Beauty, Lifestyle

BIOTTA MY WELLNESS WEEK – 7 ХОНОГИЙН ЖҮҮСНИЙ ЦЭВЭРЛЭГЭЭ

April 12, 2017

 

 

 

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь. Өнөөдөр та нартайгаа өнгөрсөн 7 хоног юм идэхгүйгээр хэрэглэж диэт хийсэн Biotta / Meine Wellness Woche буюу 7 хоногжин цаанаасаа гаргасан плантай жүүс заасан хэмжээгээр, цагийн хуваариар ууж гэдэс дотроо цэвэрлэж, жин хасан бикини фигур бэлдэхэд зориулсан нийт 11 ширхэг 500мл хэмжээтэй шилтэй 5 төрлийн жимс ногооний жүүсээр дэглэм барих пакэт хэрэглээд өдөр бүр ямар байсан тэмдэглэл оруулахаар шийдлээ. Урин дулаан цаг ирээд өвлийнхөө өөхнөөс салж сэтгэл санаа бие махбодио ч гэсэн цэвэрлээд сайхан мэдрэмжийг авахад маш их нөлөөлөх энэ жүүсний 7 хоногийг эхлүүлэхийг хүсч байгаа хүн байвал 2н хооронд дундаас нь хаяхгүй тууштай хийж чадна гэдэгтээ итгэлтэй байсан үедээ л эхлэх нь зүйтэй боловуу. Би ер нь амьдралдаа урд нь 1 л удаа диэт гэдэг зүйлийг хийж хоолоо сойж байсан нь яг энийг 4 жилийн өмнө өдийд хийж байсан юм л даа. Тэр үед би бас нилээд таргалсан бараг 60кг дөхсөн байсан. 10 хоногийн өмнө ахиад тэр хэмжээнд хүрснээ мэдрээд шууд эхлэхээр шийдэж 3 хоногийн өмнөөс биеэ бэлдэж махан хоол бага идэж хөнгөхөн салат гэх мэт идэж биеэ бага зэргээр дасгасан байгаа. Бас дулаарсан болохоор гадаа гүйж эхэлсэн. Дан жүүсээ уугаад тийм амархан турахгүй бага зэрэг спорт хийх хэрэгтэй. Гэхдээ мэдээж бие тань юм идэхгүй болохоор сульдах болохоор хүчтэй биш удаанаар бага зэрэг л хийхэд хангалттай. Ямар нэгэн хөдөлгөөн бас хөлсөө гаргах л чухал. Урд нь би 7 хоногийн дотор 5кг хасч тэрнийхээ дараа тасралтгүй гүйгээд сар гарангын дараа 10аад кг хасч 51кг хавьцаа байдаг байлаа. Тийм болохоор би энийг ахиж нэг удаа хийж үзэхийг зорьсон юм. Үнийн хувьд 58.- швейцар франк. Монголд байдаг хүмүүс бол харамсалтай нь хэрэглэж чадахгүй л байх л даа. Манай энэ хавиар байдаг хүмүүс ер нь Европийн орнуудаар бол онлайн захиалаад авах боломжтой. Энд бол апотект байдаг. Biotta My Wellness Week гээд хайхад гараад ирнэ. Жүүсний хажуугаар ургамлийн цай болон Маалингийн үр хамт ирнэ. Маалингийн үр нь (Leinsamen, англиар Linseed) гэдэс дотор их сайн цэвэрлэдэг. Өглөө болон оройн хоолондоо жижиг халбагаар 2г ус юмуу цайгаар бүхлээр нь залгина. Гэдэс доторхийг цэвэрлээд өтгөнийг чинь базааад л сайхан гаргаад өгдөг.  За ингээд өдөр бүр ямар байсан бага зэрэг тэмдэглэл доор оруулъя!

1 дэх өдөр: Биеэ бэлдэх өдөр. Хамгийн эхний өдөр учраас бага зэрэг идэх юмтай байсан. Өглөө бүр бүлээн ус 1 стакан уугаад чавганы голлосон орцтой гоё амттай жүүс 100мл уугаад байнга иддэг шигээ өглөөний цайгаа ууна. Араас нь маалингийн үрээ 2 жижиг халбагаар усаар залгина. Тэгээд өдөр нь мулти витамин жүүс 100мл уугаад бага зэрэг хөнгөхөн өдрийн хоол болж өгвөл махгүй иднэ. Би бол салат идсэн. Үдээс хойш 5 цагаас эхлээд нилээн өлсөөд толгой өвдөж эхэлсэн. Тэгээд оройдоо чавганы жүүс 100мл, маалингийн үр 2 халбага тэгээд 2 дунд зэргийн хэмжэээтэй чанасан төмс болон 2 жигнэсэн лууван ямар ч тослоггүй тарагтай хольж иднэ. Бага зэрэг идэх юмтай байгаа болохоор эхний өдөр бол ерөнхийдөө дажгүй өнгөрсөн.

2 дох өдөр: Өчигдөр хоол бага зэрэг идсэн өнөөдөр жинхэнэ жүүсээ ууж эхлэх эхний өдөр болохоор сэтгэл санаа дажгүй. Дөнгөж эхлээд удаагүй болохоор 7 хоног тэвчнээ давнаа л гэсэн дүүрэн эрмэлзэлтэй. 🙂 Өглөө сайхан унтаж амарчихаад босч 1 аяга бүлээн ус 100мл чавгатай жүүсээ ууж, маалингийн үрээ залгичихаад гарч 30мин гүйсэн. Гэртээ орж ирээд youtube.s гар, өгзөг, гэдэсний дасгалаа хийсэн бөөн эрч хүч ороод сайхан байсан шүү. Тэгээд удаан хугацаанд тайрмаар санагдаад л байсан үсээ нилээн богино болгож тайраад богино үстэй болсон доо. Би ер нь өөрөө будаад өөрөө үсээ байнга үзүүрээс нь тайрчихдаг. Хүнээр биш өөрөө хийхдээ илүү кайфтай байдаг л даа. Ажил төрлөө ч өлсөж зоволгүй аятайхан хийгээд дууссан. Шинэ үсэндээ дурлаад өлсөхөө ч мартаад хөөрсөн бололтой. Орой 8с хойш харин толгой өвдөөд хэцүү байна гэхдээ яаж ийж байгаад унтчихвал ч 2дох өдрөө давлаа даа.

3-4 дахь өдөр: Сайн унтаж амрах хамгаас чухал. Уух зүйл өчигдөртэй адил. Толгой л их өвдөж байсан даа. Өдөр дор хаяж 2литр ус, ургамлийн цай уух ёстой. Би бол өлсөх мэдрэмж төрөхөөрөө л ус юмуу бүлээн цай уугаад л байсан. Бараг өдөрт 4 литр уусан байхаа кк 3 дахь өдрийн өглөө л эхний удаа өтгөн гарч байна. Ходоод гэдсэнд байгаа хамаг зүйлсийг нөгөө маалингийн үр маань базаад сайхан гаргаж байгаам даа кк тэрний дараа ямар сайхан мэдрэмж гэж санана. Бие минь цэвэршэж ариуссан юм шиг л хов хоосон сайхан мэдрэмж. Үнэхээр сайхан шүү. Бүр үгээр хэлж үзгээр бичишгүй ккк За энэ цагаас эхлээд одоо л турж эхэлж байгаа байхдаа гээд бодогдоод эхэлсэн. Нээрээ л 2кг багассан байлаа. Yasssss!!! Ингээд байвал хэдэн өдөр тэссэн ч яахав дээ! Аа нээрээ манай найз залуу маань би хоол идэхгүй юм чинь чамд байнга хоол хийж өгөхгүй шүү гээд нилээн хэлмэгдсээн хөөрхий. Гэхдээ тэр бас далимдуулаад бага идээд спорт хийгээд бас хөөрхөн жин хасаж байгаа. 4 дөх өдөртөө түүнд хоол хийж өгсөн. Би өөрийнхөө
гараар гэхдээ давсыг нь ч амсаагүй гээд боддоо. Ямар хэцүү байсан бэ. Хоол яалтчгүй амьдралаас авах аз жаргалын томоохон хэсэг юмаа гэдгийг л мэдэрнэ. Найз маань өөдөөс харж сууж байгаад л амттай сайхан хоол идчихлээ. Надад ямар мэдрэмж төрснийг төсөөлж л байгаа биздэ?? Хмм… Гэхдээ идэхгүй ч гэсэн зүгээр л гоё хоолны үнэр үнэрлэх бас сайхан мэдрэмж юм гэдгийг мэдэрсэн дээ. 🙂

5 дахь өдөр: Өглөө бүлээн усаа 100мл жүүсээ маалингий үрээ уулаа. Шүдний эмчийн цагтай байсан. Шүдээ жаахан янзлууалаад тэр өдөржингөө тэрнээс ч болоодуу ерөөсөө өвдөөгүй ч гэсэн ямар ч юм идэх дур хүсэлгүй өдөр өнгөрлөө. 1 талын шүднээс болоод өлсөх зовлон ер мэдэрсэнгүй. Бүр өдөржин хувааж уух 1 шил улаан манжингийн жүүсээ ч талд нь оруулаагүй.

6 дахь өдөр: Дан жүүс уух 5 өдрийн сүүлийн өдөр: Одоо 2хон хоног гэж бодохоор инээд хүрээд л 🙂 Өчнөөн өдөр тэсчихсэн юм чинь өнөөдөр юу ч идэхгүй байхад юүхэн байхавдээ л гээд бодогдоод байдаг юм байнлээ. Гэхдээ харин 6дахь өдрийн орой бол нилээн хэцүүдсээн. Аймшигтай их өлссөн. Урд нь өлсөөгүйгээрээ өлссөн гэхдээ гэдэс минь бүүр навтгай цаашаа татагдаад байгаа мэдрэмж. Ерөнхийдөө бие нилээн нимгэрсэн нь илт мэдрэгдэж байсан. 3кг аль хэдийн хассан. Халуун ваннад хэвтчихээд эртхэн унтая даа…

7 дахь өдөр: He-yo! Сүүлийн өдөр шүү дээ. Өдрийн хоолонд бульонтой өндөгтэй шөл идээд хамаг хөлс гараад хоол идэж байна гэдэгтээ итгэхгүй бөөн аз жаргалтай байсан даа. Миний хайр ч агуу тэвчээртэй бүсгүй юмаа мундаг байна гээд л манай найз залуу намайг магтаад тэрэнд ч урамшаад хичнээн сайхан. Үнэхээр 7 хоног тэсчихдэг юм байна гээд л гайхаад байсан хэхэ

За нэг иймэрхүү 7 хоног өнгөрөөгөөд 3кг турж биеэ гэдэс дотроо сайхан цэвэрлээд авлаа. Одоо тасралтгүй 7 хоногтоо дор хаяж 3 удаа гүйгээд гэртээ дасгалаа хийгээд байхад сайхан фит болоод ирнэ дээ. Олж авах боломжтой хүн байвал аваад заавал хийгээд үзээрэй. Надад бол маш их таалагддаг алдах юм байхгүй. Зүгээр турах гээд хоол идэхгүй биш гэдэс доторхоо цэвэрлэж байгаа гэж бодохоор сэтгэлд аятай байдаг шүү. Хүн хоол идэхгүй мах идэхгүй болохоор тэгдэг юмуу маш үнэрч (би угаасаа үнэрч дээрээс нь бүр эрс болсон) янз бүрийн эвгүй үнэрийг амархан мэдрээд маш мэдрэмжтгий болчихдог юм байна. Бас мэдээж уур уцаар ихтэй болно өлсөж байгаа үед хүн ямар байдаг билээдээ тиймээ тэр бол байх асуудал. Тавтай тухтай байдлаа сайн хангаж аль болох тайван амгалан, дулаахан хувцаслаж өөрийгөө энхрийлэх хэрэгтэй. Би маш их даараад л байсан. 3 дахь хоногоос царай шингэрээд сайхан болж эхэлсэн. Үрчлээтэхгүй гөлгөр сайхан арьстай болохийн тулд ногоон цай хөлдөөж байгаад мөсөөр арчдаг болоод байгаа. Шууд мөсөө нүүрэн дээрээ хүргэвэл болно л доо гэхдээ судас хагарч улаан хацартай болох аюултай учраас алчууранд ороож байгаад арчиж байгаарай. Бас өглөө бүр нүүрээ угааж байхдаа хөхөө хүйтэн усаар хальт шавшвал унжихгүй сэрвэгэр байдаг 😉  Маш их хүмүүс инстаграм дээр стори өдөр бүр юу ууж байгааг оруулж байсан болохоор асуусан жаахан ч гэсэн хэрэг болно гэж найдая. Бас байнга 60кг гээд хилээ үзээд байдаг нэг их тарган харагдахгүй хэдэн см өндөр вэ гээд л асуугаад байдаг. Би 173см шүү. Дундаж 54,55 кг байхад зүгээр байдаг. Бүр их спорт хийсэн үед бараг 50,51 kg  болно. Энэ зун бол тийм л болох зорилготой байгаа. Гэхдээ заавал тэдэн кг гээд голчлоод байх буруу л даа. Харахад ямар харагдах нь л чухал уг нь. Хүн нилээн таргалаад ирэхээр гэхдээ яалтчгүй жингээ байнга үздэг болчихдог юм байна хэхэ Хэрэглэж эхэлхээр шийдсэн бол тууштай хийгэрэй. Бас ямар байсан сэтгэгдлээ энд үлдээгэрэй. Өдрөө сайхан өнгөрүүлэрэй. Fighting!

XоXо Оогий ♥





Thank you for reading my post.

You Might Also Like

3 Comments

  • тшыхуул May 30, 2017 at 02:23

    Heyo, UGD
    Хэрэгтэй гоё зөвлөгөө , тэмдэглэл байнаа. Бас ингэж гэдэс дотороо цэвэрлэмээр санагдлаа. Та 2 хөөрхөн шүү. Бие биенээ дэмжиж байгаа нь, урам өгч байгаа нь , зорилгодоо үнэнч байгаа нь….

    Үзэсгэлэнтэй нүдтэй юм \юмны сайн сайхан талыг нь түрүүлж хардаг\
    Надад лав нээх гоё эмэгтэйлэг, эдэлж хэрэглэж байгаа зүйл нь үнэхээр гоё\ би таны ажлын ширээ , эмх цэгцтэй гутал цүнхний тавиур,блогны дизайнд, аяганд\am liebsten\ сонголтонд дуртай. Гэртээ гэгээ татуулсан сайн эзэгтэй болох байхаа. Гоё юмаа гэж бодсоныхоо дараа ийм байхын тулд өчнөөэ хөдөлмөрлөсөн байхдаа л гэж бодоод бас их хүндлээд хайр хүрнээ.

    зааза унтахын өмнө сайхан шинэ блогийг нь уншчихлаа. Одоо сайхан унтая.
    Таын блогийг уншихаар нээх гоё болоод, сайхан үг хэлмээр санагддаг шүү.

    Сайн сайхныг хүсье 🙂

    • Miss Couture May 31, 2017 at 00:07

      Би бас яг унтахынхаа өмнө ямар гоё сэтгэгдэл уншчихваа.. Маш их баярлалаа хөөрхнөө ???

  • Niso April 12, 2017 at 17:48

    Thanks mash heregtei medeelel oruulsand.
    Usee uuruu tairch uzsen taalagdsan shu
    Yamar budgaar usee buddag be? Nomeriig ni oruulaad uguuch
    Zurgan deer usnii ungu ni ih goy eruul haragddag shu ?

  • Leave a Reply