Сайн уу хөөрхнүүд минь 🙂 Энэ удаад хэрхэн хямд бөгөөд шик харагдах талаар бага зэрэг бичье гэж бодлоо. Миний хувьд гоё сайхан харагдах нь заавал үнэтэй брэндийн хувцас өмсөхдөө биш тухайн хүн хэрхэн зохицуулж өмсөж байна гэдэгтээ л байгаа юм. Тэгэхээр заавал үнэтэй биш гээд л бас хямдхан хувцас өмсье гэхээр үнээ дагаад чанар байдаг материал, оёдол муутай гээд л муу үр дагаварууд байна шүү дээ. Тиймээс чиний сонголтоо хэрхэн хийх нь л маш чухал байгаа юм.
Хямдралаар хямдарсан үед нь чанартай болон үнэтэй хувцасыг олж авах боломжтой (аз таарвал итгэмээргүй хямд үнээр ч олох үе байдаг) бас хямдхан (жишээлбэл охидын дэлгүүрээс) боломжийн үнэтэй дэлгүүрээс хөөрхөн загвартай хувцас олох үе байдаг. Миний өмссөн байгаа оноотой, бариу хар даашинзаа би эндхийн Тally Weijl (охидын дэлгүүр) гэж дэлгүүрээс хямдарсан байхад нь 10.- (Швейцар франк) -аар л авсан. Итгэмээргүй байгаа биз? 🙂 Гутлыг нь болохоор бас л хямдарсан байхад нь 14,90.- р авсан билүү дээ яалаа… Нэг их үнэтэй биш гэхдээ хямдхан харагдахгүй байна гэж би бодож байна.
Энэ хувцаслалт бол орой партинд явахад юмуу болзоонд явахдаа ч өмссөн сэкси бас онцгой харагдаж чадна гэдэгт бат итгэлтэй байна. Хар дрэсс маанъ гурвалжин захтай, оноотой учраас сэкси лүүк бүрдүүлж өгч байгаа юм.Өндөр өсгийт маань алтан чимэгтэй учраас дрэссний энгэр дээрхи чимэглэл төмөртэй хослож чимэг болж өгч байгаа юмаа. Ингэж хувцасласан тохиолдолд тохирох хамгийн зөв цүнхний сонголт бол алтан жижиг Kлач байг (бээг үү? ккк ) юмаа (Clutch bag) төмрөн урт оосортой бол уртаар нъ үүрсэн нь бас гоё харагддаг.
Миний бодлоор алтан дундаж үнэтэй бөгөөд хөөрхөн цаг үеэ дагасан дэлгүүр бол H&M юмаа. Ямар ч үед орсон тэр үед голлож байгаа моданы хувцас маш боломжийн үнээр хийгдэж ирсэн байдаг.
Дараа нь Zara. Арай жаахан илүү үнэтэй гэхдээ орох болгонд үаү гэж дуу алдмаар гоё хувцаснууд байдаг шүү. Чанар жаахан муу боловч ЗАРА-н гуталнууд үнэхээр фээшн!!!
OUTFIT DETAILS:
Long black dress: Tally Weijl (Similar dresses here)
Pumps: Dosenbach (Similar shoes here)
Golden Clutch bag: Bongenie-Grieder (Similar here and here)

5 Comments
Сайн байна уу? Сайхан эмэгтэй байна аа өөрөө. Монгол хүн монгол хэлээрээ ийм гоё блог хөтөлж байгаа нь гоё байна. Амжилт, аз жаргал хүсье
Taalagdaj baigaad bayartai baina 🙂
Mash ih bayarlalaa.
Харин би бас санал нэг байна аа. Монгол хэлээрээ бичдэгэж нь ГОЁ ?
Ih unetei goy haragdaj bn heregtei zowolgoo ogdogt bayarlala
????