн ордон өргөө бат бэх, уужуу тавиу үзэсгэлэн төгөлдөр байх болно.
Их дээд сургуульд сурч байгаа оюутан залуус 4-5 жил эрдмийн их далайд умбаад тодорхой мэргэжил эзэмшин төгсөнө. 4-5 жил суралцахдаа түүнээс залгаад 40-50 жил амьдрахад шаардагдах оюун мэдлэгийн үүц нөөцөө бэлдэж базааж авч байгаа хүний амьдралын маш чухал үе. Энэ богино мөчлөгт шамдан суралцаж цааш бие даан сурч боловсрох арга ухаан эзэмшиж авахгүй бол үргэлж дутмаг, ямагт гологдмол хүн болж, ажилгүйчүүдийн армид сайн дураараа алба хаах бэлтгэлээ сайтар базааж авна гэсэн үг.”
Дуусгая гэчихээд л ахиад хадуурчихлаа тиймүү ккк за дараагийн пост болтол түр bye.
Чиний Оогий ♥
Бүтэн биеэр ганцаараа авхуулсан зураг ер байгаагүй болхоор зурагчинтайгаа авхуулсан зургаа оруулчихлаа 🙂
OUTFIT DETAILS:
Pants: Ralph Lauren denim&supply
Shirt: Ralph Lauren
Bag: Moschino
Bag chain: Ladurèe
Shoes: Nike air max thea
Sunglasses: H&M
Watch: Swatch
Coat: Morgan
Ring: H&M divided энд

18 Comments
hi, tanii coat ystoi goy ymaa. ghde bi morgan geed haigaad olku bnaa. nadad official website n ogooch pls 🙂
Hi Girl, харин байдаггүй юм байна лээ… ? Би хаугаад олоогүй бас онлайн шопуудаар ховор.
oo noo, tegvel haanaas goy coat oloj awah be? not too expensive coat? advise me pls cuz you’re inspiring me kkk
http://www.asos.com орж үзээрэй ?
Hi my name is Sandra and I just wanted to drop you a quick note here instead of calling you. I discovered your SPRING IS HERE – Miss Couture page and noticed you could have a lot more hits. I have found that the key to running a popular website is making sure the visitors you are getting are interested in your niche. There is a company that you can get targeted visitors from and they let you try the service for free for 7 days. I managed to get over 300 targeted visitors to day to my site. Visit them here: http://ittsy.com/it/3x
wow duug n sonsood unshsan uneheer saihan sangdlaa neg l shan erch huch orchihloo bayarlalaa 😉
Taalagdaj, goe medremjiig ugch chadsand bayrtai baina kkk bayarlalaa 🙂
Hi ugd
Vneheer øngønii gaihamshig bi bas durtai gehdee svvliin ved zurag abhuulaagyi bgaa zaabal ochij avhuulmaar sanagdlaa vrgelj saihan medremj tørvvlj øødrøg bolgodog vzesgelent bvsgvidee AMJILT hvsie
Zaawal avhuulaarai 🙂 bayarlalaaa
shine 7 honogiin mend
Hi Miss Couture,
I’d like to thank you for your posting with us about fashion knowledge . I think you r very feelingful woman for fashion. Since i joined your blog and your personal fb page ,i have learn and i grown a lot .
1 year ago i arrived to Mgl . i spent many time in abroud ,i dont know .Here people are changed , i dont know. But i know ,must be here bright and sunrise. when i seeing some people who live in here have many stress and nervous . When walking in the street most people can not smile , they are looks tired ,some schoolgirls r fighting each other .then the people around them dont stop that madness. Just making the video. its inverisimilitude. it s so sadly for me .You are spreading a happiness and spirit and smile and etc..kkk Not only fashion .The people are like you will heal those people.
But everything has 2. Good things there are. 🙂
Now i am sitting in my table in my office, just thinkig about everything , giving attention for social issue 😛
Goodluck for your everything
Warm regards
Gerel
Bi bas ygaan ungunii hobby ym l bol ygaan ungu huvtsasnaas gadna nudnii teni uruuliin budag geel uidna gej bhgui Goe post oruulsan bna daraachiin postiig chine tesen ydan huleej bna shuu Bas Shop hesegtee baraa nemeerei amjilt
Keke jinhene pink lover baina daa 🙂 za tegnee bayarlalaa
goe ustei ymaa bas ih goe gartai ym huurhun ymaa
bi ch bas japand ochiod yagaan ungiin tsetsegtei kimono umsuud uzesgelent sakuragiin hajuud
zurgaa avhuulmaar l bn kkk
daraagiin postiig chin huleej baiy amjilt…
Ene udaa bas l negt ^^
Goe ongo ongiin modiig harahaar neg l ulgeriin orond amidarch bga yn shig setgedel torood goe baidag shuu
Bi ygaan ogond durgui ldee tgehdee ygaan tsunh ni hoorhon ymaa ~♡
Uzesgelentei egchdee urgelj amjilt husey♥
huurhun yumaa. ygaan sakura ygaan tsunk ygaan palito goy zohitsjee.
Thank you girl 🙂