Helloo UGD`s! 2хон хоногийн өмнө пост оруулсан болохоор саяхан уулзсан юм шиг мэдрэмж төрөөд байх чинь ээ кк Өчигдөр амралтын өдрөө ашиглаад шинэ хувцаслалтын зураг авсан надад маш их таалагдсан учраас өчигдөр оройдоо зургуудаа янзлаад өнөөдөр оруулж байна аа. Чамд бас таалагдана гэж найдаж байна. Оруулдагаасаа илүү их зургууд орууллаа. Тиймээс нэг их юм нуршиж бичихийг хүсэхгүй байна. Өмссөн хувцасны дитайлуудийг дурдвал: Би урд нь оруулж байсан Balmain x H&M хамтсарсан коллэкцooс авсан өмд, цамц, өсгийтэй сандаалаа, хэдэн сарын өмнө авчихаад хүйтэн болохийг хүлээгээд өмсөх гээд яарч байсан VERSACE.н куртиктэйгээ хослуулж өмслөө. Ганцхан үлдсэн байснийг санаандгүй явж байгаад авсан юм. Гоё куртик байна ахиад байгаа боловуу гээд зөндөө охид асууж байна харамсалтай нь одоо олдохгүй байхаа. Сорри… 🙁 Би сургалтынхаа төлбөрийг хийх гээд шуудан руу явж байгаад замд нь тэр дэлгүүрийг олоод маш таалагдаад авчихсан юм 😛 ккк яагаад гэвэл иймэрхүү зүйлсийг тэр дор нь л авахгүй бол дараа ирэхэд алга болчихсон байдаг шдээ. Тэр уйлмаар ч юм шиг мэдрэмж үнэхээр хэцүү шүү ккк Ялангуяа тэр хямдарсан байсан үед шүү дээ! BUY now or CRY later! гэдэг биздээ ккк би нэг хэсэг боломжийн үнээр Монголд байгаа охиддоо гоё зүйлсийг хүргэе гээд ийм нэртэй жижигхээн шопорхуу юм нээсэн шдээ. Дэлгүүр биш л дээ Монголд очхоор нь л хүмүүст дамжуулж өгч байсан. Би зүгээр л ганцаараа өмсөөд байхгүй өөр охид бүсгүйчүүд бас өмсөөсэй гэж бодож л.. Даанч хэдэн сар маш их ажил болж Монголруу бараа явуулсаны эцэст сонирхолгүй болсон л доо. Яагаад гоё бараа явуулахгүй байгаа юм бээ гээд л охидууд асуудаг. Нэгдүгээрт манай Монголчууд хэлсэндээ хүрэхгүй хүнд юм захиж, хадгалуулчихаад таг болдог бөөн зовлон тоочоод л тийм байна ийм байна гээд хадгалуулна үнээ буулгана за тэр ч яахуу тэгчихээд сарын дараа авахаа болилоо гэх мэт.. Эсвэл би авч байгаа юм чинь энэ зарж байгаа юм чинь ч гэдэг юмуу хүнтэй маш муухай харицна. Эелдэг харицаа гэдэг зүйл ер нь ховор. Захирсан албадсан маш соёлгүй харицна. ОК хэдий үйлчлүүлэгч хаан гэдэг ч хямдхан үнээр зөндөө ажил болгоод хаа холоос очсон юмыг хэлсэн ярисандаа очоод л авчих хэрэгтэй шдээ тийм биздээ? за ер нь нэг тиймэрхүү хандлага маш их ажиглагдсан л даа тиймээс би ер нь юм явуулахаа больсон байгаа. Мэдээж бүгд тийм биш соёлтой хөөрхөн эелдэг харилцаатай, яриа хөөрөөтэй охид зөндөө. Гэхдээ гарнаас гар дамжсан 2н хооронд иймэрхүү юм хийх нь надад тохирохгүй ажил бололтой гэж мэдэрсэн дээ. Гэхдээ хааяадаа бүүр гоё юм байвал цөөхөнг явуулж байна аа. 🙂 Бас ганц 2 өмссөн бараг л шинэ зүйлсээ хямд үнээр blog sale болгож зарж байна аа.
Миний өмссөн байгаа энэ сандаалийг би дэлгүүрээс нь олж авч чадаагүй Ebay дээрээс худалдаж авсан. Нээрээ хэлэхэд: энэ коллэкц нь гараад сар гаруй болчихсон болхоороо шуурга арай намдаад тэнгэрт хадах гээд байсан үнэ нь арай гайгүй болсон байнлээ шүү ккк зөндөө хүмүүс дэлгүүрийнх нь үнээр зарж байгаа харагдсан. Үнэхээр авахийг хүссэн зүйл байх юм бол нэг хайгаад үзээрэй! 😉
Малгай Sandro Paris энд байнлээ. Би 50% хямдарсан байхад нь авсан. Одоо хаа сайгүй хямдрал эхлээд сайхан байна даа кккк шинэ оны дараа бүүр нөгөө навсайдаг үе нь эхэлнэ дээ.. Одоохондоо бүр шаардлагагүй бол юм аваад дэмий жаахан хүлээвэл 30%, 50% за тэгээд 70% хямдарна шдээ. Миний бодлоор худалдан авалт хийхэд буруу цаг шүү кк жаахан хүлээ…
Би энд гоё юм байна тэнд онлайн шоп гоё юм байна гээд л оруулмаар байдагийн даанч ихэнх уншигч охид Монголд байдаг хэр баргийн байнга захиалаад аваад байдаггүй яаж авахаа мэдэхгүй болохоор линкүүд оруулдаггүй юмаа. Та аваад явуулаад өгөөч гээд байдгийн. Тийм дэлхий тойрсон юм хийнэ гэж юу байхавдээ хэхэ! Энд ганц л асуудал байна л даа манай Монголд за байг Улаанбаатарт бүрэн хаягжуулалт хийгдээгүйгээс л болж байгаа юм л даа. Эндхийх шиг хаягаа бичээд л шуудан зөөгч гэрт нь авчраад өгдөг цаг удахгүй ирэх байхаа. Монгол орон минь удахгүй хөгжөөд гоё болно гэдэгт итгэдэг шүү. Би ч удаан очоогүй их өөрчлөгдсөн байгаа байх хэхэ
За олон юм нуршихгүй цөөхөн юм бичие гээд л нэг мэдэхэд их юм биччихдэг юм даа 😀
2 цагийн дараа би нэгэн бүсгүйтэй утсаар ярихаар тохирсон байгаа. People гэж булан сүүлд нээсэн шдээ. Тэнд нэгэн авьяаслаг бүсгүйтэй богино ярилцлага хийх санаатай байгаа. Удахгүй пост болгож оруулна. Хэн гэж бодож байна ккк
За амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлээд шинэ 7 хоногтоо эрч хүчээр дүүрэн ороорой. Шинэ он гарахад ердөө 11хэн хоног үлдсэн байна гээд боддоо. ОMG!!!
Дуугаа сонсоод зургуудаа тухлан үзээрэй! Энэ дууг сонсохоор өөрийн эрхгүй бүжиглэмээр болдог. Клипэн дээрээ эхлэхдээ бүжиглэдэг тэр алхаа… гоё тээ? 🙂 Дуу: Beyonce- Love on Top
Чиний Оогий ♥
Photographer: Bernd Faulstich
Өө нээрээ shopping center дотор зураг авч яваад нэг юм эргүүлээд азаа үзсэн азтан болоод 24 тоноос 3 юмуу 6 таарвал тэр доторх дэлгүүрүүдээс юм авах эрхийн бичиг хожно гээд тэгээд эргүүлсэн 6 таараад аймар гоё тансаг дотуур хувцасны дэлгүүрийн эрхийн бичиг хожсон ккк Энэ сард ер нь их азтай байна 🙂 Ид шидийн 12 сар шүү дээ охидоо! Чи ч бас 1 азаа үзээрэй. 😉 ♥
12 Comments
Сайн байна уу хөөрхөн эгчээ ^^ u look so pretty as always ?? хувцас загварын биш ч арай өөр төрлийн мэдээлэл авах гээд л..Zurich.рүү ачлах гэж байгаан маш давчуу..тэгээд очоол гоё сорчлоод үзэх юу юу байдаг бол?? Энэ хотыг гэсэн чинь шууд л та санаанд орсон юм ^_^ гоё ягаан өнгөтэй мод нь одоо хагдарчихсан уу? Ер нь хаагуур хаагуур нь явбал гоё байх болоо? Бас аз байвал ийм хөөрхөн эгчийг нэг харчих юмсан 🙂
Hey girl 😉 Manai Zürich ruu ireh gej bgaa yumu yamar goe yum be! Hezee irehiin? Yagaan mod 3 sar garaad 4 sariin ued l haa saigui goe baidag daa. Odoo bas end tend delbeeled haragdaad baigaa ghdee medeej havar shig ulgeriin bish shuu dee kk Hezee irehee bicheed bas uur uzeh gazruud ntr asuuhaar bol fb.r yumuu email bicheerei huurhnuu. xx
Sainuu ene saihan Oroin mend hurgie.Uurin tane blogiig ih unshij,mash saihan medremj,emegtei hun iim l baih estoi ym baina geh zereg mash olon medeelel avdag.Yunii umnu bayrlalaa gej helmeer bnaa.Deer durdsan baisan goe goe huvtsas hymdarsan sait oruulmaar bdag gej tegvel oruulaarai pls Nad shig bas gadaadad baigaa ohiduud avch umsuhiig husej baigaa baihaa.Gehdee hun duuraih muuhai tegsen ch uuriin hev maygaaraa uurtuu zohitsson goe huvtsaslah n chuhal gej boddog.
Vielen danke
Sain, sainuu? mash ih bayarlalaa 🙂 Tegye bi link havsargaj oruulj baiya bas end duuraih gesen zuil bhgui shdee yagad gevel minii zorilgo ohid busguichuuddee haana yamar brandiin huvtsas baina yaj hosluulj umswul zuger ve gedeg talaar sanaa uguh uchraas harin hen negend tus bolj baival bi bayartai baina 🙂 LG Ogi
Hi gorgeous! Blog n unshih saihan shv. Neeh goy erch hvcheer tseneglegdeh shig boldog. Gaduur huwtsas n vneheer goy ymaa bvr aimarrr ih shunal bairnaasaa hudulchluu kk. Gaduur huwtsasaa nuuts bish bol hedeer awsan be?
Good luck. Vrgelj shine bichlegee hvleej bdag shv
Ккк баярлалаа. 50% хямдраад 980€ орчим байсаан ?
aan zaa vneheer tansag haragdaj bn, bayrlalaa huuhunuu
You are welcome 🙂
Sainuu huurhunuu tsagaxan tsastai 12sarin mendig dur bulaam bvsgvidee hvrgie.emegtei hvn hvssen zvilee hudaldaj awah shg shn zvil hna bhaw timee ih goy haragdaj bn huwtsaslalt n ymar goy ymbbb vneheer tansag haragdaj bn shvvv.hedi brand medehgvi ch misscouture gsen blogs medeelel awdag shvv.manai neg egch bs swissd amidarch bgad irsen ym tgd iim ch brand tim ch brand gd l zunguuu brand bdag manai momgold bl zara-g l hvvhnvvd sn meddeg gtel gadaadin ornuudad bl zara hymd brand gj bsan kkk tgd ter egch maani brand medehgvi bl gadaadad onigoo boloh ym bnlee gd l ineej bsan hehe
Ямар гоё юм бэ манай энд 1 сар гартал цас орохгүй юм шиг байнлээ.. сэвсгэр цагаан цасгүй кристмас болох нь дээ хэхэ Брэнд ч яахавдээ заавал тэр брэндийн юм өмсөнө гээд чичрээд дурлаад байх нь хаашаа юм. Гэхдээ миний хувьд брэнд болгон түүний дизайнэр бүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой тэр брэндийн дүр төрхийг илэрхийлсэн байдгаараа онцлог. Үнээ дагаад чанар гэдэг шдээ. Яалтчгүй л үнэтэй хувцаснууд чанартай шал ондоо байдаг шдээ. Тэглээ гээд зара, хм хэрэглэхээр мяа гэсэн юм байхгүйшдээ. Хүн хүний л сонголт зүгээр л хэрэглээ. Ер нь тэгж брэнд гэж туйлшрах бол утгагүй зүйл л дээ. Zara ч бай H&M ч бай боломжийн үнэтэй аваад хамгийн гол нь өөрийн биений галбирт таарсан өөртөө зохисон өнгөө загвараа сонгож өмссөн байхад хэн ч гоё харагддаг шүү дээ. Ялангуяа өнгө маш чухал хэдий энгийн хувцас байсан ч гэсэн өөртөө зохисон зөв өнгөө өмссөн байхад хүнээс комплимент сонсдог шдээ. Хэт ирээн мяраан за ялангуяа брандийн лого нь томоор ил бичигдсэн хувцас өмссөн хүмүүс хараад миний дотор сонин болдог ккк хэрэглээ талаас нь хараад хямд, үнэтэй чанартай хувцаснуудыг зохицуулж өмсөх нь л чухал байхдаа. Гэхдээ бас бүх үнэтэй брэндийн хувцас чанар сайн байдаггүй.
Wow chinii Mantel ch unher tansag ymaa
Danke, das finde ich auch gevel yanaa kkk