Сайн уу энэ постыг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргье! Маш урт тэкст цаг гаран сууж бүгдийг тодорхой тайлбарлаж бичсэн байснаа хадгалаагүй байхдаа 1 товчлуур буруу дарснаас болоод бүгд арилчихлаа. Ааааа гэж орилмоор ч юм шиг ккк гэхдээ нэгэнт болчихсон юм чинь одоо яалтай ч билээдээ. Тиймээс одоо товчхон бичхээр шийдлээ. Өнөөдөр бүтэн сайн өдөр юм чинь Lazy Sunday пост болгочихоё дөө 😉
Швэйцар улсын 4 дэх том хот болох Lausanne хотоос бэлтгэсэн юм. Энэ өдөр бие маань жаахан тавгүй байсан учраас очиж үзнэ гэж бодож байсан газруудаараа бүгдэнгээр нь очиж амжаагүй буцаад Zürich рүүгээ буцсан. Зургууд дээрээс ч гэсэн фит биш байгаа нь харагдаж байна. 2 дох удаагаа энэ хотод ирж байгаа минь энэ юм л даа. 4 жилийн өмнө найз охинтойгоо ирж байсан бас л бие минь тавгүйтэж буцаж билээ. Зочилж очсон айл маань 3 мууртай байж таараад аллерги хөдлөөд хамаг нүд, хамар, ам загтнаад хавдаад бүүр аймшигтай юм болсон. Тэр цагаас хойш муурны аллергитай юм байна гэдгээ мэдэрсэн дээ. Бодсон чинь чих дотор загтнаад явчих шиг кккк ер нь л надад тохирохгүй хот юм бишүү тохирохгүй зүг ч юмуу хэхэ
Хотынхоо төвд байрладаг Lausanne Palace гээд их алдартай 5 одтой зочид буудал байдаг юм байнлээ. Надад гаднаасаа маш их таалагдсан. Мэдээж дотроо бүр гоё байх л даа ЛОЛ
Энэ хот маань их өндөрлөгт байрладаг Алпийн нуруу дараааллаж сүндэрлэн харагдаад Жэнэв нуурын үргэлжлэл урсан харагдаад их үзэсгэлэнтэй газар юмаа. Энэ бүгдийг энэ зочид буудалд байрлах юм бол харж чадах юм байнлээ. Дараа ирвэл тэнд л заавал байрлана даа гэж бодогдсон 🙂 Гэхдээ очих болгон бие минь тавгүй болоод байдаг тиймээс ахиж явах эсэхээ сайн бодолцож л үзэх хэрэгтэй ккк
Би очсон газар болгондоо үндэсний түүх соёлын дурсгалт газрууд, сүм хийдээр нь очиж үзэх дуртай. Доор бага сага зураг байгаа сонирхож үзээрэй. Таалагдана гэж найдаж байна.
Амралтын өдрөө гоё өнгөрүүлээрэй.
Оогий ♥
OUTFIT DETAILS:
Duffle Coat: Absolument Tendance (энд төстэй)
Gilet: Polo Ralph Lauren (hunting style, bodywarmer)
Shirt: Ralph Lauren
Belt: Tommy Hilfiger
Jeans: Guess
Boots: Benci Brothers
Bag: Burberry
Watch: Swarovski
Энэ сандалуудыг ингэж гоё жигд өрсөн байх гэж?
Миний хайрт Ladurée.н дэлгүүр бас байдаг юм байнлээ.Энэ өмдөндөө би яасан их хайртай гээч! Сайн харвал өвдөг нь цайрчихсан байгаа биз? ккк Олон жил өмсөж байна даа. Маш эвтэйхэн бас гоё өнгөтэй хаяж чадахгүй үе үе өмссөөр л байна. Чамд бас тийм хувцас байдаг л байх тийм үү 🙂
Christian Coigny гэх хар цагаан зураг авдагаараа алдартай зурагчний галэрэй музэй дотор байсан.
Гайхалтай биш гэж үү?

17 Comments
Very informative article, i’m regular reader of your site.
I noticed that your blog is outranked by many other websites in google’s search results.
You deserve to be in top ten. I know what can help you, search in google for:
Kelustu’s tips outsource the work
Snu? Huurhun busgui min Bi ugn hollywood bolon mongolin mash olon busguichuudiin zagwarlag baidliig duuraigiig hicheedeg. Gehdee chi ontsgoi yum aa kk Bas sxn hotuudaar ayluuldagt bayarllaa
Amjilt husie, ooriinhoo durtai zuild tsag zaw gargaj hodolmorloh shig saihan zuil baidaggui shuu
Sain uu.
Uuriin chini songolt, huvtsaslalt, postuud bugd mash ih taalagdaj, mash ih saihan medremjuudiig avdag shuu!
Dahin dahin goe song olt,zurag,medee oruulj baigaarai! Amjilt!
Sain, sain uu 🙂 Taalagdaj baigaad bayartai baina. Mash ih bayarlalaa
oruulsan buh zuil ni taalagdlaa.mash ik kaiftaigaar uzlee
Sonsohod taatai baina. Thank you. 🙂
ymar goy setgel sergeesen post ve, taalagdlaa. huvtsaslalt, avsan zurguud ene ter chin uzehed kaiftai bailaa. bayrlalaa
❤️❤️❤️
Uneheer daichin busgui yumaa bayarlalas chamd ushuu zunduu zunduu shine post oruulj bgaarai. Amjilt husie.
Za bayarlalaa, urmiin ugsiig haramgui hairladag huurhun ohid, busguichuuddee mash ih bayarlalaa ❤️
Wow uneheer goe haragdaj bna my sonirhdog style-r huvtsaslasan bna Dandaa goe shan shine medeelluud oruulj bgaarai amjilt
Bayarlalaa, saihan busgui mini 🙂
vneheer goe umaa bi Bernd ochij bsan Zürich d bas odoo dahij ochihiig mash ih hvslee . Vneheer medremjtei bvsgvi shvv vzeh ih durtai.Bie ni tabgui boldog bol dahij demii bhaa zvg ni taarahgyi bgaa Bolob uu ervvl bh chini l hamgiin tom beleg shvv AMJILT Xøørxøn øø
Баярлалаа. Улсын нийслэл Бэрн ч гоё хот шүү. Дараа ирэхдээ өөр зөндөө олон гоё хотуудаар очиж үзээрэй. Switzerland ч уул, ус хосолсон үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай амьдрах орчин нь бүрдсэн тайван сайхан улс шүү. 🙂
Setgel ih gargajee ymar goy post wee ochj vzeegvi ch gsen ooroo aylsan ym shg goy sanagdlaa bayrlalaaa bs amjilt.biye sn bodooroi
Маш их баярлалаа хөөрхнөө. Уншсанд талархие! 🙂