Шинэхэн өдрийн мэнд! Саарал өнгөний бага багаар minimal style руу уусан орох тэр донтолт одоогийн байдлаар нилээн хүчтэй үргэлжилж байна ккк Ялангуяа саарал өнгө урд нь надад хэзээ ч ингэж таалагдаж гоё харагддаггүй байсан одоо яагаад ингэж их таалагдаж байгааг би ч өөрөө мэдэхгүй байна. Хэдий ямар нэгэн утга санаа илэрхийлдэггүй ч хүйтэн мөртлөө цэвэрхэн их тансаг өнгө юм л даа. Тансаг модерн амьдралтай хүмүүсийн гэрээ тохижуулсаныг ажиглаад харж байхад ихэвчлэн саарал болон завсрын цайвар-шаргал-ногоон өнгийг сонгосон харагддаг. Би стилистээр сурч байхад хүн бүр өөрийн зан араншин, бие галбиртаа таарсан өнгө болон стилтэй байдаг тэрийгээ мэдээд өөртөө тохирох стилээр хувцаслах нь ямар их үр өгөөжтэй байдаг болон ямар их утга санааг илэрхийлдэг юм бэ гэдгийг ойлгосон өдөр ирэх бүр улам их ойлгож байна. Гудамжаар явж байхад танихгүй хүмүүсийг хараад ажиглаад л… Өөрийн эрхгүй бага багаар мэргэжлийн өвчин болдог бололтой хэхэ Гэхдээ үнэхээр сонирхолтой. Хэн нэгнийг хараад л ажиглаад л түүнийг ингэж өөрчилвөл өөртөө тохирохгүй буруу хувцасласан байна даа эсвэл үнэхээр энгийн байсан ч өөртөө зохисон өнгийн хувцас стилээр хувцасласан байх нь ямар гайхалтай эерэгээр гэрэлтэж харагддаг болохийг харах маш сонирхолтой. Би бага багаар уусч байгаа мэт…Зүгээр л чамд энэ хувцас зохино ийм төрхтэй юм чинь иймэрхүү өнгө зохих байх гэх биш энэ бүхний цаана шинжлэх ухааний үндэслэлтэйгээр олж мэдсэн их утга учир бүхий зүйл юмаа. Хийж байгаа зүйлдээ уусч орон дурлах гэдэг чинь л болоод байх шиг. Тиймээс энэ бодол маань явсаар намайг цахим ертөнц хөгжсөн энэ үед хүмүүст онлайнаар стиль имиджийг нь тодорхойлж, хувцас сонгож өгч хүмүүсийн амьдралийг өөрчилмөөр өдөр бүр өөртөө бүрэн итгэлтэй алхахад тусламаар санагдаад болдоггүй. Угаасаа л миний мэргэжил болсон юм чинь би ер нь хийж эхлэх ёстой юм байна гэдгийг ойлгож байна. Хэдий энэ хямдхан биш ч хүн бүр амьдралдаа өөрийгөө өөрчлөхийг хүсдэг үргэлж өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун алхахийг хүсдэг. Гол түлхүүр нь мэдээж дотроосоо өөрийгөө сэтгэл санаагаараа эерэг байх ба гаднах харагдаx байдал. Хүнд харагдах төрх. Өөрийгөө мэдрэх мэдрэмж. Өөртөө таалагдсан өөртөө зохисон хувцас өмсөөд алхахад мэдээж өөртөө итгэх итгэл дагаад л ороод ирнэ. Мэдээж нэмээд үс засалт нүүр будах г.м зүйлс нэмэгдэнэ. Өөрийгөө өөрчлөх хүсэлтэй, хүссэн хувцасаа хайгаад олохгүй байгаа надад юу зохих бол гээд мэдэхгүй байгаа эсвэл юу худалдаж авахаа мэдэхгүй сонголт хийхэд хэцүү байвал надтай холбогдож болно шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл оруулнаа. 🙂 Инстаграм дээр @stylist.ogi дагаарай.
Өнөөдөр өмссөн хувцаснуудынхаа дэтайлийг танилцуулбал сүүлийн үед моданд ороод байсан сул урт сороочкан цамцийг ноосон цамц болон уранхайтай жийнсэн өмдтэй кэттэй хослуулж өмслөө. Zara Trafuluc.н ЭНД цагаан саарал сул загвартай coat өмссөн. Шинэ коллэкцд байнлээ. Хүмүүс зураг хараад ойролцоогоор хэр урт юм бол гэж мэдэхэд дөхөмтэй боловуу гэдэг үүднээс би 173см өндөртэй. Энэ пальто Size M өмссөн байгаа. Уг нь би Zara XS, 34 өмсдөг. Ийм загвартай пальто нь сул байх тусмаа гоё харагддаг болохоор бүр М сонгосон. Ноосон цамцтай өмсвөл бас барихгүй байх үүднээс тэгж сонгосон. Сүүлийн үед охид, хүүхнүүд маань их асууж байгаа болохоор удахгүй нэг пост гоё загварлах пальто болон өвдөг давсан гоё гутлууд хаанаас ямар үнээр авч болох талаар бэлдэж оруулнаа. 😉
Миний өмссөн өмд урд нь би нилээн хэдэн постон дээр өмссөн байгааг мэдэж байгаа байх. Өнгөрсөн жилийн хамгийн их трэнд болсон ripped jeans! Бас Zara. Өвөл болж байхад ийм өмд өмсөөд даарахгүй байна уу гэж бодож байгаа байхдаа тиймүү? Яг үнэндээ жаахан даарсаан гэхдээ өмсөхийг, гаргахийг хүссэн стильтэй минь надад байдаг өмднүүдээс хамгийн тохирсон нь байлаа. Аа нээрээ энд өмд өнгөрсөн зуны хямдралаар хямдраагүй яагаад гэвэл хамгийн эрэлт хэрэгцээтэй хүмүүсийн их худалдаж авсан загвар байсан учраас. Харин энэ удаад хямдарсан байнлээ шүү! 100.с дээш $.н юм надад захиад авч болно. Би харамсалтай нь урднийх шигээ бараа явуулахаа больсон шүү! Болж өгвөл хямд үнээр Монголийнхоо охидод гоё юм хүргэх юмсан гэсэн бодол үнэхээр байсан. Тэгж их ашгийн төлөө яваагүй. ХАРИН тэгж хийхэд хүмүүс үнэлэхгүй харьцаж байгаагаас эхлээд надад үнэхээр таалагдаагүй. Тиймээс одоо угаасаа ч мэргэжлийн Personal shopper буюу хувийн дэлгүүр хэсэгч болсон учраас хүссэн зүйлээ надад чиний төлөө хайж, олж, авч явуулж өгч байгаа хөлсөө төлөөд авхуулж болно. 🙂
Өмссөн снийкэрс: Аdidas Supersh
Цүнх 3 жилийн өмнө байна уу бас л Zara.с авч байсан юм байна. Сүүлийн үед урт оосортой жижиг цүнх байнга үүрэх болжээ. Загварлаг бөгөөд эвтэйхэн биенд амар. Чи ч бас иймэрхүү цүнх сонгож үүрээрэй. 😉
Ноосон цамц маань CocoGio гээд Италийн брэндийнх. Манай энд байдаг хүмүүст ANOUK.д байгаа. Өнгө өнгөөрөө 60% хямдарсан байнлээ шүү!
Ороолтоо харин хаанаас авснаа сайн санахгүй байнаа кк
Монголд -38 хүрч байна гээд л сонсогдоод байна. Сайн дулаалж яваарай хөөрхнүүдээ. Хүйтэн үед гоё харагдах н чухал биш дулаахан л явах нь чухал шүү! Жоохон 10 жилийн охин байхдаа Монголийн тэр хүйтэнд малгай өмсөхгүй нойтон үстэй явдаг байснаа бодохоор л аймшигтай санагддаг. Хөөрхий өөрийгөө гоё харагдаж байна гэж боддог байсан юм байхдаа. Дулаахан хувцасласан хүн нь хамгийн гоё харагддаг шүү! Манай энд сүүлийн хэдэн өдөр жаахан хүйтрээд бороо ороод л саарал өдрүүд үргэлжилсээр.. Би ч сэвсгэр цагаан цас орохийг хүлээсэн хүн л байна даа…
Дараагийн пост хүртэл babye.
Өдрөө гоё өнгөрүүлээрэй.
Удаан сонсоогүй хайрт дуучин Leona Lewis.нхаа А moment like this гэдэг дууг өнөөдөржин сонсоод хавсаргаад оруулчихлаа.
Чиний Ogi ♥
Photos: Bernd Faulstich
Зургаа авч дууссаны дараа хамгийн дуртай Vanille.тэй халуун Latte Machhiato уугаад суух тэр мэдрэмж…
7 Comments
Hi, huvtsasnuud ni goy hoorondoo zohitsoj haragdjin xexe bas huurhun ymaa 😉 Ene derh tsagaan ungutei tsag ni ymar tsag ve?
Баярлалаа, өө би бичихээ мартжээ. Swatch.н цаг шүү ?
Odriin mend 🙂 blog tani uneheer ih taalagdlaa, unuudur l blogoor chin zochilson hernee barag buh dugaariig unshih gj bn shu kk yutai ch setgegdlee huwaaltsahgui bol bolohgui sanagdaad blaa. ih olon type aar medeelel hurgej bga ni uneheer sonirholtoi baina shu tsaashid ni amjilt husyaaa ?❤
Comment unshih udriin mend OGI?
Tasarhai haragdaj bn, vneheer gaihaltai hosluuljee. Iim urtduu urgun tsamtsiig donjtoi umssun n mash ih taalagdlaa. Chi bid 2iin undur barag adilhan yum bn. Bi Chamaig undur n hed bol neleen undur bh gj bodoj bsiin kk. Thank u dear vneheer nvdee setgelee baysgaj, uuriinhuu medremjiig hugjvvlsen met sanahdaa shv ?
Sanagddag gj unshaarai ??
Mash goy???? bainga blogruu chn orj, postuudiig n unshij emegtei hun blj tursniih iim saihn bhsan gj erch huch awdg shuu bayrlalaa^^
Хүндэт хөөрхөн Оогий,
Гоё фост байнаа.Гоё хослуулсан байна . Надад саарал хувцас ганц ч байхгүйн байнаа. Надад зохихгүй өнгө дараа байгаа санагддаг. Өөрт зохидог өнгөтөй ч юмуу? зохицуулж болох юм байна гэж харлаа. Надад стилистийн зөвлөгөө өгч болох уу? баярлалаа.
Хүндэтгэсэн,