Inspiration, Summer, Travel

SUMMER VIBES

Insel Ufenau - May 19, 2015

Hi loves 😉 Сүүлийн хэдэн өдөр нартай сайхан өдрүүд болж өнгөрлөө. Яг л зун шиг. 1 юм ингэж усны хувцасаа өмсөх цаг ирдэг юм байжээ. Энэ мөчийг яасан их хүлээвээ! Зун цаг минь хаяанд иржээ. Нээрээ сониноос бурхан гэж байдаг юм байна. Намайг зурагчинтай болгож өгөөч гээд л гуйгаад байдаг байсан хүсэл маань биелээд зураг авах хоббитой залуутай танилцаад энэ зургуудыг авсан. Яваандаа бүр гоё зургууд авна гэж найдаж байна 🙂 Өөр сонин сайхан гэвэл инстаграмдаа shop.misscouture гэж account нээсэн. Ойр ойрхон шинэлэг гоё бараанууд явуулж байхийг бодноо. Би энийг зөвхөн ашгийн төлөө хийдэггүй. Үе үе янз бүрийн promotion, урамшуулал, хямдралтай барааг боломжийн үнээр охидуудад хүргэхийг хүсч байгаа. Яагаад гэвэл энд хямдарсан үедээ маш сайн хямдардаг учраас тэрний зах зухаас ч гэсэн Монголд байгаа охид, бүсгүйчүүддээ мэдрүүлэх юмсан гэж боддогийн. Яагаад гэвэл би өөрөө энгийн үед авч чадахгүй зүйлээ хямдрал, янз бүрийн урамшууллын худалдааны үеэр олж авахдаа ямар их баяртай, өөрийгөө азтай мэт баярладаг гээч тэр мэдрэмжийг мэдэж байгаа биздээ? … Ер нь хямдралд дургүй эмэгтэй хүн хаана байнаа? 🙂 
Хаа ч явсан чанартай зүйлсийг хямд үнээр олох, хямдхан юман дундаас хөөрхөн загвартайг нь олж харах миний яалтчгүй авьяас байх шиг байгаамаа хэхэ Mиний зарж байгаа ихэнх зүйлүүд зарим нь үнэтэй юм шиг байвч оригинал үнээсээ хямдарснаар л үнэлэгдсэн байгаа гэдгийг санаарай. Мэдээж жижиг сажиг хямдхан зүйлс бас зөндөө л байгаа. За тэр ч яахуу энэ удаагийн пост маань зуныг мэдрүүлж байгаа биз? Яг ингээд хувцаслаад л нуурын эрэг, далайн эрэг дээр амраад явж баймаар. Энэ торон цагаан дрэссийг хараад л шууд авсан. Яг миний хүсч хайж байсан плать байсан учраас. Тэгээд бүр аймар хямдхан гээч H&M.н Divided хэсэг дээр 24,90chf гээд байгаа. Таалагдаж байвал 1 дайраад гарахгүй юу 😉
Би торон хувцасанд ер нь мааш дуртай. Сүүлийн 1 жил бол бүр ихээр дурлаж байгаа. Моданд ихээр орж янз бүрийн хээтэй цамц, юбка, дрэсс гадуур их зарагдаж байгаа болохоор тэр байх л даа. Энэ дрэссийг гэрэлтдэг болохоор зөвхөн бикининий гадуур өмсөх юм уу гэж бодож байна уу? Үгүй ээ ккк дотуур нь майк шиг гэхдээ өгзөг давсан даавуун материалтай подвоолк өмсчихөд гоё харагдана. Гэхдээ нуруугаараа онгорхой болохоор бас л тэрэнд тааруулна гэж асуудал байхдаа хммм.. за би дараа өөрөөр өмсж пост оруулна гэдэгтээ итгэлтэй байна 🙂
Миний өмссөн сандаал маш олон охид асуусан. Би Mango.с авсан. Үнэ ч маш боломжийн байсан. 29.90.- Энэ хавар зуны супэр трэнд Gladiator сандаалууд , цацагтай хөл ороосон иймэрхүү сандаалууд заавал нэгийг олж аваарай гэж зөвлөх байна. Надад мааааш их таалагдаж байгаа. I`m obsessed!!! ♥

За тэгээд мэдээж чимэглэл зүүлтүүд энэ жилийн моданд орж байгаа bohostyle бөгж, гарын зүүлтүүд зүүсэн байгаа. Дээр үед л эмээ маань иймэрхүү номин ногоон чулуутай том том бөгжүүд их зүүдэг байж билээ. Гэхдээ манай эмээгийнх жинхэнэ чулуу байсан л даа. Энэ бол мэдээж тийм биш охидийн дэлгүүрээс авсан. Зүгээр л чимэг маягын зүйлс. Би өдөр бүр зүйхгүй нь тодорхой. Энэ поcтоо өглөө ажилдаа явахийнхаа өмнө 1 рэстаүранд өглөөний цайнгаа уунгаа бичиж байгаа болохоор одоо явах цаг аль хэдийн болжээ тиймээс ингээд дуусгая. Өдрөө гоё өнгөрүүлээрэй хөөрхнүүд минь! Инээхээ мартваа бас зун хаяанд ирсэн байна дасгалаа хийж биеэ бэлдээрэй! 😉 Түр bye. Аа нээрээ усны хувцас эндээс хараарай! 😉
Чиний Оогий ♥IMG_1090tr2015 05 14 161829 TuyaOogii - 0047IMG_11502015 05 14 153850 TuyaOogii - 002311063669_1582483118707524_2036588287195220361_n2015 05 14 163132 TuyaOogii - 0117
IMG_11562015 05 14 161222 TuyaOogii - 0027IMG_1160IMG_1148FullSizeRenderIMG_11582015 05 14 163649 TuyaOogii - 01422015 05 14 163057 TuyaOogii - 0107

Thank you for reading my post.

You Might Also Like

19 Comments

  • Hosei August 8, 2015 at 10:38

    Sain uu naiz mine uneheer T.T.Y.S zurugnuud bna kkk minii naiziin hiij bga buh zuil n cagaanaar buteh boltugai. Sanaj bna shuu 2la neeh vino uugaad suudagsan kkk hezee neg uulzah boldoo mini naiz mundag shu. Amjilt

    • Miss Couture August 8, 2015 at 19:30

      Sain, sainuu Hosoo 🙂 huurhun shdee bayarlalaa naizdaa kkk tsumuuruu saihan baidag bjee. Goe dursamjuud baigaa shuu tiimee Sanaa zowoh zuilgui zaluuhan bjee lol Ter balkon deer ter zun ugui mun ih suusan daa buunuuruu hehe

  • moogii June 17, 2015 at 13:45

    hi stylisteer haana surdagiin? yag ali delguurt ajildag vee?
    triangle bikinig zahialj avsanu? yag razmerara bnu?

    • Miss Couture June 18, 2015 at 18:29

      Hi, TRIANGL nadad beleglesiimaa. razmer er ni bol jijig yum bilee 1 size tom awah heregtei. Ugasa web dere tgd bichchihsen bsn.

  • Tungaamnh May 23, 2015 at 20:21

    Du siehst ganz toll aus!

  • zayahai May 20, 2015 at 14:55

    Ygd iim hoorhon ym be?^^♡

    • Miss Couture May 25, 2015 at 21:26

      hehe bayarlalaa huurhnuu <3

  • Ariunaa May 20, 2015 at 12:38

    Hey ymar goy ym be vneheer Shan emegtei bnaa nvdnii shil ymar goy ym be zarahgvi yu kkk

  • lucy May 20, 2015 at 08:22

    Hi. Uzesgelentei yumaa. Nuuts bish bol ta yamar mergejiltei ve? Haana ajilladag ve?

    • Miss Couture May 25, 2015 at 21:27

      Hi bayarlalaa. Stylist boloh geed surch baina. Bas hajuugaar ni fitting model, personal shopper, delguurt ch ajilaal yanz yanziin l ajil hiij bain daa 🙂

  • Ariunaa May 20, 2015 at 08:19

    Hi øøriin erhgyi l ineegeed ehellee ene øgløøg postiig chini unshaad l bas dasgalaa hiij ehelseen bie høshøød barimaliin shabar shig l bna hhhhh Ohin shoolood bvr daraad hebtchlee jaahan Bj bas ineegeed shoolood bna uu geltei hhh yamar goë Um bee gol ni øngø ni bvh zurag ni tasarhai bna aaa AMJILT XØØRXØNØØ

    • Miss Couture May 20, 2015 at 09:25

      Haha hugjiltei yum be :)) ohin huuhed huurhun shuu. Udruu goe unguruuleerei! Mash ih bayarlalala ugd mini ❤️

  • Bayaraa May 20, 2015 at 07:43

    woow cute.

  • tungaa May 20, 2015 at 07:42

    Hi. Mash goe hargdaj bn.

    • Miss Couture May 20, 2015 at 08:05

      Bayarlalaa huurhnuu 🙂

    Leave a Reply